О.Батнасан: Зээлийг зээлээр төлвөл Монгол Улс хямралаас гарахгүй

3-р сарын 10, 2017 12:32 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 17
3-10-3

С.УЯНГА

УИХын гишүүн О.Батнасантай ярилцлаа.

Тойрогтоо хэр удаан ажиллав. Ховд аймагт өвөлжилт ямар байна вэ?

Сонгогдсоноосоо хойш тойрогтоо дөрвөн удаа ажиллалаа. Шинээр гарсан хуулиудын  төслүүдийг иргэдэдтанилцуулж, санаа бодлыг нь сонсоод сар шинийн өмнөхөн хотод ирлээ. Миний сонгогдсон тойрог болох Алтайнөврийн гурван сум Алтай, Үенч, Булган суманд өвөлжилт хүндхэн байна. 23-65 см орчин зузаан цастай байна. Ууландаа цас их мал өвөлжих боломжгүй болсон учраас оторт гарсан малыг буцааж оруулж ирсэн. 2009-2010 ондболсон зудын байдалтай харьцуулахад нэлээд хүнд байна. Малчид өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээндхангасан байна. Бусад суманд өвөлжилт сайхан, мал тарга тэвээрэг сайхан байна.

Өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж хэр очсон бэ?

НҮБын Хүмүүнлэгийн байгууллагууд, Улсын онцгой комисс, Засгийн газартай хамтран ажиллаж нэлээдгүйтусламжийг үзүүллээ. Булган суманд 300 гаруй сая төгрөг, Үенч, Алтай суманд  60 сая төгрөгийн тусламжхүргэсэн. Дээр нь салбарын яамнаас  үнэгүй өвс, тэжээл өгсөн байгаа. Мөн эмнэлгийн машинуудыг шинэчилсэн. Тойрогтоо ажиллаж ирчихээд хуулийн төсөл боловсруулах ажилдаа орсон.

Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Мөн удахгүй 580 саяам.долларын зээлээ төлж эхэлнэ. Ямар мэдээлэлтэй байна

Олон улсын валютын сан бол 188 орны эгнээндээ нэгтгэсэн дэлхийн мөнгөний бодлогыг барьж байгаа санхүүгийнчиглүүлэгч байгууллага. Валютын сангийн хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл алга. Танилцуулга нь ирээгүйбайна. Гэхдээ бизнесийн салбарт цөөнгүй жил ажилласны хувьд ганцхан зүйлийг хэлэхэд ямар ч нөхцөлд зээлийгзээлээр төлж болдоггүй. Зээлийг зээлээр төлвөл Монгол Улс хэзээ ч хямралаас гарахгүй. Зээлийг үр ашигтайзарцуулж олсон ашигнаасаа төлөлт хийхгүй бол өрийн гурвалжин системд орно. Зээл төлөх асуудлыг Сангийнсайд мэдэж байгаа байх.

Урьд нь маш олон төрлийн бондын нэрээр мөнгө босгосон ч зарцуулалт асуудалтай байгааг иргэд мэдэх байх. Монгол Улсын төсөв маш хүнд байгаа. Аливаа хуулийг батлахдаа хамгийн эхэнд эдийн засгийн үр дагаврыг харжбайгаа. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа нөхцөл байдалдаа тааруулж ажиллаж байна. Тэглээ гээд монголчуудөлсөхгүй. Удирдлага, төсвийн сахилга бат үнэхээр алдагдсан. Энэ байдлаас гарахын тулд төсөвт хүндрэлучруулахгүйгээр хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ингэлээ гээд бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулж, зогсоож болохгүй. Бүтээн байгуулалт хийж байж улс орон хөгжиж, ажлын байрыг хадгална.

Төсөвт тодотгол хийнэ. Долоон төрлийн татварыг нэмнэ гэсэн мэдээлэл байгаа?

Чуулган завсарлаад тойрог руу явлаа. Цагаан сарын өмнөхөн ирээд хуулийн төсөл дээр ажиллаж байна. Валютынсангийн хөтөлбөр, долоон төрлийн татвар нэмнэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл алга. Хадгаламжийн хүүгээстатвар авах асуудлыг 2018 оноос хэрэгжинэ гэсэн ойлголттой байгаа.

Ээлжит бус чуулган хэзээ хуралдах бол?

Ээлжит бус чуулган хуралдах талаар тодорхой мэдээлэл алга.

Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Монгол Улсын эдийн засагт нэлээд үрөгөөжтэй хууль болох учиртай. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа 60 гаруй сая малтай мал аж ахуйн салбарынбодлого бүрэн алдагдсан гэж дүгнэж байна. Монголын мал аж ахуйн салбар 1990 оноос өмнө ямар байсан, хэрхэнэкспорт хийдэг, эрүүлжүүлдэг байсныг мэднэ. Түүхий эд, ноос ноолуурыг эргэлтэд оруулах явдал бол хуулийнамин сүнс. Энэ ажлыг гурван сая хүн ам дотроо биш Орос, Хятад улс гээд бусад улс оронд гаргах бүхий л замыгсудалж байгаа. Монгол Улс дэлхийн мал амьтны эрүүл мэнд, дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд  ажлаа хийж малын эрүүл мэндийг хамгаалдаг маш сайн тогтолцоотой болох хэрэгтэй. Энэ ажлыг хийж чадахгүйбайна.

Хуулийн төслийг хэрэгжүүлснээр, таван хошуу малынхаа ашиг шимийг хүртсэнээр  манай улс солонгорсон эдийн засаг биш Азидаа, дэлхийд тэргүүлнэ гэж бодож байгаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *