Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам

1-р сарын 29, 2016 2:12 pm Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг , Урлаг, спорт Уншсан: 168

Д.ЦЭРЭННАДМИД

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Гранпри шагналыг хүртэж мастер морин хуур гардан авсан. Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур XXIX” наадам боллоо. Б.Шаравын “Тэнгэрийн орон” симфониор нээлтээ хийсэн энэ наадамд 63 уранбүтээлчийн 93 дуунаас шалгарсан 25 дууг гала концертод дуулуулав. Тэднээс Н.Жанцанноровын “Бурхан Халдун” дуу гранпри шагнал авч хөгжмийн зохиолч Н.Алтангэрэл, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од нарын бүтээл удаахь байруудыг эзлэлээ. “Морин хуур” наадамын шалгарсан дуунууд мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн болохоор дуучдын дуулахуйн ур чадвар, хоолойн царааг шалгаж байсан юм.

Уг наадмаас хийсэн фото сурвалжлагыг энд толилуулав.

1-29-11a1 1-29-11a2 1-29-11a3 1-29-11a4 1-29-11a5 1-29-11a6 1-29-11a7 1-29-11a8 1-29-11a9 1-29-11a10

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *