О.Гэрэлсүх: Дорлигийн дүр шагдартай төстэй байж болох юм

2-р сарын 27, 2018 11:05 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг , Урлаг, спорт Уншсан: 44
19

       Ч.Гантулга

УДЭТын тайзнаа өнөөдөр Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан, түүний 1958 онд бичсэнБи эндээс явахгүйуянгын драмын жүжиг нээлтээ хийнэ. Жүжгийн гол дүрийг УДЭТын гүйцэтгэх продюссер, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин О.Гэрэлсүх бүтээх юм. 20 жилийн дараа эргэн тайзнаа гарч буй уран бүтээлчтэй ярилцлаа.

Арын алба, удирдлагын суудлаасаа босч, эргээд тайзнаа гарлаа. Тайз нь жүжигчнээ, жүжигчин нь тайзаа санасан байх даа?

Эргээд тайзан дээр гарна гэсэн төсөөлөл­гүй байлаа. Уран бүтээлчид­тэйгээ хамтраад шинэ бү­тээл дээр ажиллах сай­хан байна. Найруулагч Н.Наран­баатар надад гол дүр бүтээх санал тавь­санд талархаж байна. Энэ бүтээл ялангуяа, Дорлигийн дүр өнөөгийн нийгэмд зайлшгүй хөндөгдөх ёстой сэдэв, нийгмийн шаардлага гэж үзээд зөвшөөрсөн.

Найруулагч Н.Наран­баатар танд санал тавихад эргэлзэх бодол төрсөн үү?

Олон жил театрын тайзнаа гараагүй учир эхлээд жаахан тээнэгэлзэх бодол төрсөн. Монголдоо томд тооцогдох бү­тээл, гол дүр гэж бодо­хоор жаахан эмээсэн. Гэх­дээ театрын зүгээс тавь­сан санал, том хариуц­лага надад ирж буй учир саналыг хүлээж авах нь зөв гэсэн шийдвэр гаргасан

Та театрын тайзнаа анх цэл залуухан Ромео­гоор үзэгчидтэй уулзаж байсан. 20 жилийн дараа Дорлигийн дүрээр гарах гэж байна. Эргээд тайзан дээр тоглоход бэрхшээлтэй зүйл их байв уу?

Жүжигчин хүнд сэтгэлзүй болон биеийн бэлтгэл чухал байдаг. Түүнийг хоёр сарын хугацаанд хамт тоглож буй уран бүтээлчид болон найруулагчийн зөвлөгөө, бэлтгэлийн хүчээр эргээд өөртөө хэвшүүлж байна.

Үзэгчид таныг хэр хүлээж авах бол. Мэдээж 20 жилийн өмнө анх тайзнаа гарах гээд зогсч байсан мэдрэмжээ дахин мэдрэх ямар байна?

Дахин үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай, бас догдлолтой байна. Зарим хүн таныг театрын тайзнаа тогловол заавал очиж үзнэ гэдэг байсан. Үнэхээр ирж үзэх нь үү одоо л харъя гэсэн бодолтой сууна.

Энэ бүтээлийг 1959 онд анх тайзнаа тавьж байсан. Тухайн үед Дорлигийн дүрийг жүжигчин А.Цэрэндэндэв бүтээсэн байдаг?

-“Цогт тайжкиноны Арслан тайжид тоглодог А.Цэрэндэндэв хэмээх мундаг жүжигчин энэ дүрд тоглож байсан юм билээ. Энэ хүн тухайн үедээ Монголыноджүжигчин байсан. Дорлигоос гаднаУчиртай гурван толгойдуурийн Юндэнгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлч. Харин Дулмаагийн дүрд Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Ханд­сүрэн гуай тоглож байсан юм билээ.

Театрын алтан үеийн сайхан уран бүтээлчид тоглож байжээ. Тэр үеийн тоглолтоос үлдсэн дурсамж, тэмдэглэл одоо бий юү?

Тоглолтын тухай тэмдэглэл, дүрс бичлэг, шүүмж гээд судалгаа хийх зүйл олдоогүй. Зөвхөн 1959 онд энэ бүтээлийг театрын тайзнаа тоглосон гэсэн бүртгэлээс өөр зүйл байхгүй юм билээ.

Энэ удаагийн таны хамтрагч жүжигчин Н.Баярмаа. Та хоёрын хувьд өмнө нь хэд, хэдэн бүтээлд хамтран тоглож байсан шүү дээ?

-“Хүлэгүстудийн бүтээлБүсгүйчүүд хайрыг хүснэ”, найруулагч Н.НаранбаатарынСүүл­чийн шөнө”, Бямбаагийн найруулсанХадагкинонд эхнэр нөхөр болж тоглосон байдаг. Гурав дахь удаагаа энэ жүжигт гэр бүлийн хоёр болж тоглох гэж байна.

Дүрээ та юу гэж тодорхойлох вэ. Энэ жүжгийг үзээд хүмүүс ямар ухаарлыг аваасай гэж хүсч байна?

Хүмүүс өөрсдөө зорьж ирээд үзвэл энэ жүжиг юү өгүүлснийг илүү ойлгоно. Дорлигийн хувьд 40 орчим насны залуу. Тогтсон гэр бүлтэй, эмч хүн. Харин нэг удаагийн сэтгэл хөдлөл, шийдвэрээрээ тогтсон амьдралаа эвдэх сонголт хийдэг. Гэхдээ жүжгийн төгсөлд хувь тавилан хэрхэн эргэхийг хэн ч таашгүй.

Жүжгийн зохиолыг уншихад Дорлигийн дүрЛарьдмакиноны тань дүр болонГарын таван хуруукиноны Шагдартай төстэй юм шиг санагдсан. Танд тийм бодол төрсөн үү?

-“Ларьдмабол гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлдэг. Энэ жүж­гээс тэс ондоо сэдвийг сөхсөн. Харин Дорлигийн дүр Шагдартай төстэй байж болох юм. Гэхдээ жүжгийн төгсгөл, шийдэл нь өөр.

Энэ жүжиг ч ялгаагүй хайр хэмээх мөнхийн сэдвийг хөндсөн. Таны хувьд социализмын үеийг өнөөгийн залуусын  хайр сэтгэлтэй харьцуулахад ямар бодол төрдөг вэ?

Социализмын үед хайр сэтгэл, гэр бүл зохионо гэдэг том хариуцлага байж. Үзэл суртлаараа ч үүнийг дэмж­дэг байсан. Гэр бүлийн харилцаа ариун байх ёстойг хүн бүр ухамсарладаг байсан. Харин өнөөгийн нийгэм хувь хүний сонголт, эрх чөлөөг эрхэмлэдэг, халдашгүй болсон байна. Чи болохгүй, ийм сонголт хийх хэрэггүй гэж зөвлөх хүн, нийгэм алга. Энэ нь гэр бүлийн үл ойлголцол, салалтад нөлөөлж байгаа нь ажиглагддаг.

Энэ бүтээлийг амилуулахын тулд судалгаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулаач?

Монголд гэр бүл салалт хэр байдаг тухай судалгаа хийхэд жилд 3-4 мянган гэр бүл салдаг гэсэн дүн байдаг юм билээТэдний 10 гаруй­хан хувь нь буюу 300-400 нь л эргээд эвлэрдэг нь харамсалтай. Түүний ард хэдэн хүүхэд өнчирч байгааг бид мэдэхгүй.

Энэ бүтээлийг Э.Оюун агсны 100 нас­ны ойд зориулж байгаа. Зохиол­чийн үр хүүхдүүд энэ бүтээлд хэр оролцож байна?

-Зохиолчийн гэр бү­лийн­хэн манай уран бүтээлд тусалж, орол­цож байгаа. Насны ой нь зөвхөн жүжгийг нь тог­лоод дуусахгүй. Удах­гүй театрын хамт олон болон гэр бүлийнхэн нь хамтраад дурсамж өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуу­лахаар бэлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Generika Viagra Rezeptfrei Kamagra 100mg Online Buy Tamoxifen Online Australia generic cialis Side Effects Of Amoxicillin For Macaw

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *