О.Баасанхүү: Ирэх дөрвөн жилд МАХН-ын дуу хоолой болно

7-р сарын 4, 2016 8:15 am Нийтлэгч: Ангилал Парламент , Сонгууль , Улс төр Уншсан: 87
7-1-1%D0%B92_700x700

Д.ГЭРЭЛ

Долоо дахь парла­ментын гишүүнээр сон­гогд­сон нэр дэвшигчид өнгөрсөн баасан гаригт түр үнэмлэхээ Төрийн ордонд гардаж авав. Шинэ гишүүдэд түр үнэмлэхийг нь гардуулах үеэр Сонгуулийн ерөн­хий хорооны дарга Ч.СодномцэрэнСонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХд сонгогдсон гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. УИХын сон­гуульд ялалт байгуул­сан хүмүүст түр үнэмлэх гардуулж байнагэсэн юм.

Ёслолын эхэнд хам­гийн олон санал ав­сан МАНын дарга М.Энхболдод түр үнэмлэхийг нь гардуулав. Энэ удаагийн сонгуулиар МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан. Сонгогдсон гишүүдийн насны хувьд 29-62 насны хүмүүс байгаагаас эрэгтэй 63, эмэгтэй 13 хүн багтаж байна. Долоо дахь парламентын бүрэлдэхүүнд шинэ, залуу улстөрч олон сонгогдсон. Тэр дундаа 40 гишүүн шинээр орж ирсэн нь энэ парламент эрч хүчтэй, шинэлэг байдлаар ажиллах нөхцөл бүрдэж байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа.

Парламентын гишүүд түр үнэмлэхээ гардасны дараа ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах талаараа байр сууриа товч илэрхийлэв.

 

О.Баасанхүү:

7-1-1%D0%B95_700x700

Юуны өмнө Эрдэнэт­чүүддээ талархаж байна. Хууль тогтоох байгууллагад өөрийн дуу хоолойг гаргах зөвшөөрлийг өгсөнд баярлалаа. Ирэх дөрвөн жилд өмнөхөөсөө илүү их ажил хийх шаардлагатай болж байна. Тэр дундаа Эрдэнэтчүүдийн хувьд сүүлийн өдрүүдөдЭрдэнэтүйлдвэрийн асуудлаас болж хүнд байгаа. Үйлдвэрийн шинэ эзэд гарч ирсэн сураг бий. Өөрөөр хэлбэл, 1978 онд оросуудтай хийсэн гэрээ хүчин төгөлдөр, иргэд нь ажилтай байх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлыг эхний ээлжинд шалгаж, тогтоох, 1978 онд хийсэн гэрээг илүү сайжруулахыг Засгийн газраас шаардана. МАХНаас нэр дэвшиж гарсныхаа хувьд намынхаа дуу хоолой болно. Өнөө­дөр ардчилалд аюул учирсан. АНын лидер гэх зарим нөхдийн хоорондын зөрчлөөс болж ядуурал нүүрлээд байгаа. Ардчиллыг аварч, хамгаалахын төлөө явна гэдгээ хариуцлагатай хэлье. Ямар ч тохиолдолд МАНыг зөв асуудал дээр нь дэмжинэ, буруу зүйлийг нь шүүмжилж ажиллана.

 

Ц.МөнхОргил:

Зөв зүйтэй ажлуудыг бид үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь Монголын ард түмэн МАНд итгэл хүлээлгэхдээ эдийн засгийн хямрал, өрийн дарамтаас гаргаж, айл өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх захиа даалгавар өгсөн гэж ойлгож байгаа. Тиймээс энэ ажил дараагийн дөрвөн жилийн УИХ болон Засгийн газрын анхаарлын төвд байна.

 

Д.Эрдэнэбат:

Ямар ч байсан ялсан ялалт нь манай орон нутгийн иргэдийн итгэл байсан гэж бодож байна. Бидэнд дүгнэлт хийх зүйл их байгааг энэ сонголт харууллаа. Намаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. АН институтийнхээ хувьд нийт иргэдийн 50 хувийн санал байгааг санаж явах хэрэгтэй. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдад ард түмний 50 хувийн санал ардчилагчдын талд байгааг өдөр бүр санаж яваарай гэж хэлье. Энэ удаагийн сонгууль мажоритар системээр явсан. АН УИХд есөн гишүүнтэй бүлэгтэй болж байгаа. Бүлэг маргаашаас эхлэн МАНын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Цаашид АНыг шинэчлэх шаардлагатайг надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгосон байх. Тиймээс би намын даргад нэг зүйлийг хэлье. Намын Их хурлаа хуралдуулж, үндсэн дүрмээ өөрчлөх хэрэгтэй.

 

С.Жавхлан:

7-4-2a3

Тойргийнхоо нийт түмэн олондоо баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж сонгуулиа өгсөн бүх хүнд баярлалаа. Монгол яллаа. Жавхлан ялаагүй юм шүү. Миний ярьж явдаг Монгол ёс заншил, мартагдаж байгаа үүх түүх соёл минь яллаа. Энэ ялалтууд цаашид үргэлжилнэ. Монголын төлөө би чөтгөртэй ч хамт нийлнэ гэж ярьдаг байсан. Монголын төлөө бол хэнбугай ч, нам эвсэл ч хамаагүй. Харамсалтай нь Монголд асар их талцал байгаа. Энэ муухай талцалыг эвцэлдүүлэх чиглэлийг барьж ажиллана.

 

М.Оюунчимэг:

Улс орны эдийн засаг хүнд, өрх гэр бүлийн ихэнх нь хямралтай байгаа тул ажлын байр олноор бий болгох шаардлагатай байна. Энэ цаг үед эмэгтэйчүүдийн ухаан маш их чухал. Ер нь дэлхийн хэмжээнд зөөлөн улс төр хамгийн их үгүйлэгдэж байгаа. Эмэгтэй хүн, ээж хүн, эдийн засгийн сэтгүүлч хүний хувьд энэ үед өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Өнөөдөр УИХын өмнө маш том хариуцлага оногдож байгаа. Бид хариуцлагыг илүү их ухамсарлаж, эхний ээлжинд Хариуцлагын тухай хуулийг бий болгох хэрэгтэй. Эдийн засгаа хөдөлгөх хүч бололцоог бий болгохын төлөө хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй. Үүний төлөө зүтгэх болно гэв.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг танил­цуулав. Төрийн тэргүүний хувьд сонгуулийн дүн хуулийн дагуу, шуурхай, маргаангүй гарч, олон нийтэд телевизээр шууд дамжуулсан нь зөв болсон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооныхонд хандаж хэлсэн.

Мөн тэрээрОдоо бид ажлаа хурдан эхлэх хэрэгтэй. УИХын 76 гишүүний түр үнэмлэх олгосон гэж байна. Тэгэхээр гишүүдийн бүрэн эрхийг эхлүүлэх ажлыг шуурхайлъяНаадмаас өмнө, энэ долоо хоногт багтаад УИХын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ сардаа багтаад УИХ болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Ингээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болнохэмээн онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Filippo Inzaghi
2016 оны 9-р сарын 28

Passion the site– really individual pleasant and whole lots to see!
Filippo Inzaghi http://www.17kkwan.com/forum/home.php?mod=space&uid=296040&do=profile&from=space

David Villa
2016 оны 9-р сарын 28

I enjoy checking your site. With thanks!
David Villa http://tangguifang.dreamhosters.com/comment/html/index.php?page=1&id=167876

Iker Casillas
2016 оны 9-р сарын 28

You’re a very valuable web site; could not make it without ya!
Iker Casillas http://www.cdzxjc.com/comment/html/index.php?page=1&id=11282

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *