Оросын жүжигчин Байгал нуурыг бохирдуулахгүй байхыг уриаллаа

7-р сарын 26, 2018 3:04 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 13
fa

Д.АРИУН

ОХУ-ын хошин шогийн нэртэй жүжигчин Владимир Селиванов Байгал нуурт хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалсан талаар АиФ-Иркутск мэдээлжээ. Оросын ТНТ телевизийн олон ангит “Реалтные пацаны” киноны Вованы дүрээрээ үзэгчдийн дунд ихээхэн алдаршсан жүжигчин залуугийн  Байгал нуурт аялахаар ирж байгаа хэн бүхэнд хандан хогоо хаяхгүй байхыг уриалсан бичлэгийг Улаан-Үдийн “Хара Морин” баг өөрийн  YouTube хуудаснаа  байршуулжээ.

Байгал нуурыг хамгаалах уриалгад Улаан-Үдийн уугуул, жүжигчин Александр Фролов ч бас нэгдсэн байна. Түүний видео уриалгыг “Хара Морин” багийнхан мөн цахим хуудаснаа нийтэлжээ. Александр Фролов хэлэхдээ, Байгал нуур орчимд өнгөрүүлсэн амралтынхаа дараа хогоо бүгдийг ууталж, хот руу авч яваарай, тэгэхдээ замын хажуугийн зөвшөөрөлгүй газарт биш, харин хог хаягдал устгах зориулалтын газар Улаан-Үдэд байдаг гэдгийг сануулсан байна.

“Хара Морин” нь Оросын телевизийн КВН шоунд Буриадаас оролцсон баг бөгөөд цахим орчинд эко флешмоб өрнүүлж байгаа юм. Уг үйл ажиллагаагаараа тэд  Байгал  нуурт аялсан, амарсан хэн бүхэн хогоо буцааж авчрахыг уриалж байгаа билээ. Цахим орчинд тэд “хог толгойноос эхэлдэг” / #МусорИзГоловы/ , “хогоо өөрөө хая” /#заберимусорсобой/ гэдэг хэштаг эхлүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *