Орос улс Монголын УЦС-д олгох Хятадын нэг тэрбум долларын зээлийг саатуулж байна

7-р сарын 19, 2016 8:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 83
7-19-4

Б.БАРС

Блумбергагентлагийн цахим хуудсанд ийм гарчигтай нийтлэл гарчээ.

Орос улс өөрийн усан хангамжиндаа түгших болсноор далайд гарцгүй Төв Ази дахь Монгол Улс Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл аван усан цахилгаан станц барьж эрчим хүчний хараат байдлаас ангижрахад нь саад болж байна.

Монголын хойд хэсэг дахь Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл тус гол 580 км урсан цутгадаг Байгаль нуурт аюул учруулна гэж Кремль өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн билээ. Оростой зөвшилцөх хүртэл Хятад улс тус усан цахилгаан станцыг барих хөрөнгө олгохоо түр харзнасан тухай Монголын Засгийн баримт бичгүүдэд дурджээ.

Монгол Улс Эгийн голд 103 метр өндөр далан босгож, ачаалал ихтэй үед болон өвлийн улиралд илүү их эрчим хүч үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа юм. Ингэснээр Оросоос эрчим хүчний хамаарлаа багасган эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний хэрэглээгээ ч бууруулахаар тооцжээ. 2.8 сая хүн амтай тус улс Оросоос эрчим хүч импортлохдоо жил бүр 25 сая ам.доллар зарцуулдаг байна.

Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийн захирал Д.Одхүү ярилцлага өгөхдөө, “Бид тусгаар тогтносон улс уу, эсвэл ердөө л Орос, Хятадын тоглоомын хүүхэлдэй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хэрэв бид одоо бууж өгвөл өрнөдийн орнуудын эвсэл өөрийн түнш Монголыг алдаж, харин манай ард түмэн Орос, Хятадын зөвшөөрөлгүйгээр бид бие даан юу ч хийж чадахгүй гэсэн ойлголттой болногэжээ.

Барихаар төлөвлөсөн усан цахилгаан станц нь эрчим хүчний үнийг багасгах дахин сэргээгдэх 315 мегаватт нэмэлт эрчим хүч үйлдвэрлэх учиртай. Үүний тулд дэлхийн хамгийн том цэнгэг усны нөөцтэй Оросын Байгаль нуурт цутгадаг Эгийн голын эрч хүчийг ашиглах аж.

В.ПУТИНИЙ САНААШРАЛ

Оросын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУын дарга Си Зиньпин нартай уулзахдаа, барихаар төлөвлөсөн усан цахилгаан станц нь Эрхүү мужийн усан хангамжинд нэлээд эрсдэл дагуулж буй тухай хэлсэн юм. Тэрээр Оросоос Монголд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг мөн санал болгосон.

В.ПутинБид энэ асуудлыг Монгол болон Хятадын анд нартай нухацтай судлахыг хүсч байнагэсэн юм.

ЮНЕСКО Оросын байр суурийг дэмжин 2014 оны илтгэлдээ Эгийн голын далан устаж үгүй болох аюул нүүрлэсэн олон төрлийн загас, шувуудад аюул дагуулна гэж дүгнэжээ.

Кремлийн хэвлэлийн атташе Д.Песков, “Бидний үзэж буйгаар энэхүү төсөл Байгаль нуурт үнэхээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ тухай бид Монголын талд хэлсээр ирсэн, хэлсээр ч байгаа. Хоёр талын уулзалтын явцад харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрнэ гэж бодож байнагэв.

МОНГОЛЫН ХАРИУ

Д.Одхүү мэдэгдэхдээ, Оросын байгаль хамгаалалтай холбоотой болгоомжлол ор үндэсгүй гээд Орос, ЮНЕСКОгийн эсрэг байр суурь улс төрийн агуулгатай гэсэн юм. Түүнчлэн Монголын ГХЯны мэдэгдэлд, Эгийн гол хоёр орны хилийг давдаггүй тул энэ нь гагцхүү Монгол Улсын дотоодын хэрэг бөгөөд үүнд Орос ямар нэг нөлөө үзүүлэх ёсгүй гэжээ.

Хятадтай хийсэн тохиролцоо гацаж тус улсын Эксим банкнаас санхүүжилт авч чадахгүйд хүрвэл Япон, БНСУ, Норвеги зэрэг бусад улсад хандан санхүүжилт хүсэх тухай Д.Одхүү ярьсан юм.

Хятадын ГХЯ, Эксим банкны албаны хүмүүс энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байлаа. Улаанбаатар дахь Монголын Ерөнхийлөгчийн тамгын газар ч ямар нэг тайлбар хийхээс татгалзсан.

Д.Одхүү, “Орос Монголыг эрчим хүчний салбарт хянахыг эрмэлзэж байна. Энэ бол улс төрийн асуудал. Орост дарамт шахалт үзүүлэх хөшүүрэг байсаар байна. Тэдний үгэнд орохоос татгалзах тоолонд эрчим хүчний нийлүүлэлтээ нэн ялангуяа өвлийн улиралд зогсоохвий гэсэн болгоомжлол төрдөггэж байв.

ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭ

Д.Одхүүгийн хэлснээр, хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын эрчим хүчний ерөнхий хэрэгцээг тогтвортой хангадаг ч усан цахилгаан станц ашигласнаар хэрэгцээ өсөх, буурах явцыг хянах боломжтой болдог давуу талтай аж. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Улаанбаатарт орон сууцны барилгажилт өссөнөөр одоогийн эрчим хүч үйлдвэрлэл маш их ачаалалтай ажиллах болжээ.

Тэрээр, “Энэ асуудлыг дахин нэг нүүрсний цахилгаан станц барьснаар шийдэж болно гэж олон хүн боддог. Гэтэл усан цахилгаан станц л эрчим хүчний урсгалыг зохицуулж чаддаг юмгэж ярьсан юм.

Хятад, Оросын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн Монголын тал Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар хүндхэн байдалд оржээ. Өнгөрсөн зургадугаар сард Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад найрамдлын гэрээ байгуулсны 15 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Д.ОдхүүХятадад Оростой хамтран ажиллах улс төрийн ашиг сонирхол мэдээж бий. Хятадууд Эгийн голын усан цахилгаан станц экологи бус цэвэр улс төрийн асуудал гэдгийг сайн ойлгож байгаагэж ярьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Barnypok
2017 оны 1-р сарын 3
matt
2017 оны 1-р сарын 29
chaba
2017 оны 1-р сарын 29
Keyla
2017 оны 2-р сарын 12

Very nice recipe—it has all the hallmarks of Hawaiian, with the coconut and macadamias, enriched with sour cream and brown sugar.I am new to your blog, and you've piqued my curiosity about your contest wins! looks like I'll have to do my recchrea!Nansy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *