ОХУ-тай хамтарч ажиллана

5-р сарын 9, 2018 9:28 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 24
5-9-5

Х.ОЮУНБОЛД

Япон, ОХУ-ын хооронд Курилын арлын улмаас газар нутгийн маргаан дэгдээд удаж байгаа. Тэгвэл Япон энэ асуудлыг шийдвэрлэж, найрамдлын хэлэлцээр байгуулахын тулд  ОХУ-тай хамтран ажиллах, хэлэлцээр хийхээ үргэлжлүүлнэ гэж  Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга мэдэгдэв. Тэрээр ”Бид энэ аралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, найрамдлын гэрээ байгуулахын тулд хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ асуудлын талаар  үндсэн байр сууриа хадгалсаар байна гэж ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгчийн тангарга өргөх ёслолын дараа хэлсэн байна. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ерөнхийлөгч Владимир  Путин нар 2016 оны сүүлээр Курилын аралд эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэхээр тохиролцсоныг биелүүлэ­хийг Токио Москвагаас шаардаж байгаа юм. Япон Курилын аралд хамтарсан эдийн засгийн ажиллагаа явуулах нь ОХУ-тай найрамдлын гэрээнд гарын үсэг зурах эхний алхам болно гэж үзэж байна. Токио олон жилийн өмнө Итируп, Шикотан, Кунашир болон Хабомай арлыг нөхөн сэргээх гэрээнд гарын үсэг зурж байжээ. Мөн  1855 оны хоёрдугаар сарын 5-нд  ОХУ-тай гарын үсэг зурсан Хил болон худалдааны хоёр талын хэлэлцээрээр халхавч хийсээр байна. Үүний хариуд ОХУ эдгээр арлыг II дайны сүүлчээр олон улсын гэрээ хэлэлцээрээр ЗХУ-д шилжүүлэн өгсөн.ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч учраас ОХУ эдгээр газрыг мэдэлдээ авсан гэж тэрээр онцоллоо. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон Японы Гадаад  хэргийн  дэд сайд Такэо Мори нар энэ асуудлаар энэ сарын 11-нд уулзана гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Кано хэллээ. Тэрээр “Энэ уулзалт нь их чухал уулзалт болно гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.  Ингэснээрээ “Токио болон Москва гарын үсэг зурах найрамдлын гэрээ байгуулахад чухал ахиц дэвшил гаргана” гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний хийх уулзалт энэ сард  Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-д хийхээр  төлөвлөсөн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Cheapest Cilais Uk cialis overnight shipping from usa Amoxil Feline Side Effects Buy Kamagra Safely Levitra Ohne Rezept Mieten

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *