ОУПХ-ны 50 дахь дүгнэлтийг хүлээж авна

4-р сарын 11, 2018 8:12 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 61
Untitled-1

Т.БАТСАЙХАН

 Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүг­нэлт, тогтоолыг хэлэл­цэв. Тус холбоо 2000 оноос эхлэн ажлын хэсэг байгуулж, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр зэрэгт санал дүгнэлт хийж ажилласан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой 50 удаагийн тогтоол гаргаж, ажил­лажээ. Ийнхүү 50 дахь тогтоолыг ОУПХноос Монголын парла­мен­тад илгээгээд байгаа юм. Өчигдөр болсон байн­гын хорооны хурал­даан дээр  энэхүү дүгнэлт тогтоолыг хүлээн авч, Хүний эрхийн дэд хороо­гоор хэлэлцүүлэн шийд­вэр­лүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

 УИХын гишүүн Ж.Батзандан:ОУПХНЫ ГИШҮҮД БИД НАР ШИГ ГӨЛӨГ ЦАРАЙЛСАН ХҮМҮҮС БИШ

 Олон улсын парламентын холбооны гишүүд Монголын дарга нараас айхгүй, тэдний нөлөөнд автахгүйБид нар шиг гөлөг царайлсан хүмүүс биш. Тус холбооноос гаргасан дүгнэлтийн 90 хувь нь үндэслэлтэй. Энэ дүгнэлттэй танилцаад Монгол Улсын хоёр иргэн хилсээр шоронд хоригдож байгаа гэсэн итгэл үнэмшил маань нэмэгдсэн. С.Зоригийн хэргийг мөрдөж байхад сэжигтнээр татсан хүний дүү нь нас барсан, хашаанд нь нас барсан хүний цогцос хаясан. Ингэж болдог юм уу. Бас 14 хоногийн турш том гэмт хэрэгтэнтэй хамт хорьж, эрүүдэн шүүсэн. Ингэж болдог юм уу. Энэ бол эрүүдэн шүүлт юмИйм байдлаар хэрэг  хүлээлгэчихээд өнөөдөр шүүхийн шийдвэрээр далайлгаж, ард түмнийг дарамталж болдог юм уу. Өнөөдөр  С.Зоригийн хэр­гийн бүх процессыг УИХаар ярьж, хилсээр ял авсан хүмүүсээ суллах хэрэгтэй. Хуулийн хүрээнд эргэлзээтэй байвал яллагдагчийн талд шийднэ гэсэн зарчим яагаад хэрэгжихгүй байна вэС.Зоригийн хэрэг дээр энэ мэт олон асуудал Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байнаХууль зүйн байнгын хорооны гишүүд энэ асуудалд дуугүй сууна гэж  тангараг өргөөгүй шүү.

 УИХын гишүүн Л.Болд: МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЖ БАЙГАА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

 Энэ асуудлаарх ажлын хэсэгт би ажиллах саналтай байна. Олон улсын парламентын холбооноос 50 дахь тогтоолоо гаргалаа. С.Зоригийн хэрэгт ажилласан ажлын хэсгийн томоохон дүгнэлт, тайлан мэдээллийг тогтоолоор баталсан. УИХын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүний эрхийн хорооны хуралд нь оролцсон. Олон улсын байгууллагын өмнө үүргээ хүлээгээд авчихсан. Тэр талын албан ёсны мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ярих ёстой. Дэлхий нийт өнөөдөр харж байгаа. Тэр дүгнэлтэд хийсэн тайлбарт Монгол Улсын ирээдүй бүрхэг болж байна, Хууль эрх зүйт төр энд байх уу үгүй юу гэдэг асуудал эргэлзээтэй болж байна гэж дүгнэсэн байна. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариултаа өгөхгүй бол бид өөрсдөө буруутнууд болж хувирна шүү. Тиймээс та бид эх орондоо хүний ёсоор амьдрах юм уу, үгүй юм уу. Монгол хүн, Монгол Улсын иргэн гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олон улсын төвшинд нээлттэй асуулт болоод тавигдчихлаа. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариулт өгөхгүй бол бид ажлаа хийгээгүй, улс орноо хохироосон маш том буруутнууд болж хувирах болно.

 УИХын гишүүн Ц.МөнхОргил:УИХЫН БҮХ ГИШҮҮДЭД ТАРААЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ

 ОУПХны гаргасан дүгнэлтийг УИХын бүх гишүүдэд тарааж өгөх нь зүйтэй. Энд маш ноцтой дүгнэлтүүд хэлсэн байнаҮнэн зөвийг нь бид сайн мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийн парламентын энэ том байгууллагаас 50 удаа тогтоол гарна гэдэг өөрөө маш том асуудал. Мөн энэ 50 тогтоолын хэрэгжилт дээр танай тал ажиллахгүй байна, УИХын үйл ажиллагаа муу байна гэж удаа дараа анхааруулаад байхад манайх цаг зав зарцуулж  хүч гаргаж ажиллах нь зөв байх. Нэгдүгээрт, шударга ёсны асуудал, хоёрдугаарт, бидний хийх ёстой ажил юм. Тэгэхээр гишүүдэд дүгнэлтийг яаралтай тарааж өгмөөр байна. УИХаас гаргасан байсан тэр ажлыг буулгасан нь буруу юмТэгэхээр дахин ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ ШАР МАХТАЙГАА ХАТАЖ БАЙНА

 Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг гартаа авсан нь дээр байх. Дэд хороо энэ тэр лүү чихээд хэрэггүй. Болдогсон бол УИХын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулмаар байна. ОУПХноос энд ирээд санал дүгнэлтээ хийгээд явчихсан байхад бид энд мэдсэн ч мэдээгүй юм шиг, үзсэн ч  үзээгүй юм шиг ингэж суугаад байж болохгүй. Би бүтэн жил энэ асуудлаар ярьж байнаБи гүйцэтгэх засаглалд байгаа нь үнэн. Ядаж  хэргийн хавтаст хэргийг нууцаас гаргачих юм сан гэж шар махтайгаа хатаж байна. Тэр ажиллагааг гүйцэтгэсэн хүмүүс нууцаас гаргах асуудалд саад учруулж байгааХамгийн аймшигтай нь энэ асуудлаар зориглож ярьсан хүмүүсийн араас тагнуул тавьж байнаӨөрийг нь болохгүй бол таньдаг хүмүүсийг нь хэрэгт хийж айлган сүрдүүлж байгааИйм байдалтай амьдраад байх юм ууТиймээс УИХын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулЭнэ хэрэг энэ байдлаар төгсвөл Монголын ирээдүйд туйлын аюултай нөхцөл үүсэх нь гэж дүгнэлтэд бийҮнэн шүү дээЯг энэ асуудал дээр Үндсэн хууль гэдэг ойлголт байхгүй болж байна.    

Ийнхүү  Хууль зүйн  байнгын хорооноос  ОУПХны дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.   Бүрэлдэхүүний  дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэсэн байна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

зочин
2018 оны 4-р сарын 12

яанаа гишүүд минь идэхээс өөрийг бодохгүй үр хүүхдээ яаж амьдрах бол гэхээс зүрх өвдөх юумдаа

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Comprar AllР С–Р’В­ Adelgazante Online cialis canada Provera Cycrin Mail Order Viagra From India Cheap Levitra Bayer 5mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *