Нярайн зүрхний гажгийг эрт оношлох пульс оксиметрийг бэлэглэлээ

3-р сарын 26, 2018 8:56 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 34
өргөө

 

Д.ОЮУНЧИМЭГ

Нярайн пульс оксиметр нь нярайн цусан дахь хүчил­төрөгчийн ханал­­тын төвшин, зүрх­­ний цохил­тыг тодорхойлно, Энэ нь  нярай хүүхэд зүрхний ямар нэг гажиг­тай эсэхийг эрт онош­лож, эмчлэн, эрүүл саруул өсч бойжих нөхц­лийг хангахад нэн шаардлагатай байдаг ажээ. Хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажгуудын үед нярай хүүхдийн амьд­ралын эх­ний цагуудад цусан дахь хүчилтөрөг­чийн хэм­жээг пульс оксиметрээр хэмжихэд хүчилтөрөгчийн ханамж буурсан байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлэв.

Манай улсын төрөх эмнэлгүүдэд ийм аппарат байдаггүйгээс нярайн зүрхний гажиг­тай эсэхийг тэр даруйд нь мэдэж чаддаггүй бай­на. Хөдөлгөөнт окси­метр аппаратыг ухаалаг утастай холбон хүүхдийн хөл болон гарт зүүснээр зүрхний гажгийг эрт оношлох боломжтой. Нийслэлийн төрөх эм­нэлгүүдэдМод Трейдкомпанийн захирал Ч.Сод­номпил агсны хань, үр хүүхдүүд нярай хүүхдийн зүрхний гажгийг төрсөн даруйд нь оношлохНярайн пульс оксиметраппаратыг хандивласан юм.

Зүрхний төрөлхийн гажиг нь нярай хүүхдэд хамгийн их тохиолдох хөгжлийн гажиг аж. 1000 төрөлт тутамд есөн тохиолдол илэрдэг. Зүрх­ний төрөлхийн гажгийн 25 хувийг хүүхдийн амьд­ра­лын эхний жилд зүрхний мэс заслын ба катетерийн эм­­чилгээ шаард­­лагатай хүнд гажгууд эзэлдэг байна.

Зүрхний хөх хэл­бэрийн хавсарсан гажиг нь дийлэнхдээ яарал­тай эмчилгээ шаардлагатай тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний яв­цад шууд нөлөөлдөг байна. ДЭМБын шин­жээчдийн хийсэн судал­гаагаар харвал, долоо хоног хүртэлх нярай хүүх­­дийн дунд зүрхний төрөлхийн эмгэг нэгт эрэмбэлэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярай төрөл­­хийн хөгжлийн гажиг оношлогдсон нь нийт төрөлтийн 0.6 хувийг эзэлжээ. Үүнээс зүрхний төрөлхийн гажиг хамгийн их  буюу нийт оношлогдсон тохиолдлын 29.1 хувьтай тэнцсэн байна. Судлаач Ө.Оюунчимэгийн 2005-2007 онд ЭХЭМҮТд хийсэн судалгаагаар нийт гаж хөгжилтэй нярайн 28.7 хувь нь зүрхний гажигтай болохыг тогтоожээ. Түүнчлэн Т.Болормаа нарын судлаачид 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2.42 хувьд нь оношлогдсон байна. Үүний 10 хувийг зүрхний төрөлхийн хав­сарсан хүнд гажиг эзэлжээЗүрхний төрөлхийн гажгийг нярайн эрт үед оношлох нь эмчилгээний зөв тактик баримтлах, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, учирч болох бусад эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна.

Энэ үеэр Ч.Содномпил агс­­ны охин С.Отгонням болон НийслэлийнӨр­гөөамаржих газрын нярайн эмч, хүүхдийн зүрх­­ний эмч, анагаах ухааны магистрант Б.Өлзий­хишиг нарын байр суурийг сонирхлоо.

 

С.Отгонням: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЭРҮҮЛ ӨСЧ ТОРНИОСОЙ ГЭЖ ХҮССЭН

отгон

Аав минь зургаан жилийн өмнө зүрхний шигдээ өөд болсон. Миний бага охиныг төрснөөс хойш 2-3 сарын дараа зүрхэнд нь гажиг байгааг мэдсэн. Эрт оношилж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны ачаар охин минь эрүүл саруул өсч торниж байна. Зүрх судасны өвчин нь хүнийг гэнэтийн үхэлд хүргэдэг аюултай өвчин. Манай хүн амын дунд тохиолдох түгээмэл өвчнүүдийн нэг нь зүрх судасны өвчин байдаг. Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Энэ нь агаар, орчны бохирдлоос шалгаалдаг тухай мэргэжлийн эмч нар хэлж байсан. Тиймээс хүүхдийг төрөнгүүт нь зүрхний гажигтай эсэхийг нь оношлох боломжтой ч орчин үеийн, хүүхдийн хөдөлгөөнд мэдрэг биш аппарат хэрэгсэл байдаггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүдээс мэдэж авсан. Төрж буй хүүхэд бүр эрт оношлогддог болоосой, эрүүл саруул өсч торниж, элэг бүтэн амьдраасай гэж хүссэн­дээ бурхан болсон аав­ын­хаа араас буян хийх зорилгоор эдгээр аппа­ратыг хандивлаж байна.

 

Б.Өлзийхишиг: НЯРАЙН ЗҮРХНИЙ ГАЖГУУДЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛДЭГ БОЛЛОО

өлзий

Дөнгөж төрсөн нярай хүүхдэд зүрхний гажгийн эмнэл­зүйн шинж эрт илэр­дэг­гүй. Бид аль болох эрт оношлох, цаашид хэр­­хэн эмчлэх, юуг ан­хаарах, эрүүл саруул өсч торниход нь хамгийн наад захын алхамуудыг хийхийг зорьж байна. Манай улсын хувьд нярайн пульс оксиметр аппарат байдаггүй. Тийм­ээс сүүлийн үеийн шинэ технологи нэвтэрсэн аппаратыг хувь хүн нийс­лэлийн дөрвөн төрөх эм­­нэлэгт хандивлаж бай­гаад  баяртай байна. Тус аппарат нь зүрхний долоон гажгийг эрт ил­­рүүлдгээрээ давуу тал­­­тай. Эмнэлзүйн үз­­лэгээр гурван хүүхэд тутмын хоёрыг онош­лохгүй өнгөрөөх тохиол­дол байдаг. Учир нь тухайн өвчний шинж тэм­дэг нь дутмаг учраас оношлохгүй өнгөрөөх тохиолдол байсан. Харин энэ аппаратны тус­ламжтайгаар 24-48 цагийн хооронд нярайн төрөлхийн зүрхний гажгийг эрт илрүүлэх боломжтой болж байна. Зүрхний гажгийг эрт илрүүлэх энэ аппрат нярай хүүхдийн хөдөлгөөнд тэсвэртэй мэдрэг чадвар өндөр учраас гар хөлийн аль нэгэнд хэмжилт хийснээр цаг алдалгүй оношлох боломжтой. Амьдралын эхний жилд мэс засалд орох өндөр эрсдэлтэй гажгууд болох уушгины артерийн битүүрэл, гол судасны нээгдэл, зүүн ховдол дангаараа байх, гол судасны сольбио байрлал гэх мэт өндөр эрсдэлтэй манай улсад эмчилгээ хий­дэггүй зүрхний га­ж­гуудыг цаг алдалгүй ил­рүү­л­эх болом­жийг нээж өгч байна.

Дашрамд  дурдахад, Үндэсний хэмжээнд ня­райд зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлэх пульс окси­метрийн тан­далтыг хэрэгжүүлж байгаа ор­нуу­даас хамгийн өргөн хэрэг­лэж байгаа нь АНУ юм. ПОТыг АНУын Хүний эрхийн холбоо, АНУын зүрх судасны холбоо, АНУын Хүүхдийн академи, АНУын Зүрх судасны коллеж, АНУын генетик судлалын коллеж нэгдэн 2001 оноос үндэсний хө­төл­бөртөө оруулсан байна. Харин “Pulse Oximeter” аппаратыг Монгол Улсад анх удаа эмчилгээ үйл­чилгээнд нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Buy Generic Viagra Australia Cialis Ereccion [url=http://ciali5mg.com]online cialis[/url] Anti Oestrogene Homme Viagra Dure Combien De Temps Remanso De Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *