ОХУ Дэлхийн худалдааны байгууллагаас гарч болзошгүй

1-р сарын 9, 2018 9:59 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 17
1-9-8

Х.ОЮУНБОЛД

Европын холбооноос ОХУ-ыг гахайн мах худалдах хоригийг зөрчсөн хэмээн үзэж жил бүр 1.680  ам.доллар төлөхийг шаардсан байна. Дэлхийн худалдааны байгууллагын энэ шаардлага нь ОХУ-ыг тус байгууллагыг орхиход хүргэж болзошгүй хэмээн Эдийн засгийн байнгын ерөнхий хорооны дэд ерөнхийлөгч Сергей Калашников мэдэгджээ. Тэрээр үүнийг Европын холбоо, АНУ болон тэдний холбоотон орнууд Донбасс дахь нөхцөл байдлын улмаас ОХУ-д тавьсан хоригийн хариу гэж сануулсан байна.  Мөн энэ хориг нь Дэлхийн худалдааны байгууллагын хууль дүрэмтэй нийцэхгүй байна. Хэрэв бидэнд тавьсан шаардлагын улмаас Европын холбоог дэмжиж, биднийг эсэргүүцэхийг хүсч байгаа бол ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаанд оролцохоо хязгаарлана.

Эсвэл бүр оролцохоо болино гэжээ. Хэвлэл мэдээллийн “Политик” сэтгүүлд Дэлхийн худалдааны байгууллага Европын холбооны ОХУ-д авах арга хэмжээний хүсэлтийг арбитрын байгууллагад уламжилсан гэж мэдээлжээ. Европын холбоо Москваг гахайн махан бүтээгдэхүүнийг хууль бусаар  зарсан гэж жил бүр 1.680 ам.доллар төлөхийг гэж шаардаж байгаа юм. Мөн жил бүр төлөхийг  шаарддаг татварын хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхийг  хүсч байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *