Олон улсын гэрэл зурагчид ирлээ

10-р сарын 9, 2018 9:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 10
10-9-9

Д.НАДМИД

Олон улсын хэвлэлийн гэрэл зурагчид хамтран ажиллах “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт өчигдөр МОНЦАМЭ агентлагийн байранд боллоо. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ Монголын гэрэл зургачдын нэгдсэн холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран энэхүү төслийн хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол орноо гадаадад сурталчлахад олон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагаа, уранбүтээлийг чиглүүлэх гол зорилготой юм. Монголын талын урилгаар Японы “Киодо нюьс”-ын сурвалжлагч Наохики Хатта, ОХУ-ын “Тасс” агентлагийн сурвалжлагч “Сергей Бобылов, “Спутник” сэтгүүлийн сурвалжлагч Владимир Астапкович, Буриадын угсаатан судлалын нэрт гэрэл зурагчин Ц.Светлана, БНХАУ-аас “Синьхуа” агентлагийн сурвалжлагч Асхан, Бай Хиегү нарын 10-аад зочин сурвалжлагч ирээд байна. Тэд Монголын талын гэрэл зургийн таван сурвалжлагчтай нэг баг болж бүтэн долоо хоног ажиллахдаа төр, засгийн зарим удирдах хүмүүстэй уулзахын зэрэгцээ Гандантэгчинлэн хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж Дархан, Эрдэнэт хот, тэндэхийн үйлдвэр уурхайд сурвалжлага хийх, хустайн байгалийн цогцолбор газар, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалтай танилцан зураг авах юм. Мөн малчин айл болон Төрийн шагналт, уран барималч Л.Ганхуягийн урланд зочлох ажээ. Сурвалжлах багийн гэрэл зурагчид долоо хоногийн эцэст” Өнөөдрийн Монгол орон-гэрэл зургийн дуранд” томоохон үзэсгэлэнгээ Монголын  уран зургийн галлерейд дэлгэн үзүүлж төслийн тайлангаа олон нийтэд танилцуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *