П.Гвардиола “Бавари”-тай гэрээ байгуулжээ

1-р сарын 18, 2013 9:22 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 250
2007-2011 онд Испанийн “Барселона” клубыг дасгалжуулж, 14 түрүү авсан Пеп Гвардиола Германы “Бавари” клубтэй 2016 он хүртэл гэрээ байгуулав.

2007-2011 онд Испанийн “Барселона” клубыг дасгалжуулж, 14 түрүү авсан Пеп Гвардиола Германы “Бавари” клубтэй 2016 он хүртэл гэрээ байгуулав. Тус багийг дасгалжуулж буй Юпп Хейнксийн гэрээний хугацаа ирэх зун дуусч байгаа юм. “Барса”-г дөрвөн жил удирдаад ихэд элэгдэж, ядарлаа гэж мэдэгдээд Тито Вилановад халаагаа шилжүүлж өгсөн Гвардиола гэр бүлийн хамт Нью-Йорк хотын Манхеттан дүүрэгт тансаг орон сууц хөлслөн алжаалаа тайлж байгаа билээ.

Тэрээр 2008-2009 оны улиралд “Барса”-г оролцсон бүх зургаан тэмцээнд (Испанийн лиг, Эзэн хааны цом, Аваргуудын лиг, Испанийн супер цом, Европын супер цом, Клубуудын дэлхийн аварга ) түрүүлүүлж хосгүй амжилт гаргасныг хэн ч давтаж чадаагүй байна.

Каталоны супер клубыг ялгуусан амжилтад хүргэсэн Пеп Гвардиолаг Европын том клубууд элсүүлэхээр идэвхтэй хөөцөлдөж байсан. Английн “Челси”, “Манчестер Сити” түүнийг “мөнгөөр зодож” авах гэж байна хэмээн шуугиж байсан ч тэрээр эцсийн эцэст Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Германы “Бавари”-г сонгожээ. Гвардиолагийн төлөөлөгч Жосеп Оробиц “Олон баг санал тавьснаас хамгийн сайн нь буюу их цалин санал болгосон нь “Бавари” байлаа. Гвардиола тус багийн зохион байгуулалт, боломж, хөлбөмбөгчдийнх нь ур чадварыг харж сонгосон” хэмээн “АS”-т ярьжээ. П.Гвардиолагийн цалинг нууцалж байгаа ч тэрээр жилд 18 сая долларын цалин авахаар гэрээ байгуулсан бололтой.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *