Оюутолгойн гэрээний гол гарын үсэгний эзэн бол С.Баярын хүн Д.Зоригт

4-р сарын 24, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Улс төр , Уул уурхай Уншсан: 69
31195592_1678849495538785_4193862086519947264_n

Б.ОЧИР

 Оюутолгойн гэрээ сайн, эсвэл муу гэж есөн жил маргалдсан. Тэгвэл өнөөдөр тэр гэрээ тааруухан болсон нь батлагдаж байх шиг байна.

Гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр цагдан хоригдоод шалгуулж байна. Мөн тэр Засгийн газрын Сангийн сайд байсан С.Баярцогт оффшор дансад олон сая евротой байсан нь илэрч бас хоригдоод байгаа.

Үүний зэрэгцээ УИХаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний олигтой, олиггүйг шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Тэд юу гэж тайлагнах нь одоогоор тодорхойгүй байгаа.

Энэ бүхнээс үзэхэд Монголын хууль тогтоох дээд байгууллага, бас хууль хүчний байгууллагууд Оюутолгойн гэрээнд анхаарал хандуулаад эхэлжээ. Мөн ард түмэн ч анхааралтай ажиглаж байна.

 Гэхдээ хууль хяналтын­хан 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний гол гарын үсгийг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хэрхэж байгаа нь тодорхойгүй байна.

Д.Зоригт бол тэр өдөр гарын үсэг зурсан гурван гэрээний хамгийн том нь болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан хүн. Тэрээр Хөрөнгө оруулагч буюу Рио Тинтотай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч байсан юм. Д.Зоригтын араас Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан тухай түүхэнд үлджээ.

Д.Зоригт 1971 онд төр­сөн. Орос III сургуулийг төгс­сөн. 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэсэн. 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцжээ. Хятад, орос, англи хэлээр ярьдаг.

Тэрээр 1994 оноос Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1997 онд 27 настайдаа Бодлого зохи­цуулалтын газрын дэд даргаар ажилласан. 2004 онд Сангийн яаманд газрын дарга, 2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зур­гаа­хан сар ажилласны дарааЭрдэнэс MGL” хэмээх зуун хувийн төрийн орол­цоотой компанийн гүй­­цэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Д.Зоригт нь МАХНд 2004 онд элсч, МАСЗХны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн зэргээр сонгогдож байсан нэгэн. 2008 оны УИХын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэгт МАХНын дарга С.Баяр, УИХын гишүүн Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байдаг.

Үүний дараа С.Баяр Стандарт бус Засгийн газар бай­гуулж, Оюутолгойн гэрээг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэх, басхүү гэрээний нөхцөлийг Рио Тинтотай тохирох ажлыг хариуцуулахаар Д.Зоригтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар то­ми­лон ажиллуулсан тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Харин өнөөдөр Д.Зоригтыг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор шалгаж байгаа эсэх нь, бас тэрээр хаана яваа нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 4 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 4-р сарын 25

Zirigtoo aztai yumaa. Yamar Sain hamgaalalttai Bn ve?

2018 оны 5-р сарын 27

write a essay for me http://sdfeklhjyujg.com/

Many thanks, Good information.

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Amoxicillin Tendon Pain cheapest cialis 20mg Cuanto Cuesta Cialis Generico

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Cialis 5mg Beipackzettel Propecia Prix 2015 Is There A Shortage Of Pantoprazole cialis tablets for sale Purchase Synthroid 88 Mcg Europa Kamagra Vendita

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *