Оросын тэрбумтан байцаалт өгчээ

5-р сарын 7, 2018 12:19 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 46
31949228_2056487637943592_1876317675131502592_n

 Д.ЭНХЭЭ

 НьюЙоркт холбооны агентууд Оросын бизнесмен, “Сколковосангийн ерөнхийлөгч Виктор Вексельбергийг байцаасан тухай “TheNewYorkTimes” сонин мэдээлснийгРИАНовостиуламжилжээ.

Байцаалтыг хоёр сарын өмнө оросын асуудлаар томилогдсон тусгай прокурор Роберт Мюллерийн даалгавраар НьюЙоркийн нисэх онгоцны буудал дээр явуулжээ. Хэвлэлийн газрын онцолсноор АНУын эрх баригчид Оросын бизнесменийг ямар нэг хууль зөрчсөн үйлдлээр сэжиглээгүй юм байна. Харин 2017 оны нэгдүгээр сард Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Вексельберг оролцсон явдал Мюллерийн сонирхлыг татсан бололтой.

Оросын олигархиудыг байцаасан тухай мэдээ дөрөвдүгээр сарын 5-нд ил болсон юм. “CNN” суваг нэрээ нууцалсан эх сурвалжийг эшлэж, Мюллерийн багОросын ул мөр”-тэй холбогдуулан Оросын хоёр ч олигархийг байцаасан бөгөөд тэдний нэрийг нууцалсан тухай өгүүлжээ.

Мюллерийн ажлын алба­наас мөрдөн шалгал­тынхны үзэж байгаагаар АНУын сонгуульд хөнд­лөнгөөс оролцсон байж болох оросуудын нэрийн жагсаалтыг хоёрдугаар сарын 16-нд нийтэлжээ. Жагсаалтад 13 хүн, байгууллага багтсан байна.

Сонгуульд ялахад нь Трампад туслах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн АНУ нэг бус удаа буруутгаж байгаа билээ. Америкийн эрх баригчдын төлөөлөгчдийн үзэж байгаагаар Оросын хакерууд долдугаар сард Ардчилсан намын Үндэсний хорооны болон сонгуулийн асуудлаарх Конгрессийн намын хорооны серверт халдсан ажээ.Тоолох машиныг эвдлэх замаар санал хураалтын үйл явцад ОХУ нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа АНУын тал мэдэгдэж байгааХарин Москва үүнийг  тууштай няцаасаар ирсэн. Харин ч  эсрэгээрээ ОХУын сонгуульд АНУ байнга хөндлөнгөөс оролцдог тухай ОХУын ерөнхийлөгч Путин мэдэгдэж байсан юм. .

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *