Оффшор бүсийн 2,5 сая баримтыг илрүүлжээ

4-р сарын 8, 2013 9:15 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 999
Филлипиний Ерөн­хийлөгчийн охины нууц дансан дахь таван тэрбум “ногоон” дэлхий даяар шуугиан тарьж байтал, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчийн гэргий, түүний дараа

Ж.ЦОГЗОЛМАА

Филлипиний Ерөн­хийлөгчийн охины нууц дансан дахь таван тэрбум “ногоон” дэлхий даяар шуугиан тарьж байтал, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчийн гэргий, түүний дараа “Газпром”-ын захирлуудын мөнгөний далд сүлжээ илчэгдээд байна. Эдэн дунд С.Баярцогтын нэг сая ам.доллар “тууж” явсныг Олон улсын эрэн сур­валж­лах сэтгүүлчдийн холбоо илрүүлэв. Дэлхий даяар энэ битгий хэл олон ба­римтыг ил болгоод байгаа.

 

2,5 САЯ БАРИМТ БА ОРОС, ХЯТАД, ТАЙВАНЬ

 

Татвараас зайлс­хийхдээ нууцаар мөнгө хураасан дансны 2,5 сая баримт байгааг “Ва­шингтон пост” өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Монголын топ парламентчийн оффшор компанийн нууц дансны нэг сая ам.долларыг ил болгосны дараа хаа сайгүй үргэл­жилж буй дуулианы нэг хэсэг нь энэ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос эх сурвалжаа нууцалж байгаа билээ. Энэ жагсаалтад тэргүүлж буй хүмүүс бол Филлипиний Ерөнхийлөгчийн охин, Монголын УИХ-ын дэд дарга, Канадын сена­торын нөхөр, мөн Азер­байжений тэргүүн гэр бүл болоод дэлхийн урлагийн шилдэг цуглуулагч нар юм.  Ер нь оффшор компани байгуулах таатай хөрс нь Хятад, Хонгконг, Тайвань, Оросод бий бо­лоод удаж байна. Тиймээс ч Кремлийн эзэн В.Путин ийнхүү нууцаар данс ашиг­лахаа болихыг улс­төрчдөд сануулаад байна. “Эдгээр илрүүлсэн баримт нь дэлхий даяар бидний мэдэхгүй хэчнээн их мөнгөний сүлжээ эргэлд­дэг хийгээд, улстөрчид хэрхэн амар хялбар аргаар тэрбумтны сэнтийд за­ларч буйг харуулж байна. Ингэснээрээ татвараас бултаж, авлигын эх уурхай болох юм. Хамгийн сүүлийн үеийн баримтаар гэхэд 170 улсад ийм нууц данс илчлэгдээд байна” гэж “Before its news” сайтад дурдсан байна. “Би ийм зүйл огт үзээгүй. Нууц­лагдмал дэлхий эцэстээ илчлэгдэж байна” хэмээн Канад дахь Квийнийн их сургуулийн хуулийн профессор, татварын мэргэжилтэн Артур Кокфиелд хэлжээ. Олон улсын судлаачдын дүгнэлтээр манай гариг дээр санхүүгийн гэмт хэргийн мөнгөн дүн жилд 1-1,6 их наяд ам.доллар болоод байгаа юм.

 

МӨНГӨНИЙ УРСГАЛ ХААШАА ЧИГЛЭЭД БАЙНА ВЭ?

 

Мэдээж, мөнгөний нууц урсгал Азийг чиглэн айсуй. Учир нь Ази тив мөнгө ургах шимт хөрс нь болоод байгаа. Ялангуяа, Хонгконг, Сингапур энэ жагсаалтыг тэргүүлдэг. Учир нь чөлөөт зах зээл нэрийн доор хөрөнгийн гадагшлах урсгалыг чө­лөөтэй болгодог нь эдийн засагт эрсдэл бий болгодгийг судлаачид хэлж байна.  Энэ нь га­даадын хөрөнгө тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний аж ахуйн нэгжүүд өсч өндийх бо­ломжийг нь хязгаар­ладаг. Нэг суваг нь өнөөх оффшор компаниуд.  Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй аж. “Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хө­рөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схе­мүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төл­дөггүй. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зув­чуул­сан 11 тэрбум ам.доллар оффшор бүсүүдэд хуримт­лагдсан байгаа ажээ” хэ­мээн “Далд эдийн засагтай тэмцэх нь”  хэмээх илтгэлдээ эдийн засаг, улс төр судлаач Х.Болорболд бичжээ.

Монголчуудын хувьд шинэ сэдэв болсон оффшор компаниудын цаад сонирхлыг өнгөц сөхөхөд ийм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *