ОУПХ: Монголд болсон улстөрийн аллагын хэрэг илрэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна

9-р сарын 30, 2015 10:53 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 62
9-30-1

З.БАТ

1998 оны аравдугаар сарын 2. Энэ өдөр баасан гариг байв. Үдшийн 21.40 цагийн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригийг онц хэрцгийгээр гэрт нь хөнөөсөн хэрэг гарсан юм. Монгол дахь ардчиллын үүсгэн байгуулагч, удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрэлгүй 17 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа.

Чухамдаа энэ хэргийг улстөрийн аллага болохыг дотоод, гадаадад хүлээн зөвшөөрч, илрэлгүй өнөөг хүрснийг нь үүнтэй холбон тайлбарладаг юм.

Тухайн үед “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байв. 1996 оны УИХ-ын сонгуулиар санаандгүй гэмээр ялалтыг байгуулсан. Харин ялсныхаа дараа дотооддоо тэмцэлдэж, зөрчил маргаан нь даамжирч, улмаар Засгийн газраа хэд хэд сольсон түүхтэй. Сонгуульд ялсны дараа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн бол, 1998 оны дөрөвдүгээр сарын 23-наас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллажээ. С.Зориг агсан Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн танхимын сайдаар ажиллаж байхдаа амиа алдсан байдаг. Үнэндээ тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын дараа буюу 1998 оны долдугаар сарын 24-нд огцорчихоод, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхий сайдын төлөөх марафон энэ нам, эрх баригч Ардчилсан хүчний дотоодод өрнөсөн үе гэж болно. Баримт болж үлдсэнээр одоогийн Хотын дарга, тухайн үед УИХ-ын гишүүн байсан  Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй гэсэн хариуг Ерөнхийлөгч Н.Багабанли Ардчилсан холбоо эвслийн удирдлагад 1998 оны есдүгээр сарын 30-нд явуулсан байдаг. Харин эвслийнхэн энэ хариуг хүлээлгүй дараагийн нэр дэвшигчээр С.Зориг агсныг томилуулахаар ярилцаж эхлээд байжээ. Тиймээс С.Зориг агсан гадаад томилолтоо хойш­луулсан талаар УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар ярьсан нь бий. Мөн тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан С.Баяр баталдаг ажээ.

Энэ асуудлаар МҮАН-ын Ерөнхий зөвлөл аравдугаар сарын 2-нд хуралдахаар товлогдсон ч хойшилсон байна. Гэхдээ л Ерөнхий сайдаар томилогдох С.Зоригт журмын нөхөд нь баяр хүргэж, үгээ хэлээд эхэлчихсэн байсан гэдэг.

Түүнчлэн тэр өдөр УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр хонож байв. Аравдугаар сарын 2-ны 15.00 цагийн үед УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд ЕТГ-ын дарга С.Баяр тэр гурав хоёр цаг гаруй ярьж суусан. Орой нь Шадар сайд Д.Пүрэвдорж агсны гэрээр очжээ. Тэрээр оршуулах ажлын хэсгийн дарга байсан аж. Ингээд 21.40 цагийн орчимд гэртээ ороод…

С.Зориг агсныг хөнөө­сөн хэргийг илрүүлэх ажил өнөөдөр ямар хэмжээнд явж байгаа нь олон нийтэд төдийлэн ил бус. Чухамдаа шалгаж байгаа эсэх нь ч тодорхойгүй гэхэд болно. Харин Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Хүний эрхийн хороо энэ талаар багагүй ажилласан. Энэ хэрэг гарснаас хойш мэдээлэл солилцож, зөвлөмж өгч ажиллаж ирсэн байдаг. Тус Хорооныхон саяхан Монгол Улсад ажиллажээ.

Тэгвэл энэ байгуул­лагаас саяхан нэгэн мэдэгдлийг гаргажээ. 2015 оны есдүгээр сарын 21-нд ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос “…Монгол дахь ардчилсан үйл явц эдүгээ 25 жилийн нүүр үзэж байгаа хэдий ч 17 жилийн өмнө парламентын гишүүн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл илрээгүй байгаа нь хууль ёсонд итгэх итгэлийг мохоож байна” хэмээн мэдэгдэв. Швейцарийн парламентын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны гишүүн, хатагтай Маргарет Кийнер Неллен “…Нийгмийн өргөн хүрээнд улстөрийн аллага хэмээн хүлээн зөвшөөрч буй энэ хэргийг илрүүлэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Монго­­лын эрх бүхий байгууллагуудад уриалж байна” гэв.

Монголын ардчил­лын удирдагч Санжаа­сүрэнгийн Зоригийг 1998 оны аравдугаар сард гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн юм. Түүнээс хойш 17 жил өнгөрч байгаа хэдий ч хуулийн өмнө хариуцлага хүлээх гэмт этгээдүүдийг илрүүлээгүй байна. Хэргийн илрүүлэлтэд ахиц гарахгүй байгаа нь энэ талаар олон жилийн турш Монголын эрх баригчдад хандаж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны санааг зовоосоор байгаа юм.

ОУПХ-ныхон Монголд дөрөв хоногийн турш ажиллахдаа парламент, Засгийн газрын гишүүд, хууль зүйн чиглэлийн албаны хүмүүс, улс төрийн нам, хууль сахиулах болон хүний эрхийн байгууллагууд, С.Зоригийн гэр бүлийнхэн, мөн гадаадын дипломатуудтай уулзаж ярилцсан байна.

“Монголын эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаад талархаж байна. Гэхдээ хэрэг илэрнэ гэсэн олон түмний итгэлийг нэмэгдүүлэх нь чухал байна” гэж ОУПХ-ны Хүний эрхийн хорооныхон онцлон тэмдэглэлээ.

“Хэргийг мөрдөх явц ил тод байхын зэрэгцээ түүнд ахиц гарч байж л Санжаасүрэнгийн Зоригийг хэн, юуны учир хөнөөснийг илрүүлэх улстөрийн хүсэл зориг байна гэсэн итгэл үнэмшил олон түмэнд бий болно. Монгол Улс анхны ардчилсан сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед 1990 онд ардчилсан хөдөлгөөнийг нь удирдаж байсан хүний амийг хөнөөсөн хэргийг эцэслэн илрүүлэх нь чухам цагаа олсон үйлс байх болно” хэмээн Маргарет Кийнер Неллен хэллээ гэж уг хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 15 Сэтгэгдэл

MiguBamb
2017 оны 9-р сарын 29

Acheter Viagra En Ligne Canada Doxycycline Next Day Delivery cialis Cialis … Cheap…. 40mg Viagra Generico Alguien Lo Ha Probado

MiguBamb
2017 оны 10-р сарын 3

Levitra Prix En Pharmacie Paris viagra Isotretinoin With Next Day Delivery Contraindicaciones De Cialis

MiguBamb
2017 оны 10-р сарын 5

Buy Kamagra Quick Viagra Hombres Mayores viagra Priligy Straits Times Viagra Plus Yohimbine

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Tylenol And Amoxicillin cialis price Fast Shipping Zithromax 5129.1

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

Amoxicillin Rash Pics Amoxicillin Powder For Injections cialis Cephalexin Drug Names buy accutane generic Conseguir Viagra Cuanto Cuesta

MiguBamb
2017 оны 10-р сарын 14

Cause Of Amoxicillin Allergy Secure Ordering Macrobid 100mg For Sale Tablet Cod Diclofenac generic cialis Amoxil Allergies

MiguBamb
2017 оны 10-р сарын 21

Black Cialis 800 Mg Best Prices Priligy Generico Chile Propecia Precio levitra coupon free trial Buy Clomid For Men Online Secure Generic Elocon 0.1% In Germany Uso Viagra Ninos

MiguBamb
2017 оны 10-р сарын 21

Acheter Du Cialis En Allemagne Pharmacies In Canada levitra on line Apotex Kamagra Quick Delivery Cialis

MiguBamb
2017 оны 10-р сарын 27

Buying Cialis In Waterloo Amoxicillin Feline Crf Amoxicillin 500mg No Prescription viagra Buy Cheap Priligy Uk

MiguBamb
2017 оны 10-р сарын 31

Canadian Drug Stores Viagra Dove Acquistare Cialis viagra Amoxicillin For Chlamydia

MiguBamb
2017 оны 11-р сарын 2

Cialis Generico In Farmacia Roma Comprar Levitra Original Espana Prescriptionpillspharmacyrx.Ru brandlevitra on line Cheapest Prices On Generic Cialis

MiguBamb
2017 оны 11-р сарын 8

Zithromax Z Pak For Sale Clomid For Pct Cephalexin Online Pharmacy buy viagra online Cialis Chez Les Jeunes

MiguBamb
2017 оны 11-р сарын 22

Levitra Come Acquistare Priligy Cialis Se Pueden Combinar Revue Priligy viagra online Acquisto Cialis In Farmacia Viagra E Gay

MiguBamb
2017 оны 11-р сарын 23

Propecia Meteo Minoxidil No Prescription Viagra Canada Online Erectile Dysfunction viagra Levothyroxine 75 Mcg Online Order Levitra Comprar Espana

Jefftreaps
2017 оны 11-р сарын 30

Keflex Antibiotic Side Effects Indomethacin For Sale In Mexico generic cialis Cialis Levitra Ohne Rezept

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *