О.Жадамбаа: ХСҮТ-ийн өргөтгөлийн төсөв шийдэгдэхгүй бол шүүхэд хандана

1-р сарын 21, 2015 9:02 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 520
ХСҮТ-ийг 2010 онд өргөтгөхөөр гурван давхар барилгын ажил эхэлсэн билээ.

Б.ЗАЯА

ХСҮТ-ийг 2010 онд өргөтгөхөөр гурван давхар барилгын ажил эхэлсэн билээ. Гэвч дөрвөн жил өнгөрөхөд барилгыг ашиглалтад оруулж чадаагүй байна. Гүйцэтгэгч компанийнхны мэдээлснээр санхүүжилтээс үүдэж барилгыг гүйцээх боломжгүй гэж буй юм. Анх 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тохиролцсон ч хоёр тэрбум төгрөгийг л уван цувуулж өгсөн гэнэ. Уг барилга ашиглалтад орвол төв эмнэлгийнхээ ачааллыг 30 хувиар багасгах тустай юм. Бид өнгөрсөн онд өргөтгөлийн барилгын талаар сурвалжлан нийтэлж байсан билээ. Харин оны эхнээс тус барилгын ажилд улсаас 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай сайн мэдээ дуулдсан ч нэг мөр шийдэгдээгүй байна. Эмнэлгийнхний зүгээс “Тийм мэдээлэл байгаа ч бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Тийм болохоор барилгын ажлаа төлөвлөх боломжгүй байна” гэсэн хариулт өгч байв. Харин тус барилгыг гүйцэтгэгч “Суурь” компанийнхан байр суурьтай байгаа талаар тус компанийн зөвлөх инженер О.Жадамбаагаас тодрууллаа.

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг гүйцээхэд улсаас 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн мэдээлэл байсан. Барилгын ажлыг хариуцаж байгаагийн хувьд та бүхэн энэ талаар дуулсан биз дээ?

-Эцэслэж шийдэгдээгүй, УИХ дээр эргүүлж татаад яригдаж байгаа юм билээ. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад 3.1 тэрбум гэж эхний хэлэлцүүлгээр батлагдсан ч дахин татаад УИХ дээр хэлэлцэж байна гэсэн. Хасчихгүй байх гэсэн горьдлоготой байна.

-Хэрэв шийдэгдээд ирчихвэл та бүхний хувьд асуудалгүй юу?

-Энэ хөрөнгө нь одоогийн байгаа зураг төслөөр бол болно. Зураг төсөл нэмж хийгдвэл өөрчлөгдөх байх. Бид өнгөрсөн жилүүдэд компаниасаа мөнгө гаргаж ажлаа үргэлжлүүлж байсан. Одоо 70 хувьтай байгаа. Хэрэв хөрөнгө нь шийдэгдчихвэл газар гэсэхээр ажлаа эхлүүлэхэд боломжтой. Яамнаас бол хөрөнгийг нь төсөвлөчихөөд л байгаа юм билээ.

-Танай компани 350 сая төгрөгөөр хохирчихоод байна. Шүүхэд хандана гэсэн юу болов?

-Төвөв батлагдчихвал барилгаа үргэлжлүүлнэ. Шийдэгдэхгүй бол мөнгөө нэхэмжилнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *