“Оюутолгой” төсөлд хийх аудитыг нээлээ

5-р сарын 11, 2018 7:42 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 56
32202998_1940454176029368_6441569427732299776_n-550x300

Б.ТӨГС

Үндэсний аудитын газраас “Оюутолгой” төсөлд хийх аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Тус аудитыг 2018-2019 онд он дамнан гүйцэтгэх бөгөөд эхний шатанд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд аудит хийнэ. Харин хоёрдугаар шатанд Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад болон зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал сэдвээр гүйцэтгэх юм байна. Аудитын нийт зардлыг ойролцоогоор нэг сая ам.доллараар тооцжээ. Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудитын зардлаас холбогдох хэсгийг шалгагдагч байгууллагаас гаргадаг. Энэ талаар болон аудитын төлөвлөгөөг “Оюутолгой” ХХК-иас төлөөлж ирсэн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан юм. Түүнчлэн энэхүү аудит нь олон нийтийн дунд төслийн талаар үүссэн үл ойлголцсон олон асуултанд үнэн бодит хариулт өгөх учир, компанийн зүгээс хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

2018 оны 5-р сарын 27

write my college essay for me http://sdfeklhjyujg.com/

Factor clearly utilized.!

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Buy Accutane Online Fast Delivery Propecia Chimica Kamagra E Hipertension [url=http://brandciali.com]cialis 5 mg best price usa[/url] Viagra Echt Oder Falsch Propecia Pharmacy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *