Олимп, дэлхийн хос медальт С.Батцэцэг

12-р сарын 4, 2012 9:21 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 809

Д.НАДМИД

Дэвжээн дээр хоёр бөх (эмэгтэй) тун хатуухан үзэж байна. Ялсан нь тэм­цээний алтан медаль хүр­тэнэ. 63 кг-ын шилдгүү­дийн барилдаан эхнээсээ л ширүүхэн байлаа. О.На­санбурмааг хөлдөө орох агшинд өрсөлдөгч нь муш­гиад тонгорчихов. Хой­ших барилдаан нь ч тун сийрэг, мэхнээс мэ­хэнд шилжиж байх юм. Тэр хоёрын барилдааныг хараад яг л А.Сүхбатын олон угсраа мэх хийж бай­даг барилдаан санаанд орж байсан. Барилдаан дуусахад С.Батцэцэг оноо­ны илт давуугаар ялжээ. Эх орондоо болсон олон улсын тэмцээнд түрүүлэв. Би дэлхийн аварга хүн шүү гэх шиг барилдсаан тэр. Бас өмнөх жил нь саяын өрсөлдөгчдөө тахим өгөөд мөнгөн медалийн тавцанд нүдэндээ доголон нулимс­тай зогсож байсныхаа ша­ранд тийм гарамгай ба­рилдсан байж ч магадгүй ээ. Ийнхүү Москвад бол­сон дэлхийн аварга шал­гаруулах барилдаанд яг л иймэрхүү золбоолог ба­рилдаж, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс анхны дэлхийн аварга цолыг тээж ирсэн. Бас 32 жил үргэлжилсэн дэлхийн аварга болж чадаагүй хар бараан цувралыг эцэс болгосон нь тэр байлаа. Энэ тэмцээнд С.Батцэцэг өрсөлдөгч бүрээ түвэггүй ялсаар медалийн болзол хангаад дөрвийн даваа буюу хэсгийн тэргүүн бо­ло­хын төлөө барилдаанд Японы алдартай бөх, дэл­хийн дөрвөн удаагийн авар­га Аяко Шодаг мөн илүүрхэн ялснаар дэлхийд аваргалах зам мөр нь то­дорсон гэж дасгалжуулагч З.Дүвчин ярьж байв. Тийм байнаа гэсэн шиг дараа­гийн даваанд Хятадын бөх С.Батцэцэгт ёстой л юм бололгүйгээр бууж өгсөн байдаг.

Энэ үед Архангай айм­гийн Хашаат сумын харьяат 20-хон настай Соронзонболдын Бат­цэцэг охин чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо хэмээн зарлахыг сонсоход монгол хүн бүрийн сэтгэл огшихгүй байхын аргагүй л байсан даа. Тийм онцгой амжилтуудаараа тэр “Лон­дон-2012” олимпод шилэгдэн оролцсон. Яг эрх авах тэмцээнд өрсөлдөгч нь эрх өвөртөлж ирсэн гээд жаахан хэл амтай байсан ч С.Батцэцэг “Би үзүүлээд өгнөө” гэсэн сэт­гэлзүйтэйгээр Лондонг зорьсон. Тэгээд ч санасан­даа хүрч медалийн тав­цанд зогсож Монгол Ул­сынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт ман­дуулсан юм. Тамирчдын алдар хямдхан олдоогүй ээ гэж бид дуулдаг. Түүн лугаа олимпийн хүрэл медальд хүрэхэд өндөр даваа олон байж. Эхний даваануудад амжилттай барилдаж давж байгаад Японы бөх олимпийн хо­шой аварга дэлхийн до­лоон удаагийн аварга Као­ри Ичод хагас шигшээд ялагдсан ч С.Батцэцэг шантар­сангүй. Ер нь ялаг­далдаа гутрах гэдэг тамир­чин хүнд байж болшгүй зүйл  билээ. Үүнийг ма­най­хан сэтгэлзүйн бэлтгэл гэж л яриад байгаа шүү дээ.

С.Батцэцэгийн медалийн төлөө барилдах учраа нь Канадын бөх Мартин Дьюгрене байлаа. Тэр зүгээр жирийн бөх биш дэлхийн аваргын гурван алт, гурван мөнгөтэй аугаа тамирчин байсан. Тэр бөхийн хөлд орох гэхээр нь хамгаалж оноо авсаар манай С.Батцэцэг өрсөлдөгчдөө оноо алдалгүй ялж медалийн болзол хангасан юм. 

Ийнхүү тэр олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчны ууган нь болов. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов нартай л эн зэрэгцлээ гэсэн үг. Бөх болох гэдэг удам дагадаг гэдэг. Тэгвэл Батцэцэгт дурьдаад байх удамд нь бөх байсангүй. Харин удмаараа тамирчин байсан нь түүнд нөлөөлсөн нь мэдээж юм. Харин бөх болох замаа өөрөө хүүхэд байхаасаа сонгожээ. Хэрэв аав, ээжийгээ дууриасан бол өдийд во­лейбол, сагсанбөмбөгийн гайгүй тамирчин л байх байсан байх. Сурагч байхдаа сургуулийнхаа бөхийн дугуйланд орох гэвч Дондов багшийн хараанд өртөөгүй учир чадахгүй л байж. Харин хэдэн удаагийн гуйлтынх нь дараа тэр багш ду­гуйланд хичээллэж байгаа хүүхдүүдтэй бүгдтэй нь барилдах сүрхий сорилго хийж. С.Батцэцэг бүгдийг ялжээ. Түүнийхээ хүчинд чөлөөт бөхийн секц дугуйлангийн гишүүн болж байсан гэдэг.

Тэгсхийгээд Улаан­баатарт шилжиж ирээд З.Дүвчин багшийн шавь болоод тав, зургаахан жилийн дараа Монголдоо алдартай тамирчны тоонд орох болсон юм. Энэ бол ердөө аз биш түүний багаасаа аливаад авьяаслаг нь тодорсон ирээдүй нь саруулхан байгаагийн гэрч гэж болох биз ээ.

-Хүүхэд ахуйн дурсамжтай мөчүүд тэр дотроос чөлөөт бөхөөр хичээллэж улсын шигшээ багийн тамирчин болох хүртлэх бүх үйл явдал дэлхийн аваргын алтан медаль зүүгээд зогсох эхний том амжилтын үед яг л кино кадр шиг хөврөх юм билээ гэж С.Батцэцэгийн дурсан ярьж байгааг нэг удаа сонсож билээ. Тамирчин хүн юугаараа аугаа юм бэ гэвэл дэлхийн аварга энэ бүсгүй,

-Зөвхөн алдар цолоо­роо биш хэзээ ч шант­рашгүй зориг тэвчээр, урам зоригоороо л хүчтэй байх ёстой гэсэн үг хэмээсэн нь бас анхаарал татахгүй байхын аргагүй санагдсан. С.Батцэцэгийн өмнө басхүү олон олон амжилт тосч байгаа. Тэр бүхэнд эзэн болохын төлөө зорих ч биз. Монголын чөлөөт бөхийн түүхэнд олон шинэ алтан хуудсыг тэр бичнэ гэдэгт итгэнэм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *