Обама япончуудаас уучлал хүсэв

8-р сарын 27, 2015 10:09 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 29
content_japan-obama-asia-1

М.ХҮСЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама япончуудаас уучлал хүссэн байна. Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абетай утсаар ярьж “WikiLeaks” сайтад гарсан Америкийн тусгай албадын Японы улстөрчдийг тагнаж чагнасан нийтлэлтэй холбоотойгоор уучлал гуйжээ.

АНУ-ын тагнуулын агентлаг 2007-2009 оны хооронд худалдаа наймаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд Японы байр суурийг тандахаар 35 албан тушаалтны утасны яриаг чагнадаг байсныг “WikiLeaks” сайт долдугаар сарын 31-нд нийтэлж байсан билээ.

Барак Обама хоёр орны харилцаанд үл ойлголцол үүссэнд харамсал илэрхийлсэн байна. Тэдний хоорондын яриа 40 минут үргэлжилсэн аж. Түүнчлэн тэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Хоёр Солонгос, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудалд санал бодлоо хуваалцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *