ОХУ-ын их, дээд сургуульд шалгалтын дүнг харгалзахгүй элсүүлнэ

7-р сарын 4, 2012 11:55 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 958

Б.ЭНХЗАЯА

 

БСШУЯ, “Мо­дерн Экспо” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэн яармаг энэ сарын 2-нд нээлтээ хийж, төгсөгчдөд мэдээлэл өгч эхэллээ. Үзэс­гэлэнд магадлан ит­гэмжлэгдсэн дотоодын 30 гаруй их, дээд сургууль, коллежи оролцож байгаа аж. Мөн тэтгэлэгт хөтөл­бөр хэрэгжүүлэн оюутан элсүүлж буй гадаадын их, дээд сургуулийн төлөө­лөг­чид сургуулийнхаа тухай мэдээллийг өгч, элсэгчдийг бүртгэж байсан. Үзэсгэлэнгийн тухай мэдээллийг дараах сурвалжлагаас уншаарай.

 

“ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ШАЛГАЛТЫН ДҮНГ ХАРГАЛЗАХГҮЙ”

 

“Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүүхдүүд хамгийн түрүүнд улсын сургуулийн мэдээллийг хайж байв. Үзэсгэлэнгийн эхний өдөр магадлан итгэмжлэгдсэн, хувийн хэвшлийн сургуу­лиуд мэдээ, мэдээллээр үйлчилж байсан юм.

Энэ удаагийн үзэсгэ­лэнд тэтгэлэгт хөтөлбөр зарла­сан гадаадын их, дээд сургууль цөөнгүй оролцож байгаа аж. Тэд­гээр сур­гуу­лийн мэдээл­лийг сонирхох хүүхдийн цуваа ч тасрах­гүй байв. Тухайлбал, Оросын хол­бооны улсын Эрхүү, Томск, Омск хо­тын их, дээд сургуулийн­хан элсэлт авахаар иржээ. Томск хо­тын Политехни­кийн их сургууль, Омск хотын Зам харилцааны сургууль, Эр­хүү­гийн Ана­гаах ухааны их сургууль зэрэг салбар сургуулийн Монгол дахь албан ёсны төлөө­лөгч “Жизнь” бо­ловс­ролын төвд элсэгчид бүртгүү­лэ­хийг зөвлөж байлаа. Эдгээр сургуульд су­рах үүд хаалга нээлттэй байгааг сургуу­лийн төлөө­лөгчид ам урал­дан ярьж байв. Учир нь эл­сэлтийн ерөнхий шалгал­тын дүнг харгалздаггүй байна. Энэ нь хүссэн мэр­гэжлээрээ суралцах со­нир­холтой ч шалгалтын оноо хүрэхгүй байгаа оюут­нуудад ихээ­хэн ач хологдолтой ажээ. Түүнч­лэн манай улсын боловс­ро­лын систем Оро­сын хол­бооны улс болон гадаа­дын боловсролын системд ха­маардаггүй учир шал­гал­тын оноо харгалздаг­гүйг албанын­хан хэлж байна. Тус сургуульд сурал­ца­хын тулд эхний жил хэл­ний бэлтгэлд сурч, мэр­гэж­лээ сонгодог бай­на. Бэлт­гэлд онц, сайн суралц­сан оюутан Зас­гийн газ­рын тэтгэлгээр су­ралцах бо­ломжтой аж. Мөн сур­гал­тын төлбөрийг хоёр ху­вааж төлж болох бөгөөд урьд­чилгаа төлбөр авдаггүй гэнэ.

Эрхүү хотын Техникийн их сургуульд сурдаг оюутан ийнхүү ярьж байна.

 

С.Номинзул: СПОРТ, УРЛАГИЙН ОЛОН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

“Эрхүү хотод сурснаар орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшиж байна. Мөн бие даан амьдрах чад­варыг ч олж авч байна. Бид хичээлээс гадуурх цаг за­ваа­раа урлаг, спортын тө­рөл бүрийн чиглэлээр өөрий­гөө хөгжүүлэх бо­ломж­­той байдаг. Гэрээсээ хол байхаар оюутан, за­лууст эх орноо гэсэн сэт­гэл­гээтэй болдог. Гадаа­дад зөвхөн ганцхан зорил­го­той очдог. Тэр зорилго­доо ч хүр­дэг. Гадаадад сур­­даг оюутнууд сурал­цаад эх орондоо ирж ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эр­мэлзэлтэй байдаг нь ажиг­лагддаг”

 

ЭРЭЛТ ИХТЭЙ 20 МЭРГЭЖЛИЙН ЭХНИЙ ТАВАН МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛДЭГ”

Энэ жилийн боловс­ро­лын яармагт их, дээд сур­гуулийн элсэлт авах шаард­­лагыг хангасан сур­гуу­лиуд оролцож байгааг зохион байгуулагчид он­цолж байсан. Энэ үеэр эл­сэгч, төгсөгчдөд зориул­сан мэдээ, мэдээллийг өгө­хөөс гадна мэргэжлийн чиг ба­рим­жаа олгох зөвлө­гөө лек­цийг зохион бай­гуул­сан юм. Боловсролын яамнаас эрэлт ихтэй 20 мэр­гэжлийг зарласнаар их, дээд, сургууль, кол­ле­жийн­­хэн  бодлогын хү­рээнд уялдуулан ажиллаж байгаа нь ололттой байлаа. Шаталсан сургалттай ба­рилгын жишиг сургууль бо­лох Техник технологийн коллежийн босго оноо 450. Гэхдээ ийм оноотой хүүхэд бүр энэ сургуулийн босгыг алахгүйг анхааруулж бай­на. Өөрөөр хэлбэл, элсэгч­дээ оноогоор нь жагсааж, хяналтын шугам татдаг аж. Мянганы сорилтын сан­гийн тусламжтайгаар сүү­лийн үеийн тоног тө­хөө­рөм­жөөр тоноглосон Тех­ник технологийн кол­ле­жид IX анги төгссөн хүү­хэд 2.5 жил сураад ар­ван жилийн гэрчилгээ, мэр­гэж­лийн үнэмлэхтэй төгс­дөг бол IX ангийн төгсөг­чид Инженерийн мэргэж­лээр суралцах боломжтой бай­даг байна. Харин ерөн­хий шалгалт өгч амжаагүй хүүх­дүүд техникийн дунд боловсролын ангиудад сурч болно. Дээрх мэргэж­лээр суралцах сургалтын төлбөрийг сонирхвол, ин­же­нерийн анги 1.1 сая, дунд боловсрол 750 мянга, мэргэжлийн боловсролын сал­бар 300 мянган төгрө­гийн сургалтын төлбөрийг тушаах ёстой гэнэ. Бо­ловс­ролын яамнаас зарла­сан эрэлт ихтэй 20 мэр­гэж­лийн эхний 5 нь энэ сургуульд бэлтгэгддэгийг сургуулийн Мэргэшсэн чиг баримжаа олгох тө­вийн зөвлөх багш Л.Сэлэнгэ хэлж байна.

 

ТӨЛБӨР БОЛОМЖИЙН, СУРГАЛТ САЙТАЙ СУРГУУЛЬД ОРОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

Ажлын таван өдрийн турш элсэгч, төгсөгчдөд мэдээлэл, зөвлөгөө өгөх “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэн яармагт магадлан итгэмж­лэгдсэн, хувийн хэвш­лийн сургуулиуд бүртгэлээ авч байсан юм. Бүртгүү­лэг­чид ээж, аавтайгаа ирж, зөв­лөлдөн сургууль бүрийг сон­жих ажээ. Ху­вийн сур­гууль хэрэггүй гэх ээж аавууд байхад, сур­гал­тын чанарыг лавлан, төлбөр тооцоо, материал­лаг баа­зыг нь сонирхох гэр бү­лүүд ч иржээ. Ахисан төв­шинд магадлан ит­гэмж­лэгдсэн олон жи­лийн туршлагатай Монголын үндэсний дээд сургуулийг сонирхох эл­сэг­чид цөөн­гүй байв. Сур­гуу­лийн элсэлтийн та­лаар тус сургуулийн ма­гистр багш Н.Мандахаас тодрууллаа.

 

Н.Мандах: ЭЛСЭГЧДИЙН ТООНД ХЯЗГААР ТАВИХГҮЙ

Манай сургуулийнхан босго оноогоо 500-700 бол­гож тогтоосон. Голч оноо хүрч буй тохиолдолд эл­сэгч­дийн тоонд хязгаар та­вихгүй. Оюутнууд маань Солонгос, Хятад зэрэг улс руу оюутан солилцоогоор су­ралцдаг. Бусад сургуу­лиуд­тай харьцуулахад олон улсын хэмжээнд ма­гад­лан итгэмжлэгдсэн, бо­ловс­ролын салбарт анх удаа ISO9001 гээд чанарын стан­дартыг нэвтрүүлс­нээ­рээ онцлог юм.

Урлагийн сургуулийн төлөөлөл болсон Кино ур­лагийн дээд сургуулийн элсэлтийн талаар сонирх­лоо. Босго оноогоо 500 байхаар тогтсон энэ сур­гууль жүжигчин, найруу­лагч, зураглаач, сэтгүүлч, зу­раач, дууны найруулаг­чийн мэргэжлээр элсэлт авч байгаа аж. Жүжигч­ний ангид элсэхийн тулд мон­гол хэл, гадаад хэлний шал­галт өгөх ёстой бол дуу­ны найруулагчийн ан­гийн­хан математик, га­даад хэлний шалгалтыг өг­сөн байх ёстой. Кино, ур­ла­гийн салбарт эрэлттэй байгаа дууны найруулаг­чийн мэр­гэжлээр тус сур­гууль бэлтгэдэг нь сай­шаал­тай байв.

 

ҮЗЭСГЭЛЭНД УЛСЫН СУРГУУЛИУД ОРОЛЦСОНГҮЙ

Үзэсгэлэн яармагийг сонирхохоор ирсэн хүүх­дүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Г.Алтанхуяг

-Техникийн чиглэ­лийн ангийг сонирхож бай­на. Ялангуяа Төмөр замын удирдлагын анги, уул уурхайн инженер. Ан­гийн­хан маань компью­тер, ана­гаахын чиглэлээр су­рах сонирхолтой байгаа. Төлбөр боломжийн, сур­галт сайтай сургуульд оро­хыг эрмэлзэж байна.

 Б.Балжинням

-Автын инженерийн мэргэжлээр ШУТИС-т сурах хүсэлтэй байгаа. Гэтэл улсын сургуулиуд үзэс­гэлэнд ирээгүй байна.

Б.Сийлэгмаа

-Мэдээж улсын сур­гуу­лийг сонирхож байна. МУИС-ийн Удирдлагын ангийг сурах гэж байна. Босго оноо 620 юм байна лээ. Төлбөрийн хувьд 1.2 сая төгрөг гэсэн. Онлай­наар бүртгэж байгаа гэсэн болохоор бүртгүүлэхээр ирлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *