Оросын агуу зохиолч Максим Горькийгийн тухай мэдэхгүй долоон нууц

3-р сарын 30, 2018 11:41 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 107
29830661_2037595809832775_286547970_o

Х.ОЮУНБОЛД

Оросын их зохиолч Максим Горькийн мэндэлсний 150 жилийн ой  уржигдар тохиосон. Үүнтэй холбогдуулан “mundo.sputniknews.com” сайтад нийтлэгдсэн амьдралын тухай мэдээллийг хүргэе.

 

Алексей Пешков

Тэрээр  1868 оны гуравдугаар сарын 28-нд хаант засгийн үеийн Доод Новгород хотод төрсөн.   11 настайдаа өнчин үлдсэн Алексей хүүг ээжийнх нь аав, ээж  өсгөжээ. Ирээдүйн агуу  зохиолч маань 12 настайдаа амьдралын эрхээр сургуулиа орхиж дэлгүүрт худалдагч, таваг угаагчаар  болон талхны дэлгүүрт ажилласан байна.

Горький гэсэн нэр гашуун утгатай

Түүний өөрийнх нь  ярьснаар  1887 оны арванхоёрдугаар сард амиа хорлох гэж оролдсоныхоо  дараа тэрээр Оросыг  явган хөндлөн гулд аялахаар шийджээ. Ингэснээр Горький  таван жилийн турш аялахдаа хожим нь зохиол бүтээлд тусч  илрэлээ олсон нийгмийн ардчилсан үзэл санааг бий болгосон хүрээлэн буй орчны талаархи сэтгэгдлээ хуримтлуулсан байна.  Мөн тэрээр амь зуух мөнгө олохын тулд  орон нутгийн сонинд бичиж эхэлжээ. Харин 1892 онд  амьдралын шударга бусыг харж нэмэгдэж байсан уур хилэн, дэлхийн гашуун үнэнийг бичихийг тодорхойлсон өөртөө гашуун гэсэн утгатай Горький хэмээх нэрийг өгсөн байна.

 

Төрсөн хотыг нь түүний нэрээр нэрлэв

Их зохиолчийн төрсөн хот нь  тэр үеийн гурав дахь том хот Доод Новгород байжээ. Харин 1932 онд Оросын хувьсгалчид хотын нэрийг түүнийг хүндэтгэдгийн илрэл болгож Горький гэж сольсон байна. Сонирхуулахад 1959 оноос эхэлж гадаадуудыг энэ хотод ирэхийг хориглосон байна. Учир нь  тухай үеийн ЗХУ-ын зэвсгийн болон өөр бусад элд зүйлсийн чухал төв байжээ.  Мөн энэ хотод ЗХУ-ын анхны атомын бөмбөг бүтээгдсэн байна.  Үүний улмаас  Туркийн усан онгоцонд хотыг Волга мөрнөөр шөнөөр гатлах  зөвшөөрсөн байдаг байна.  Харин  1990 оноос хотыг хуучин нэрээр нь Доод Новгород гэж нэрлэх болсноор нээлттэй хот боллоо.  Энэ хот нь өнөөдөр  жуулчдын анхаарлыг татсан аялал жуулчлалын хот болжээ.   Хотын төвийн түүхэн газрыг  ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын өв гэж үзэн бүртгэж  авсан.  Мөн энэ хотод олон улсын чухал үйл явдал  зохиогддог хот юм Тухайлбал, энэ жилийн ДАШТ-2018  энэ хотод болно.  Хэдийгээр хотын хуучин нэрийг сэргээсэн ч гудамж талбай, номын сан болон театрыг түүний нэрээр нэрлэсэн хэвээр байгаа юм.

Оросын улс төрийнхөн, утга зохиолын томчуудтай нөхөрлөж эхлэв

 

Түүний зохиол бүтээл олонд танигдсаны дараа  Максим Горький  оросын утга зохиолын хоёр том  зохиолч  Леон  Толстой, Антон Чеховтэй танилцжээ. Антон Чехов,Горький нар их дотно нөхөрлөсөн бөгөөд дараа нь хамтран дурсамжаа бичсэн байна. Харин 1902 онд  Максим Горький  Оросын уран зохиолын академийн хүндэт гишүүнээр сонгогджээ. Гэвч эзэн хаан II Николай өөрөө энэ тушаалыг цуцалсан байна. Үүнийг нь эсэргүүцэж Антон Чехов, Владимир Кроленко нар  академиас гарчээ.  Горький уран бүтээлээрээ болон ард түмэнд хаант засгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний улмаас олон удаа баривчлагдаж байжээ. Олон хувьсгалчидтай нөхөрлөсөн бөгөөд 1902 онд танилцсан Лениний дотны анд нөхөр болсон байна. Орост хувьсгал ялсны дараа ч Сталин түүний гэрт байнга зочилдог байсан аж.

Оросын хувьсгалыг дэмжиж хөрөнгө босгохоор АНУ руу явсан нь

Максим Горький 1905 оны  оросын анхны хувьсгалаас хойш жилийн дараа тэр үед газар авч байсан большевик тэмцлийг дэмжихийн тулд хөрөнгө босгох даалгавраар АНУ руу явжээ. Тэнд нэрт зохиолч Марк Твайн оросын хувьсгалын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах саналыг тавьсан байна.   Харин  тэд түүнээс яагаад АНУ оросын хувьсгалт тэмцэлд туслах  ёстойг асуухад  Марк Твайн яагаад гэвэл бид хувьсгал хийгээд ядарч зүдэрч байхад Францаас тусламж авахад бэлэн байсан.  Мөн бид энэ тусламжинд нь үргэлж талархаж явдаг.  Харин одоо бидний  эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа дарлагдаж, ядарсан хүмүүст тусалж  талархсан өрөө төлөх ээлж ирлээ. Бид үүнийг хийх ёстой эсвэл Францад талархсанаа илэрхийлэх ёстой гэж хариулжээ.

Италид амьдарч, Капри нэртэй сургуулийг нээв.

Максим Горький АНУ руу явж ирснийхээ дараа 1906-1913 он хүртэл амьдарсан Италийн Капри аралд суурьшжээ. Тэрээр тэнд хаант дэглэмийн мөрдлөгөөс нуугдах газар хайж зугтсан олон хувьсгалчид, уран бүтээлчидийн бий болгосон сууринд амьдрах болжээ. Тэрээр өөр бусад багш нарын хамт соёл хүмүүжлийн боловсрол олгох, ирээдүйн хувьсгалын боловсон хүчинг  бэлдэх зорилгоор  Капри сургуулийг байгуулсан байна.  Мөн социализм болон христ итгэгчдийн үзэл бодлын төсөөлөлд суурилсан  шашны болон коммунист үзлийг нэгтгэхийг оролдсон марксизмын ёс зүй, философийн урсгалын тухай бурхны сургааль дээр ажиллаж байв.

 

Гуйлгачингаас ханхүү

Максим Горький  алдартай зохиолч болсныхоо дараа утга уран зохиолын салбарын од боллоо. Бүх зохиолчид, эхлэн бичигчид эсвэл алдар нэртэй нь хүртэл түүнтэй танилцах нь тэдний үүрэг гэж үзэж байв. Түүний нэр хүнд түүний уран зохиолын салбарт хамтран зүтгэгч ихэнх нөхдийнх хувьд хүршгүй өндөрт гарлаа. Тухайлбал, эх орон нэгт Оросын анхны утга уран зохиолын Нобелийн шагналтан Иван Бунин тэр үеийн ихэнх  зохиолчдод бичсэн номных нь хуудаст бүрт 300-500 рубль төлдөг. Харин Максим Горькийд 1000 рубль төлдөг байсан гэж бичжээ. Тухайн үед түүний авдаг байсныг жирийн ажилчны сарын  20 рублийн цалинтай дунджаар харьцуулж үзэхэд их мөнгө олдог байсан нь ойлгомжтой. Мөн эзэн хааны армийн генерал сар бүр Максим Горькийд хуудас болгонд нь төлдөг байсан мөнгөнөөс хоёр дахин бага цалин авдаг байжээ. Агуу зохиолч хэдийгээр орлогынхоо ихэнх хэсгийг хувьсгал хийхэд зарцуулдаг байсан ч чинээлэг,сайхан маягаар амьдарч байжээ. Тэрээр францын үнэтэй дарсанд дурлаж,  урлагийн бүтээлүүд цуглуулдаг байсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *