ОУВС 30.55 сая ам.долларыг шилжүүлжээ

4-р сарын 4, 2018 9:36 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 66
Олон-улсын-валютын-сан

Д.ЧИМЭГ

 ОУВСгийн захир­­луудын зөв­лөл өнгөр­сөн са­рын 28-ны өдөр хурал­­даж, Монгол Улс­ын Засгийн газ­рын хэрэгжүүлж буй Өргөт­гөсөн сан­хүүжилтийн хөт­өлбөрийн хэрэгжил­тийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэл­цэн батал­жээ. Тус сан­гаас хөтөлбөрийн хэрэг­жилт сайн, эдийн засаг өсч, тө­сөв, гадаад валютын нөөц давж биелэсэн хэмээн дүгнэсэн байна. Ингэснээр Мон­гол Улсын эдийн засаг төсөөлж байс­наас ч хурдан сэр­гэж байгааг онцол­жээ. Тиймээс манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжил­тийг өнгөрсөн бямба гаригт Мон­голбанкны дан­санд шилжүүлсэн ажДашрамд дур­дахад, хөтөлбөрийн хүрээнд ОУВСгаас олгосон санхүүжил­тийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв. Түүнчлэн хөтөл­бөр­ийн хүрээнд олон улсын банк сан­хүүгийн байгууллага болон донор ор­нуудаас өнгөрсөн онд нийт 728 сая ам.долларын сан­хүүжилт хийгдсэн бол энэ жил 836 сая ам.долларыг хийхээр хүлээгдэж бай­гаа бөгөөд эхний 30.55 сая ам.долларыг шилжүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *