Онлайн худалдаанд олон нийтийн сүлжээг өргөнөөр ашиглаж байна

11-р сарын 30, 2018 3:59 pm Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 4
11-30-9

Олон нийтийн мэдээллийн суваг нь цахим худалдаанд зориулсан сувгуудыг бий болгосоор байна.

Ялангуяа Азид олон нийтийн мэдээллийн суваг нь жижиглэн худалдаатай нэгдсэнээр сошиал сүлжээ болон худалдан авалт хоорондын тодорхойгүй байдлыг арилгаж дэлхийн чиг хандлагыг өөрчилж байна. Алибаба онлайн худалдан авалтын хамгийн шилдэг жишээ болж байна. Alibaba нь онлайн зах зээлд интернетийн бүтээгдэхүүний шинжилгээ, зөвлөгөөг агуулсан видеонуудыг ашиглан тусгай сонирхолтой чатын бүлгүүдээр дамжуулан интернетийн жижиглэнгийн худалдааны үйлчилгээг үзүүлж байна. Инновацийн ачаар хэрэглэгчид Алибабагийн Таобао аппликейшнийг өдөрт долоон удаа татаж авдаг.

Хөдөлгөөнт төхөөрөмжийн хэрэглээ хурдацтай өссөнөөр цахим худалдаа ч мөн өссөөр. Ялангуяа залуу үеийнхэнд уламжлалт вэб хөтчөөр дамжуулан гар утасны аппликейшн ашиглан хүмүүстэй холбоо тогтоож, мэдээллийг улам бүр нэмэгдүүлж байна. Тухайлбал,  мэдээ уншиж, найзуудтайгаа ярьж, апп дээр худалдан авалт хийхийг хүсэх гэх мэт.

Дэлхий даяар худалдан авагчдын 71 хувь нь мобайл аппликейшнуудыг ашигладаг бөгөөд үүний гол шалтгаан нь хурд, хялбар ажиллагаа юм.

Хэрэглэгчид гар утас, аппликейшн ашиглан онлайн ертөнцтэй улам бүр харилцах болсон нь жижиглэн худалдааны компаниуд сошиал ертөнцийн хүчийг ашиглах зайлшгүй шаардлага гарч байна. Худалдаачид өнөөдөр нийгэмд бодит худалдан авалтын боломжуудыг сошиалаар удирдах хүчтэй бодлого шаардлагатай болж байгаа юм.

Тухайн нөхцөл байдалд тохирсон, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үед сошиал худалдан авалт нь хамгийн үр дүнтэй байдаг гэдэгтэй маргахгүй биз. Ази Номхон далайн орнуудад хамгийн алдартай нийгмийн сүлжээний сайтуудад тавтай морилно уу.

Instagram

Инстаграм саяхан хэмжээ ихтэй видео оруулах боломжийг бий болгосон нь цахим худалдааны сувагт улам тохиромжтой болж байгааг илэрхийлж байна.

Хэрэглэгчид гар утсаараа бүрэн хэмжээний видео хийх, үзэх боломжийг бүрдүүлснээр нийтийн сүлжээний үйлчилгээ нь хэрэглэгчид хүссэн зүйлээ дэлгэн харуулах шинэ арга замыг нээж байна.

Жижиглэн худалдаачдын хувьд энэ нь боломжит үйлчлүүлэгчидтэй холбоотой сошиал платформоор дамжуулан харилцах чухал боломж юм. Инстраграммерууд аль хэдийн онлайн худалдан авах санаачилгад ашигласан бөгөөд бүтээгдэхүүнтэй шууд холбодог видео зар сурталчилгааг хүргэх боломж нь тэдний худалдан авах сонирхлыг нэмэгдүүлсээр байна.

Facebook

Фейсбүүк нь сошиал худалдаанд анхдагч бөгөөд нийгмийн моментуудыг нэг газар хэрхэн нэгтгэх талаар голлодог. Үүний нэг жишээ нь Facebook Store програм юм. Худалдаачид цөөн хэдэн товшилт хийж хэрэглэгчдийг Facebook аппликейшнаас гаралгүйгээр бүтээгдэхүүн худалдан авах боломж олгодог.

Нэгдсэн сошиал сүлжээнд худалдаа болон төлбөрийн нөхцөл нь гол түлхүүр юм. Хэрэглэгчдийн мэддэг, дуртай ашигладаг Facebook шиг чирэгдэлгүй худалдан авалт хийх, төлбөрөө төлөх, сошиал худалдаанд хэрэглэгчид илүү дуртай байх бөгөөд жижиглэн худалдаачид ч илүү хөрвөх боломжтой болно.

Snapchat

2017 оны сvvлчээр бодит байдал дээр тулгуурласан нэмэлт арга хэрэгслийг нэвтрvvлсэний дараа Snapchat нь сошиал худалдаанд нилээд туршлагатай болсон.

Сошиал худалдаанд зориулсан гурван үндсэн шинж чанар байдаг. Үүнд:

  1. Вэбсайтын онцлог нь хэрэглэгчид шууд товчлуур дээр дарж урамшуулал эсвэл сурталчилгааны хуудсанд шууд хүргэдэг
  2. Видео функц нь хэрэглэгчид хэрхэн яаж хэрэглэх видео бичлэг үзэж болно
  3. Татаж авах, суулгах нь хэрэглэгчид брэндийн програмыг суулгахад тусалдаг

Snapchat AR-ийн хувцас солих өрөөний туршлагыг үргэлжлүүлэн судалж үзэхэд жижиглэнгийн худалдаачид нийгмийн сүлжээг цаашид хэрхэн холбохыг харах болно.

WeChat

Хятадад гурван WeChat хэрэглэгчдийн нэг нь худалдан авалт хийх мессеж програм ашиглаж байна.

Жижиглэн худалдаалагчид дэлгүүрээс зар сурталчилгаа үүсгэх боломжтой бол хэрэглэгчид өөрсдөө худалдан авах холбоосууд болон QR кодыг сошиал чат группт түгээдэг.

Мэдээж сошиал худалдан авалтын гол дэмжигч болох WeChat нь өөрийн төлбөр төлөх аппликейшнтэй бөгөөд худалдан авагчдад хялбар найдвартай нэг товчлуур дараад л төлбөрөө хийх боломжийг бүрдүүлсэн байдаг.

WeChat дээрх худалдаачид төлбөрийн дараа ч гэсэн худалдааны аяллаа үргэлжлүүлэн хийдэг бөгөөд хэрэглэгчдэд өөрсдийн хөнгөлөлтийг худалдан авах сошиал тоглоомуудтай холбох боломжтой.

Facebook Messenger

Жижиглэн худалдаачид Facebook Messenger-ийг сошиал худалдаан дахь өөрийн суваг гэж үздэг бөгөөд сошиал худалдаанд өөрийн өвөрмөц боломжийг олгодог.

Facebook Messenger нь брэндүүдэд өөрийн хэрэглэгчидтэй харилцах боломжтой бөгөөд тэдгээрийн аппликейшнтэй холбогдсон худалдаа хийдэг. Мөн худалдан авалт болон харилцааны үл ойлголцлыг арилгаж харилцан ярилцсаны дүнд худалдан авалт хийх боломжийг олгож байдаг.

Эдгээр сошиал сүлжээнүүд цаашдаа онлайн худалдаанд чухал үүрэгтэй хэвээр байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Худалдаа наймаа эрхлэхийг хүсч буй худалдаачид хөгжилтэй, ая тухтай байх гэсэн хоёр гол үнэ цэнэтэй зүйлийг санаж байх хэрэгтэй. Хайлт хийх, худалдан авалт хийх нь илүү хялбар, тааламжтай байхын хэрээр сошиал худалдан авагчид худалдаагаа дахин дахин үргэлжлүүлэх хандлагыг бий болгож байгаа юм.

Эх сурвалж: http://gs1mn.org

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *