Олимпод хамгийн олуулаа очих нь жүдогийнхон

6-р сарын 26, 2012 12:44 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 634

Д.НАДМИД

“Лондон-2012” зуны олимп, паралимпийн XIV наадамд оролцох Мон­голын баг, тамирчдыг үдэх ёслол өнгөрсөн бямба га­ригт Сүхбаатарын талбайд болсон юм. Монголын тамирчдын баяр, олон ул­сын олимпийн өдөр дав­хацсан тэр өдөр болсон уг ёслол дэлхий нийтээр олим­поор амьсгалах цаг мөч хаяанд ирснийг мэд­рүүллээ. Тамирчдын үдэх ёслолд Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж, Шадар сайд М.Энх­болд, МҮОХ-ны ерөнхий­лөгч Д.Загдсүрэн нар тэр­гүүтэй албаны хүмүүс, шигшээ багийн дасгал­жуу­лагчид, багш нар, та­мирчдын үе үеийн төлөө­лөл ирсэн байлаа.

Уг ёслол дээр “Лон­дон-2012” олимпийн наа­дамд оролцох Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболд хэлсэн үгэндээ:

-Манай тамирчид урьд нь гаргасан амжилтаа ба­татгах, шинэ амжилтын эзэн болох торгон мөч, хариуцлагатай агшин ха­яанд ирлээ. Өмнөх олим­поос хойш манай тамир­чид тив, дэлхийн чанартай тэмцээнээс 567 медаль хүртэж олон аваргатай болсон. Одоо 35 тамирчин Лондонг зорих гэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Дараа нь олимпийн тэнгэрт мандуулах төрийн далбааг Ерөнхийлөгчөөс гардан авч олимпийн туг­чаар шилэгдсэн гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Одод шилжүүлэн өглөө.

Н.Сэр-Од манай тамирчдаас хамгийн анх олимпийн эрх авч ирс­нээрээ онцгой амжилтын эзэн. Бас булган сүүлтэй гэдгээ харуулж 30 гаруй тамирчинг араасаа дагуул­сан билээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас буудлага, хөнгөн атлетик, жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, усан спорт зэрэг долоон төрөлд 29, паралимпийн дөрвөн төрөлд зургаа нийт 35 тамирчин оролцох гэж байна.  Тэднээс хамгийн олуулаа нь жүдо бөхийн тамирчид. Бээжингийн олимпод эдний багаас Найдангийн Түвшинбаяр аваргалсан. Тэр амжилтыг давтахын төлөө жүдогийнхон хамгийн эрчимтэй бэлтгэлийг эх орондоо хийж байна.

АНУ-ын нэг сэтгүүлийн дэвшүүлсэн төлөвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг олимпийн аварга болно, гавьяат тамирчин М.Бундмааг мөнгөн медаль авна гэсэн бий. Энэ ерөөл бат орших болтугай хэмээн Монголчууд хүсэн хүлээж байна. Харин чөлөөт бөхийн тамирчид энэ ёслолд ирж амжсангүй. Тэд багаараа Болгар улсад тус улсын шигшээгийнхэнтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа юм байна. Өнөө маргаашгүй эх орондоо ирэх ажээ. Энэ үеэр гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншаравтай уулзахад:

-Одоогоос 48 жилийн өмнө манай улсын тамирчид анх удаа олимпийн наадамд оролцож байлаа. Түүнээс дөрвөн жилийн дараа анхны медалиа авч байв. Энэ бүхэн түүх болон үлджээ. Тэгвэл өнөөдөр олимпийн хоёр ч аваргатай, медальтнууд олонтой боллоо. Үүгээр бид бахархаж байна гэсэн юм.

Нийт: 5 Сэтгэгдэл

Gracelynn
2016 оны 12-р сарын 1

Gee whiz, and I thhgout this would be hard to find out.

Keyaan
2016 оны 12-р сарын 3

Fiidnng this post solves a problem for me. Thanks!

Margery
2018 оны 9-р сарын 21

Inoiamrtofn is power and now I’m a !@#$ing dictator.

Eddi
2018 оны 11-р сарын 6

Help, I’ve been informed and I can’t become igtrnaon.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *