О.Түшиг: 60 жил өөрчлөгдөөгүй чиглэлүүдийг хөдөлгөөнд орууллаа

8-р сарын 20, 2015 1:03 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 33
8-20-5

Х.МОНГОЛХАТАН

Энэ сарын 15-наас нийтийн тээврийнхэн шинэ сүлжээ үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй ярилцлаа.

Нийтийн тээвэр богино эргэлтээр үйлчилж эхлэснээс хойш иргэд нэлээд бухимдалтай байна. Танайхэнэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн жил бид богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэддээ хүргэх, 500 төгрөгийн тасалбараар тухайн өдрөө явах туршилтыг 10 хоног хийсэн. Энэ дагуу бид шинэ сүлжээ үйлчилгээг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт тодорхой бодлого байдаггүй, орлогын хойноос хөөцөлддөгөөс болоод зорчигчдоо булаацалдах, хоорондоо мөргөлдөх, уралдах сөрөг асуудлууд гардаг байсан. Харин энэ шинэчилсэн сүлжээ төлөвлөлтөөр Улаанбаатар хотын 60-аад жил өөрчлөгдөөгүй чиглэлүүдийг хөдөлгөөнд орууллаа. Мэдээж  хэвшмэл байдлыг эвдэж шинэ ажил эхлүүлэхэд янз бүрийн бухимдал, эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ тээврийн газрын зүгээс энэ төлөвлөлтийг хийсэн мэргэжилтнүүд 24 цагийн турш манай утсаар дамжуулан зөв мэдээлэл өгөх, зөв гарцыг тайлбарлаж байна.

Иргэд олон автобус дамжин бууж суухаас гадна  автобус сэлгэх бүртээ мөнгө төлж байгаадаа дургүйцэжбайна. Энэ асуудлыг шийдсэн үү?

-Улаанбаатар хотод олон жил зорчилт хийсэн давхардсан чиглэлүүдийг цөөлсөн нь олон давуу талтай. Урьд нь 500 төгрөгөөр нэг автобусанд суугаад хол замд зорчдог байхад автобуснуудын чиглэл давхцан түгжрэл үүсгэдгээс буудал дээрх хүлээлтийн хугацаа ч ихэсч бухимдал үүсгэдэг байсан. Харин энэ өөрчлөлтөөр Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Офицеруудын ордон орох төвийн шугамд Ч1 чиглэл шинээр нээснээр төв замаар давхцан явах олон автобусыг цөөлсөн. Тухайлбал, Тахилтын чиглэлийг богиносгож хотын төв рүү зорчих иргэд зайлшгүй Таван шарын буудлаас дамжих болсон.

Бид чиглэлийг богиносгохдоо зорчигч урсгал болон суурьшлын бүстэй уялдуулсан байгаа. Ингэснээр боги­но эргэлт хийж, буудал дээрх хүлээлтийн хуга­цаа багасах сайн талтай. Мөн замын хөдөлгөөний ачаалал буурах, олон тоогоороо гардаг автобуснуудын бие биетэйгээ уралддаг, буудал дээр удаан зогсдог байдлыг цэгцлэх юм.

Бид зайлшгүй богино эргэлт хийх иргэд дээр 30 минут дотор үнэгүй байх асуудлаар хотын удирдлагуудтай ярилцаж байна. Иргэд 80-100 хувь картаа авчихвал шийдэх гарц бий.

Замын хөдөлгөөний түгжрэл багасах сайн талтай ч автобуснуудын ашиг орлого буурах юм шигажиглагдсан?

-Нийтийн тээврийн салбар маань цоо шинэ бодлогын систем рүү орж байгаа юм. Орлогын хойноос хөөцөлдөх биш зардлын санхүүжилтээрээ аж ахуйн нэгж байгууллагууд өгөгдсөн даалгаврын хүрээнд ажлын гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг болно. Тухайн жолооч, аж ахуйн нэгж байгууллагын цагт гаргаж байгаа зардлыг тооцоолж, орлоготой нь уялдуулж нийслэлээс санхүүжүүлэх зарчим руу орох юм.

Манайх ухаалаг тээврийн системийн ажлаа хэрэгжүүлээд эхэлчихлээ. GPS-ийн хяналт бүртгэл маань орчин үеийн техник технологийг ашигласан бүртгэлийн систем рүү орж байна. Автобус явж байна уу, хурд хэтрүүлэв үү, буудал дээр удаан зогсож байгаа эсэхийг технологийн ачаар мэдэх боломжтой.

Автобуснууд цахим картаар үйлчлээд эхэлчихлээ. Үр дүн ямар байна?

-Цахим төлбөрийн систем болох иргэдийг картаар зорчуулах төсөл хийгдэж байна. Одоогийн байдлаар 200-аад мянган иргэн картаа авсан. Энэ бол Улаанбаатар хотын хэмжээнд хангалтгүй тоо юм. Иргэд аль болох картаа худалдан авч ухаалаг төлбөрийн систем рүүгээ хурдан орох шаардлагатай байна. Учир нь зорчигч урсгалын тооцоо судалгааг бодитоор гаргаж, иргэдийн автобусанд орохдоо, буухдаа уншуулсан тэр мэдээллээр бид цаашид сүлжээ төлөвлөлтөө дахин өөрчлөх, засах боломжтой. Цаашлаад 30 минут дотор сэлгэн суулт үнэгүй байх талаарх тооцоо судалгааг хийхэд хэрэгтэй байгаа юм. Бүх цахим картаар үйлчлүүлж хэвшвэл бодит тооцоо судалгаа гарч, зөв бодлого шийдвэр гаргахад хэрэг болно.

Мөн энэ салбарын хэмжээнд хэдэн төгрөгийн орлого эргэлдэж байгаа үнэн бодит тооцоо гаргаснаар аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах норм норматив, техникийн ажилчдын цалин, оператор компа­ниудын ашгийн хувийг тодорхойлох болно.

Ер нь нийтийн тээвэрт  халамжийн бодлого давамгай байдаг. Тэгэхээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийнтоо карттай болсноос хойш бодитой гарсан уу?

-Үнэ төлбөргүй зорчдог нөхөн олговортой өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хаанаас хаашаа зорчдог, хэдэн төгрөг нөхөн олговорт нь өгөх ёстой юм гэсэн нарийн тооцоо судалгаа, бодитой тоо цахим картан дээр үндэслэн гарна. Энэ салбарт халамжийн бодлого давамгайлсан байх уу, эсвэл зорчигч нийтийн тээврээр зорчсон л бол хөлсөө төлдөг зарчим руу орох уу зэрэг бодлогын хэмжээний шийдвэр гаргахад цахим карт үр дүнгээ өгөх юм.

Долдугаар сарын 29-нөөс картаар үйлчилж эхэлсэн ч борлуулах цэг иргэдэд хүртээмжтэй биш байна. Цэгүүдийг аль болох хүртээмжтэй байлгах талаар “Смарт карт” компанитай ярьж байна. Бэлэн мөнгө төлдөг системээсээ бид аль болох хурдан татгалзах шаардлагатай байна. Учир нь үүнээс болоод сөрөг үр дүн ч гарч байна. Сүүлийн үед бэлэн мөнгө төлдөг иргэд багасч, үнэгүй явах сонирхолтой хүмүүс нэмэгдэж байна. Мөн жолооч кондукторууд бэлэн мөнгө хувьдаа завьших үйлдлүүд ч гарсан. Тиймээс иргэд картаа хурдан авч, цахим үйлчилгээгээ хэвшүүлмээр байна.

Кондукторууд шалгаг­чийн үүрэгтэй ажиллана гэж байгаа. Зорчигчдыг бүрэн хянах боломж бий юу?

-Кондукторуудын ажил­лах чиг үүргийг өөрчилж шалгагч болгоно. Шалгагч хоёр чиг үүрэгтэй ажиллана. Эхнийх нь жолоочид хяналт тавина. Жолооч стандартын дагуу ажил үйлчилгээгээ явуулах, бүхээг дотор тамхи татахгүй, утсаар ярихгүй байх зэрэг зөрчлийг хянана.

Автобусанд урагшаа харсан нэг, заал руу харсан гурван камер байрлуулсан учраас автобус шинэ төрлийн хяналтын хэрэгсэл болсон. Урагшаа харсан камераар замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, зөрчлийг бүртгэж авна. 1200 автобусанд энэ тоноглолыг суулгасан учраас иргэдэд анхааруулж хэлэхэд цагдаа байхгүй байна гээд дүрэм зөрчих гарцгүй болсон шүү. Учир нь автобуснууд зам дээрх бүх үйлдлийг камертаа бүртгэж, зөрчлийг цахимаар тооцдог болсон.

Харин автобусан дотор үүсэх асуудлыг заал руу харсан гурван камер бичиж авна. Шалгагчийн нөгөө үүрэг бол иргэдэд тавих хяналт. Тиймээс иргэд автобусанд ямар ч хараа хяналтгүй явж байна гэж бодож болохгүй. Камерт бичигдсэн учраас түүнийг холбогдох байгууллагад өгч хариуцлага тооцуулна.

-3600 төгрөгийн үнэтэй картыг аваад цэнэглэх бүрт мөнгө суутгаж байгаа нь иргэдийг бэлэн мөнгөөрзорчуулахад хүргэж байгаа тал бий. Үүнээс хямдаар юм уу, эхний удаад картыг үнэгүй өгөх боломжбайхгүй юу?

-Энэ асуудлаар “Смарт карт” компанитай ярьж байгаа. Гэхдээ энэ компани 13 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтаа өөрсдөө гаргаж байгааг ойлгох хэрэгтэй. Үнэндээ Улаанбаатар хотын иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Нийтийн тээврийг үнэгүй байх ёстой гэсэн ойлголт манайханд хэвшчихсэн. Энэ ойлголтоо өөрчлөх цаг болсон. Нэгэнт Улаанбаатар хотод амьдарна гэвэл тодорхой хэмжээний зардалтай байх ёстой. Дэлхийн томоохон хотуудад ажилгүй хүн амьдрах боломжгүй байдаг шүү дээ. Нийтийн тээврээр үйлчлүүлсэн бол мөнгөө төлөх ёстой, хол зорчвол илүү үнэтэй байх зарчимтай. Хотын соёл, үүрэг хариуцлага хүн бүрт байх ёстой. Бид шинэчилсэн төлөвлөлтөөр ажиллахдаа орлогын хойноос бус зорчигчдод таатай үйл­чил­гээг нэвтрүүлэх гол зорилготой байгаа юм.

Оюутнуудад хөнгө­лөлтэй үйлчилдэг нийтийн тээвэр сурагчдад мөнгөөр үйлчилдэгт эцэг эхчүүддургүйцдэг. Энэ хичээлийн жилд сурагчид бас картаар үйлчлүүлэх үү?

-Сурагчид 3000 төгрөгөөр карт аваад цэнэглээд 200 төгрөгөөр зорчино. Дэлхийн бусад орнуудын жишгийг харахад хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдоггүй. Тухайн хамран сургах тойрогтоо өөрсдөө алхаж очдог, хэрэв алслагдсан бол тухайн сургууль хүүхдүүдийнхээ тээврийн асуудлыг өөрсдөө хариуцдаг. Бид цаашид энэ систем рүү орох ёстой. Нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдийг хараа хяналтгүй зорчуулна гэдэг нь хүүхэд хулгайлах, дарамтлах, зодох, дээрэмдэх асууд­лууд гарахад нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүд нийт­ийн тээврийн хэрэгслээр хүүхдээ хараа хяналтгүй зорчуулахгүй байх хэрэгтэй. Манайд энэ асуудлыг бодлогын хэмжээнд үндсээр нь өөрчлөх цаг болсон. Тээврийн газар ч цаашид энэ бодлогоо шахаж ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Mahaley
2016 оны 12-р сарын 2

Why does this have to be the ONLY rebllaie source? Oh well, gj!

Tish
2016 оны 12-р сарын 3

Good to see a tanlet at work. I can’t match that.

Ellgync
2018 оны 5-р сарын 31

isotretinoin 20mg cialis 5mg Teilbar Levitra 20mg Tarif Cialis France Purchasing Generic Stendra Discount On Line Arkansas

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *