Олон хоног ханиаж байгаа бол сүрьеэгийн сорил өгөөрэй

3-р сарын 7, 2018 9:27 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 43
eruul mend erhem bayan

 

Б.ТУУЛ

Тамхи татдаг эрчүүд ганц хоёр ханиалгахыг энгийн үзэгдэл гэж үздэг. Тэгвэл энэ нь уушгины өвчтэй болох эх үүсвэр гэдгийг эмч хэлж байна. Улсын II төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч О.Батболд эмчээс уушгины өвчлөл, сүрьеэгийн шинж тэмдэгийн талаарх дараах зөвлөгөөг авсан юм.

СҮРЬЕЭ НЬ УУШГИ УСЖИХ НЭГ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Сүүлийн үед  уушгины өвчлөл тэр дундаа сүрьеэгийн өвчин залуужих хандлагатай байна. Түүнчлэн хүмүүс  уушги усжих, устах гэж их ярьдаг болжээ. Энэ тухай мэргэжлийн эмчээс асуухад, дараах мэдээллийг өгсөн юм. “Уушги усжих буюу цээжний хөндийд шингэн хуралдлаа гэж хүмүүс ярьдаг. Цээжний хөндийд шингэн хуралдах 7-8 шалтгаан байдаг. Уушгины өвчнөөс болж усжиж байгаа шалтгаан нь гол төлөв үрэвсэлт өвчнүүд, хавдар, гэмтлийн шалтгаантай  байдаг. Бусад өвчний хувьд зүрх судасны өвчин, бөөрний, сахарын, элэгний гэх мэт олон өвчний хүндрэлүүдийн үед цээжний хөндийд шингэн хурдаг. Мөн сүүлийн үед сүрьеэ өвчин ихээр оношлогдох болсон. Нийт сүрьеэгийн тохиолдлын 70 орчим хувь нь уушгины хэлбэрийн сүрьеэ, 30 хувь нь бусад эрхтний сүрьеэ буюу нүдний, бөөрний, гэдэсний, ясны, үений гээд бусад эрхтний сүрьеэ байдаг. Сүрьеэ өвчин мөн цээжний хөндийд шингэн хурах томоохон шалтгааны нэг нь болж байдаггэв.

СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ ГЭДГЭЭ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний ханиалгаж, найтаах болон   цэртэй хамт сүрьеэгийн нян гадгаш цацагдан гардаг. Энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Сүрьеэ өвчний халдвар авсан хүн бүхэн өвчлөөд байдагүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн насан туршдаа өвдөхгүй байж болно. Зарим хүн амьдралын аль нэг үедээ өвчилж болох ба тухайн хүний дархлаа  сулрах үед сүрьеэгийн нян үржиж эмнэл зүйн шинжүүд илэрдэг. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг мэдэх арга бол сорил юм. Энэ сорилыг аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хийж байгаа. Сүрьеэгийн үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах. Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Тиймээс эдгээр шинж тэмдгийн аль нэг нь танд илэрсэн тохиолдолд та заавал эмчид хандаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн гэр бүлийн аль нэг гишүүн сүрьеэгээр өвчилсөн бол тухайн гэр бүлийн бүх гишүүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Contrareembolso Non Prescription Cialis Generic order cialis online 193 Dth 24 B Kamal Kunj Mumbai India Amoxil Infection Des Sinus

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *