О.Содбилэг: “Ростех”-ийн тодорхой хэсэгт хориг тавьсан нь “Эрдэнэт”-д ямар ч нөлөөгүй

10-р сарын 26, 2015 9:46 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 127
10-26-1h

М.ГАНЦЭЦЭГ

 

УИХын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

Сүүлийн үедЭрдэнэт үйлдвэрХХКийн талаар олны дунд янз бүрийн мэдээлэл байна. Та тус үйлдвэрийг сайн мэдэх хүний хувьд бодитой мэдээлэл өгнө үү?

Уулын баяжуулахЭрдэнэтүйлдвэр нь ма­най улсад хийсэн гадаа­дын хөрөнгө оруулалтын том үлгэр жишээ. БидЭрдэнэтүйлдвэр ГОК гээд олон жилийн турш яриад сурчихсан болохоос биш гадаадын хөрөнгө оруулалтын том жишээ. Өнөөдрийн байд­лаарЭрдэнэтол­бор­лолтоо хийгээд, үйл ажиллагаа нь явж бай­гаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бууж бай­гаа. Иймд орлогын төв­шин багасч байна. Энэ оны эхний есөн сарын байд­лаар бага зэргийн буюу 9.7 тэрбумын цэвэр ашиг­тай ажилласан гэж харагдсан.

МонголОросынЭрдэнэт үйлдвэрХХКийн хэлэлцээрийг УИХаар өөрчилж баталлаа. Ингэснээр Оросын талын хувьцаа эзэмшигчРостехнологи”-ийг  “Ростехболгосон. Энэ нь ямар үр нөлөөтэй вэ?

Оросын талын хувь нийлүүлэгчийг төрийн байгууллага нь биш 100 хувь төрийн өмчитРостех”  компани руу шилжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын протоколыг УИХаар соёрхон баталлаа. Ингэснээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарахгүй.

ЯагаадРостехгэдэг компани руу шилжүүлэх болсон юм бэ?

Хүмүүс энэ асуултыг их тавьдаг. “Ростех”-ийн зарим хүнтэй уулзаж байхадМанайх хуучнаар Аж үйлдвэрийн яам шүү дээгэдэг. Яагаад гэвэл маш олон төрлийн аж үйлдвэрРостех”-д багтдаг. 400-500 орчим охин компанитай маш том аж үйлдвэрийн корпораци байгаа юм. Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл багтдаг, бараг нэг сая орчим хүн ажилладаг гэсэн. Тиймээс аж үйлдвэрийн чиглэлийн корпораци учраас Эрдэнэттэй илүү тохирох юм шиг харагддаг. Оросын зүгээс ч ингэж харж хувь нийлүүлэгчээ сольсон болов уу. Оросууд 49 хувийг эзэмшдэг учраас тэд хувь нийлүүлэгчээр хэнийг тавих нь тэдний асуудал юм.

Манайх оросуудтай адил Монголын хувь эзэмшигчийг төрийн өмчийнЭрдэнэс Монгол”-д шилжүүлэх тухай санал гардаг. Энэ тухайд?

Энэ талаар надад  мэдээлэл алга. Одоогоос хоёр жилийн өмнө энэ тухай яриа гарч байсан. Энэ нь байж болох л зүйл гэж боддог. Яагаад гэвэлЭрдэнэс Монголбол манай 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж шүү дээ. “Эрдэнэс Монгол”-ыг анх яах гэж байгуулсан бэ гэсэн ач холбогдлыг нь харвал уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүдийн толгой корпораци  болгоно гэсэн бодлогоор байгуулсан болов уу. Гэвч өнөөдөр ийм чиглэлд ажиллахгүй байгаа гэж харагддаг.

Сая хоёр улсын Засгийн газар хоорондын протоколыг хэлэлцэх үеэр Оросын талд дөрвөн жилийн ногдол ашиг 100 сая ам.долларыг төлөөгүй явж байгааг албаны хүн хэлж байсан. Энэ мөнгийг яаж шилжүүлэх тухайд гаргалгаа бий юу?

Миний ойлгосноорРостехгэдэг компанийгЭрдэнэт”-ийн Оросын талын хувь эзэмшигч гэж албан ёсоор цаасан дээр буулгаагүй байсан учраас ногдол ашиг олгоогүй хүлээгдэж байгаа гэсэн. Ногдол ашигт өгөх мөнгө нь байгаа, үгүй талаар надад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Хэрэв ямар нэгэн тохиолдлоор ногдол ашигт өгөх мөнгө байхгүй болЭрдэнэтүйлдвэр олборлолтоо явуулж байгаа цагт түүнийг төлөх бүрэн боломжтой гэж харж байна. Орлого олж, үйлдвэрлэл явуулж байгаа газарт хувь нийлүүлэгчид нь хоорондоо яриад шийдэх бүрэн боломжтой байх.

Энэ протоколыг батлах явцадРостех”-ийг судлахаар хэлэлцүүлгийг хойшлуулсан. Учир нь АНУаас Оросын талд хориг тавьсан компаниудын дундРостехорсон учраас манайх болгоомжилж байгаа  гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Хэлэлцүүлгийн явцад энэ талаар УИХын гишүүдээс асуулт гарсан учраас тодруулахаар  хэлэлцүүлгийг хойшлуулсан. Тэгээд ямар ч асуудалгүй гэж үзээд протоколыг соёрхон батлахыг дэмжчихлээ. Энэ нь Украины асуудлаас болоод АНУ, Европын холбооны барууны зүгээсРостех”-ийн тодорхой хэсэгт санкц тавьсан. “Ростехмаш олон чиглэлд ажилладгийн дотор батлан хамгаалах салбар ч ордог юм билээ. Тэр чиглэлд нь хориг тавьсан гэсэн. МөнРостех”-ийн ерөнхий захирал С.В.Чемезов гуайг Ерөнхийлөгч В.В.Путины ойрын хүн  гэдгээр нь өөр дээр нь бас хориг тавьсан байгаа. Гэвч энэ нь манайЭрдэнэт”-д ямар ч холбоогүй асуудал. Энэ талаар УИХ дээр ярих үед нь манайд нөлөөлөхгүй, саад болохгүй гэж үзсэн.

Хувь нийлүүлэгчийг өөрчилснөөр ногдол ашгийн хэмжээнд өөрчлөлт орох уу?

Түүнийг хоёр тал Советын хурлаар хэлэлцээд энэ жил тэдийг авна, өгнө гэдгээ шийдэх ёстой.

-“ОросуудЭрдэнэт”-ийг 100 хувь авна гэсэн санал тавьсан, тавих гэж байгаа, шахсан, тулгасан, цаашид ч ингэнэгэсэн явган яриа олны дунд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

Энэ талаар надад мэдээлэл алга. Үйлдвэр ажиллаж байна, боловсон хүчний дийлэнх нь монголчууд байна. Үйлдвэр ашигтай ажиллаж байгаа учраас оросууд авна гэсэн яриа яагаад гардгийг мэдэхгүй юм. Иймэрхүү шуугиан нь тодорхой мэдээлэлгүй хийсвэр зүйл. Энэ нь хоёр орны найрсаг харилцаанд төдийгүй, үйлдвэрт ажиллаж буй олон мянган хүний итгэл найдварт нөлөөлж байгаа шүү дээ.

-“Эрдэнэт”-ийн санхүүгийн асуудал хүнд байгаа гэх юм. Та ч, захирал нь ч тодорхой ашигтай ажилласан гэдэг. Гэхдээ сөрөг хүчний зүгээсЭрдэнэт”-ийн мөнгийг төв рүү татаж цалин тавьдаг гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?

-“Эрдэнэтүйлдвэр Монголын эдийн засаг маш хүнд байсан 1990-ээд оны хүндрэлийг нуруун дээрээ үүрч гарсан. Өнөөдөр ч гэсэн эдийн засаг хүнд үедЭрдэнэт”-ийн орлого төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж чадаж байна. Оюутолгой төслөөс Монголын төсөвт хангалттай мөнгө орж  ирэхгүй байгааг бүгд мэднэ. Би саяхан Эрдэнэт орж хүмүүстэй уулзсан. Манай ГОК хэцүү байгаа юм билээ. Цалингаа тавих хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч бусад хөрөнгө оруулалтын чиглэлдээ хэмнэлтийн горимд шилжиж үйл ажиллагаагаа цомхон болгосон. “Эрдэнэтхүнд үеийг авч явдаг нь 1990-ээд онд ч, одоо ч мэдэгдэж байна.

Тэгвэл цаашид яах ёстой вэ?

Энэ үйлдвэрийн үр өгөөж сайжирч, зардал багасах ёстой. Хүдэрт байгаа зэсийн агууламж нь улам буурч байгаа. Ил уурхай улам доошоо гүн рүү явж байна. Тэндээс хүдэр гаргаж ирэх зардал нь өсч байгаа. Тэр хэмжээгээр баяжуулах зардал өснө. Яагаад гэвэл агууламж нь бага байгаа юм. Тэгэхээр ирээдүйд улам бага агууламжтай зэсрүүгээ орж байгаа гэсэн үг. Тиймээс үйлдвэр дээр анхаарх зүйл бий.

Тантай уулзсанынх нэг зүйлийг тодруулъя. Та өдөр бүр фэйсбүүк хуудастааТууз хайчлах синдромгэсэн гарчигтай мэдээ татдаг болжээ. Энэ нь таны тойрогтоо хийсэн ажилтай холбоотой зүйл үү. Ямар учиртай юм бэ?

Тэр бага зэрэг ёжилсон зүйл. Манай Эрдэнэтийн ахмадын хорооны дарга нь талийгч болсон. Тэрээр ахмадын ордноо байгуулахаар зураг төслийг нь хөөцөлдөж явж  байсан. Тэгээд дараагийн дарга нь надад танилцуулснаар бид хамтран ажиллаж хөрөнгийг нь төсөвт суулгаж чадсан. Тэр байраа ашиглалтад оруулаад байж байтал өөр хүмүүс ирээд нээлтийн туузыг хайчилчихаад явсан. Зураг төслийг нь барьж, энэ ажлыг хэрэгжүүлэхээр хөөцөлдсөн гол хүн буюу ахмадын хорооны даргаар үг ч хэлүүлээгүй. Харин Ахмадын чөлөөт холбооны хүн очсон юм шиг байна.Тэгээд өрөө тасалгааг нь хүртэл хаа, хамаагүй хүмүүст хуваарилаад өгчихсөн. Ер нь хүмүүсийг талцуулдаг зүйл байна. Ахмадуудыг хүндэтгэж үг хэлүүлээгүй онцгүй зүйл болсон учраас би түүнд нь эмзэглэж хувийн цахим хуудастаа ёжилсон мэдээлэл татсан юм.

Эрдэнэтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ихээхэн тохижилт, хөрөнгө оруулалт очсон гэсэн. Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ таны хувийн хөрөнгөөр босдог гэх юм?

-Тийм. Миний хувийн зүгээс санаачилж хийж буй дөрвөн төсөл хөтөлбөр бий. “Хөгжилтэй, хөдөлгөөнтэй Эрдэнэтийн хүүхдүүд” гэсэн төслөөр бүх багт тоглоомын талбай барьж, бүх цэцэрлэгт тоглоомын талбай тохижуулж өгч байгаа. “Хөгжимтэй, хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрөөр бүх сургууль, цэцэрлэгт хөгжмийн танхим тохижуулж өгсөн. “Эрүүл, хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүд” төслийн хүрээнд шарлалттай төрсөн хүүхдүүдийг эмчилдэг бүх төрлийн тоног төхөөрөмж бүхий инкубаторуудыг Эрдэнэтийн төрөхөд бэлэглэсэн. Дөрөвдүгээрт бүх сургуульд компьютер дээр гадаад хэл сурах зориулалттай танхимыг байгуулсан. Таван хэлний сургалттай байх юм. Энэ нь улсын төсөв санхүү хүнд үед намайг сонгож, дэмжиж буй тойргийнхондоо хувийн зүгээс үзүүлж буй дэмжлэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 10 Сэтгэгдэл

Barnypok
2017 оны 1-р сарын 2
Barnypok
2017 оны 1-р сарын 3
Kelgrorge
2017 оны 6-р сарын 20

Zithromax One Day Treatment Cheap Clomiphene Pill Buycheapviagrausa

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cialis Wirkung 20mg Cheap Viagra On Line Amoxicillin Processed Through Kidney Or Liver

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Purchase Synthroid Without Rx online pharmacy Cialis Trial Packs Express Shipping

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Buy Diflucan Yeast Infection cheap cialis Buy Cheap Kamagra Uk

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

To Buy Tadalis Sx Soft cialis price Ubungen Zur Levitra

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Propecia Seguridad Social cialis online Buy Generic Viagra Online Pharmacy

EveDalo
2018 оны 2-р сарын 23

All Day Chemist Canadian Compounding Amoxicillin Suspension Amoxicillin Clavulanic Acid Dose In Animals generic cialis Fish Amoxicillin Sales Amoxicillin Use For

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Cialis Farmacia Ahumada Achat Baclofene En France What Is Vipro A Generic Viagra cialis Cialis Combien De Temps Avant

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *