ОРОСЫН СУДЛААЧИД “ТРАМПЫН НАЙРСАГ, БИЕЭ БАРЬСАН БАЙДАЛД ХЭТ ИТГЭХ ХЭРЭГГҮЙ” ГЭЖЭЭ

7-р сарын 19, 2018 8:00 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 82
ÿ9ÿ9ÿ9ÿ9

Ч.ҮЛ-ОЛДОХ

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор Д.Аюуштай ярилцлаа.

-ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзлаа. Уулзалтын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна?

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт, яриа хэлэлцээ ерөнхийдөө амжилттай, харилцан ашигтай боллоо гэдэгтэй санал нэгтэй байна. Энэ уулзалт хүндхэн нөхцөл байдалд болж өнгөрлөө. Учир нь Д.Трампын ойрын хүрээлэл нь түүний эсрэг бодол санаатай байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг өөрөө эрсдэлтэй, хариуцлагыг дангаараа үүрсэн алхмыг хийхэд хүргэсэн. Уулзалтын  дүнд тодорхой шийдвэрт хүрээгүй ч гэсэн олон улсын харилцааны хэд хэдэн салбарт, тухайлбал стратегийн тогтвортой байдал, үй олноор нь хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх салбарт хамтран ажиллах, Сирид болж буй хүмүүнлэгийн хямралын асуудлыг шийдвэрлэх, Сири, Израилийн хооронд гал зогсоох дэглэмийг сэргээн тогтоох болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар төвлөрч ажиллахын чухлыг харилцан ойлголцож  зөвшилцөлд хүрснээрээ чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

-Трампын хийж алхмууд, тухайлбал их гүрний удирдагчидтай хийж буй уулзалтыг “Трамп бодлогоо хэрэгжүүлж эхэллээ” гэж дүгнэх нь  ч байна?  ? 

– Юуны өмнө хэлэхэд, Д.Трамп бол маш их туршлагатай бизнесмэн, харин  улстөрчийн хувьд түүнийг туршлага багатай гэж үздэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөний үеэр Д.Трамп хэрвээ сонгуульд ялж чадвал хамгийн гол зорилго нь АНУ-ыг агуу гүрэн гэдгийг сэргээнэ гэж амалсан байдаг. Чингэхийн тулд гадаад харилцаанд, үүний дотор эдийн засгийн гадаад харилцаанд оршиж буй алдаатай бодлогыг засна, АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг арилгана, гаалийн татварыг нэмэгдүүлж, улсынхаа дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаална, НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хамгаалж ирснийхээ төлбөрийг НАТО-гийн гишүүн орнуудаас нөхөж авна, батлан хамгаалах салбартаа хэтэрхий бага зардал гаргаж буйг нь хурцаар шүүмжилж, тэднээс илүү мөнгө гаргуулна, мөн ОХУ-тай харилцаагаа хэвийн болгож, сайжруулах зэрэг бодлогыг явуулна гэж мэдэгдэж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч болонгуутаа Д.Трамп өгсөн амлалтуудаа биелүүлж эхэлсэн. Тэрээр холбоотон орнууд гэлтгүйгээр хөнгөн цагаан ба гангийн гаалийн татварыг 10, 25 хувиар тус бүр нэмэгдүүлснээс гадна, АНУ-БНХАУ-ын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд Хятадын барааны  экспортын хэмжээг багасгах, гаалийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа. Энэ нь худалдааны түншүүдийнх нь дургүйцлийг ихэд хүргэж, тэднээс хариу арга хэмжээ авах, ялангуяа Хятад улс худалдааны дайн хийж эхэлсэн зэрэг сөрөг үйлдлүүдийг хийхэд хүргээд байгаа.

Хельсинки рүү явах замаараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долоо хоног Баруун Европод саатаж, НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын дарга Йенс Столтенбергтэй болон гишүүн орнуудын тэргүүн нартай уулзаж, гишүүн орон бүр батлан хамгаалах салбарт оруулах зардлаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан нь бас л тэдгээрийн дургүйцлийг төрүүлсэн. Мөн ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хийсэн уулзалтынхаа үеэр Герман улс шатдаг хийн импортоороо ОХУ-аас 70 хувийн хараат байдалд байгааг шүүмжилж, хэмжээг нь багасгах шаардлагыг тавьсан нь мөн германчуудын дургүйцлийг төрүүлсэн. Харин маргааш нь А.Меркельтэй хаалттай хаалганы цаана уулзаж, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, цагаачлалын асуудлыг хэлэлцжээ. Дараах өдөр нь Д.Трамп Лондонд хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан. Брекзитийн асуудлаар санал зөрүүтэй байгаагаас түүний толгойлсон засгийн газар хямралтай байгаа.

Иймд эдгээр ажлын айлчлал ба хийсэн уулзалтыг ач холбогдлоор нь гэхээсээ илүүтэй зам дагуу хийсэн бүгд л чухал ач холбогдол бүхий бүр сонгуулийн өмнө төлөвлөсөн ажлын айлчлалууд байсан гэж хэлж болно.

ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ НЭГ ЦАГААР ХОЦОРЧ ЭХЭЛСЭН   

-ОХУ-ын тэргүүнтэй хийсэн  уулзалтаар тодорхой зүйл шийдээгүй гэж дүгнэж  байгаа шүү дээ, зарим нь?

– Энэ удаагийн уулзалтаар маш олон асуудлыг хэлэлцсэн гэж байгаа ч  яг тодорхой шийдвэрлэсэн асуудал байхгүй. Ийм  боловч АНУ ба ОХУ-ын харилцаанд эрс өөрчлөлтийг хийх анхны алхмыг хийсэн түүхэн уулзалт болсон гэж мэдэгдсэн.

Болсон үйл явдлын  дарааллыг харвал, В.Путин Хельсинкид ирэхдээ саатсан учраас хоёр улсын ерөнхийлөгч нарын нүүр тулан ганцаарчилсан (зөвхөн орчуулагчтай) уулзалт нь төлөвлөснөөсөө нэг цагаар хойшилж, 14.10  цагт эхэлсэн. Путин, Трамп хоёр хаалттай хаалганы цаана хоёр  цаг гаруй ярилцсан.

Ганцаарчилсан уулзалтын өмнө Д.Трамп сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа,  Оросын Ерөнхийлөгчтэй зөвхөн худалдаа болон цэргийн хамтын ажиллагааны талаар төдийгүй, мөн БНХАУ-тай хэрхэн харилцаж буй талаар бас ярилцана гэж хэлжээ. Тэрээр “Бид бидний нийтлэг найз ерөнхийлөгч Си [БНХАУ-ын дарга Си Жиньпинь] – ийн талаар бага зэрэг ярилцана гэжээ. В.Путин болохоор Америкийн ерөнхийлөгчид “Москва-Вашингтоны харилцааны талаар болон дэлхийн янз бүрийн эмзэг цэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах” саналыг тавьсан.

Хоёр ерөнхийлөгчийг ганцаарчилсан уулзалт хийж байхын зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн түүхэндээ анхныхаа уулзалтыг хийлээ.

Хоёр ерөнхийлөгчийн уулзалт ажлын зоог хэлбэрээр үргэлжилсэн бөгөөд тэдэнтэй хамт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын  ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай туслах Фиона Хилл нар байлцсан. Зоогийн үеэр Д.Трамп В.Путинтэй хийсэн ганцаарчилсан уулзалтыг “бүгдийнхний хувьд маш сайн эхлэл” боллоо гэж үзэж буйгаа мэдэгдсэн.

Хэвлэлийн бага хурал дээр эхлээд Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт “маш амжилттай бөгөөд ашигтай”, мөн “илэн далангүй, ажил хэрэгч байдалд” болж өнгөрсөн гэж хэлжээ. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трампад стратегийн тэнцвэртэй байдлыг хангах болон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх санал бүхий албан бичгийг гардуулсан гэдгээ хэлжээ. В.Путин цааш нь хэлэхдээ, болж өнгөрсөн яриа хэлэлцээ нь Ерөнхийлөгч Д.Трамп тэр хоёрын “хоёр талын  харилцаанд оршиж буй сөрөг төлөв байдлыг засч, залруулах, харилцаагаа эрүүлжүүлэх эхний алхамыг төлөвлөх, итгэмжлэлийн боломжийн тө%