ОУОХ “Родченковын хууль”-ийг шүүмжлэв

7-р сарын 30, 2018 1:17 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 12
é6

Д.ЭНХЭЭ

Хориглосон эм, бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд шоронд хорих хугацаа заасан “Родченковын хууль”-ийг АНУ баталж магадгүй байгаатай холбогдуулан Олон улсын олимпийн хороо (ОУОХ) шүүмжилсэн тухай Inside The Games мэдээлжээ.

“Допингийн эсрэг тэмцэлд АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг бид талархан хүлээж авдаг. Гэхдээ энэ хуулийн төсөл нийт 206 үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид, ОУОХ-ны гишүүдийг хөндөж магадгүй байгаа нь бидний санааг зовоож байна” хэмээн байгууллагын төлөөлөгч порталд мэдэгджээ. Энэ хуулийн хүрээнд бусад улс орны иргэдийг АНУ-д эрүүгийн хариуцлагад татах болж байгаа нь “гайхмаар” зүйл гэж ОУОХ үзэж байгаа юм байна.

“Родченковын хууль” -д допинг бэлтгэж, түгээж, эсвэл хэрэглэсэн этгээдийн эсрэг авах шийтгэлийн арга хэмжээг тусгасан бөгөөд америкийн тамирчид, эсвэл байгууллагууд оролцож байгаа олон улсын бүх тэмцээн үүнд хамаарах ажээ. Уг хуулийн хүрээнд нэг сая доллар хүртэлх мөнгөн торгууль, мөн шоронд хорих хугацаа (гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамаарч арав хүртэл жил) зэргийг тусгажээ.

Хуулийг допингийн эсрэг Москвагийн лабораторийн эрхлэгч асан Григорий Родченковын нэрээр нэрлэжээ. Тэрээр 2016 онд АНУ-д зугтан гарч Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) мэдээлэгч болсон. Түүний мэдүүлгүүд Ричард Макларены ахалсан бие даасан комиссын илтгэлийн үндэс суурь нь болсон. Үүний үр дүнд ОХУ-ын нэлээд хэдэн тамирчин олон улсын тэмцээн болон Олимпод оролцох эрхээ хасаансан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *