Нүүрсний ханшийн уналт тооцоолсон орлогыг бууруулж болзошгүй

7-р сарын 30, 2012 9:24 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 357

Б.СОЛОНГО

 

“Монголын нүүрс” ас­социаци Дэлхийн нүүрс­ний ассоциацийн гишүүн болсон сайхан мэдээтэй зэрэгцэн Хята­дад нүүрсний үнэ өмнө байгаагүйгээр уначихлаа. Англи, Америк, Австрали, БНХАУ, Канад, Герман, Итали, Япон, Энэтхэг, Индонез, Иран, Колумб зэрэг 19 улсын нүүрсний болон уул уурхайн холбоо­доос гадна “BHP Billiton”, “Peabody energy”, “Rio Tinto”, “Xstrata Coal”, “Shenhua” групп, “Anglo Coal”, “Coal India”, “Mi­tsu­bishi” зэрэг нүүрсний салбарын акулуудыг эг­нээндээ нэгтгэсэн Дэл­хийн нүүрсний ассоциа­цид орно гэдэг манай улсын нүүрсний салбарын хөгжил хэрхэн хурдасч буйг харуулсан таатай явдал юм. Харин нүүрсээ гуравдагч оронд гаргаж чаддаггүй манай улсын хувьд урд хөршөөсөө бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Хятадын нүүрс­ний импортын дий­лэнхийг эзэлдэг Австра­лийн орон зайг тун удахгүй Монгол эзэлнэ гэх таатай сураг ч дуулдаад байна. Харин ойрын өдрүүдэд нүүрсний салбарынхныг түгшээсэн таагүй мэдээ дуулдах болов. Тодруул­бал, өмнөд хөршид нүүрс­ний үнэ унаж, эдийн зас­гийн хурдац удааширч эхэлсэн аж. Дэлхийн нүүрс­ний хамгийн том хэрэглэгч, нөөцөөрөө гу­равдугаарт ордог Хятадын нөхцөл байдал удаан үргэлж­лэх­гүй ч эрэлт улам муудсаар байгаа нь асуу­далд хүргэж болзошгүй гэжээ. Хятадад эрэлт мууд­вал манай улсын экспорт гацаанд орох нь тодорхой. Хямдхан гарга­даг түүхий нүүрсээ улам хямдруулж байж зарах боломжтой. Өөрөөр хэлбэл одоогийн ханш болох 69-95 ам.доллар улам буурч магадгүй талаар эдийн засагчид хэлж байна. Манай улс энэ жил уул уурхайгаас олох орлогыг 1697 тэрбум төгрөг гэж төлөвлөсөн. Үүний 925 тэрбумыг нүүрснээс олно гэж тооцсон. Магадгүй урд хөршид үүс­сэн үнийн хямрал манай улсын тооцоолсон орло­гоос хойш чангааж мэдэх нь. Хятадад үнэ буурахад шинжээчид эхэндээ тийм ч сүртэйгээр хүлээж аваа­гүй аж. Гэтэл сүүлийн хоёр сарын турш нүүрсний үнэ тасралтгүй уруудаад бай­гаа нь нүүрсны компа­ниудын дунд түгшүүрийн харанга дэлджээ. Тус улсын нүүрсний экспор­тын хамгийн том төв болох Хэбэй мужийн Циньхуан­дао боомт дээр эрчим хүч­ний нүүрсний үнэ 11 до­лоо хоногийн турш унасан байна. Одоогийн байдлаар бараг хоёр хувиар буурч 641 юань буюу 100 ам.доллар болоод байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ нь өмнөх оны­хоос 23 хувиар унасан үзүүлэлт аж. Нүүрсний нөөц ихтэй гэгддэг Ша­ньси болон Өвөрмонголд энэ асуудал нь тун хүн­дээр тусч мэдэхээр байгаа юм. Хэрэв нөөцийн илүү­дэл үүсээд эхэлбэл импор­тоо хумих нь ойлгомжтой. Хэдийгээр зах зээлийн мөчлөгийн хувьд байдаг л нэг үзэгдэл мэтээр тайл­бар­лаж байгаа ч хэрэв энэ байдал дахиад хоёр, гур­ван сараар үргэлжилбэл манай нүүрсний салба­рынханд ч хүндээр тусч магадгүй ажээ. Далайд болон гуравдагч оронд нүүрсээ гаргах боломжийг төмөр замаар тодорхойл­сон. Баруун, босоо тэнхлэ­гийн төмөр замын урьд­чилсан ТЭЗҮ-г бо­ловс­руулах ажил хэдийнэ эхэл­сэн. Хэрэв энэхүү төмөр замыг амласан хугацаа буюу ойрын 8-10 жилийн дотор барьчихвал тэр үед Монголын нүүрс далайд гарах боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *