“Оюутолгой” компани 861.5 сая төгрөгийг Улсын төсөвт нөхөн төлнө

3-р сарын 1, 2018 2:55 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 32
p1c64kp40l1djr1dbr1hpsdb41l803
Т.САЙХАН

Гаалийн байгууллагаас гаргасан улсын байцаагчийн актыг “Оюутолгой” компани үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ. Ингэснээр “Оюутолгой” компани 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *