“Нүүдлийн шувууд”-тай Өмнөговьд ширүүн тулаан эхэллээ

11-р сарын 8, 2012 10:26 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 426

Ө.СОНОР

Байгалийн баял­гаараа баахан  хүмүүсийн арааны  шүлсийг  асга­руулж  буй  газар  бол  Өмнөговь  аймаг.  Тий­мээс энэ  аймгийн Иргэ­дийн төлөөлөгчдийн ху­ралд сонгогдохын төлөөх тулаан бусад аймгуу­дынхыг бодвол нэлээд ширүүн өрнөх нь  тодорхой юм. Монгол Улсдаа  хам­гийн том газар нутагтай, Оюутолгой, Тавантолгой­той, 15 сум,  53  багтай энэ аймагт нийт 836 нэр  дэвшигч өрсөлдөхөөр  бүрт­гүүлжээ.

Харин хамгийн их  ач холбогдол өгч буй аймгийн ИТХ-д 33  суудлын төлөө таван намын төлөөлөл,  бие даагчид  нийлсэн 105  хүн  өрсөлдөхөөр ханцуй шамласан  байна. Мэ­дээж АН, МАН-аас тус  бүр  33  хүнийг нэр  дэвшүүлсэн бол, МАХН-аас  18, ИЗНН-аас 8, МҮАН-аас 7, бие дааж 6 хүн ИТХ-ын танхимд орохоор бүртгүүл­жээ. Тэдгээр 105  хүний 81 нь  тойрогт харин үлдсэн нь  намын  жагсаалтаар нэр дэвшиж байгаа  юм. Айм­гийн  МАН-ны  хорооны дарга Л.Энхболд жагсаал­таа  тэргүүлж буй. Харин  АН-аас  Засаг дарга Б.Бадраа, МАХН-аас Д.Эр­дэнэ, ИЗНН-аас Д.Лувсан, МҮАН-аас Б.Цогтсайхан нарын нэрийг  эхэнд нь бичжээ.

Өмнөговь  аймгийн  52,3  мянган иргэний  70 орчим хувь  нь  сонгуульд  санал өгөх насанд  хүрсэн байна.  Тиймээс ойролцоогоор  30 гаруй  мянган иргэн дээрх 836 нэр дэвшигчийн төлөө  саналаа  өгөх ажээ. Аймгийн Засаг дарга  болоод ИТХ-ын даргын  ажлыг АН-ын  гишүүн  Б.Бадраа, Л.Батчулуун нар  хийж байгаа  учир Өмнөговийн орон  нутгийн сонгуульд АН нэг гараагаар илүү  нөхцөлтэй өрсөлдөж  байгаа  гэж  хэлж болно.  Тэд жагсаал­тын  эхэнд өөрсдийнхөө нэрийг бичсэнийг дээр дурдсан. Засаг дарга Б.Бадраагийн хувьд  байсхийгээд л  ууж, идсэн хэрэгт нэр нь  холбогддог болсныг иргэд андахгүй болсон  байх.  Тиймээс ч саяхан хэвлэлийн  хурал  хийлгэж  “Энэ бүхэн худал”  гэж  мэдэгдсэн нь  орон  нутгийн сонгууль дөхөж байгааг  илтгэсэн гэж  болно. Үүнтэй  зэрэгцээд  эсрэг намынх нь  нөхөр  болох  аймгийн  МАН-ын  хорооны  дарга Л.Энхболдтой  холбоотой хэл  ам бас л  гарсан.  Түүнийг  өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрийн намын нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэх  яриа  нэг хэсэгтээ түгсэн  бол сүүлд  нүүрснээс мөнгө  “босгож”  намынхаа байрыг бариулахдаа гүйцэтгэгч  компаниудаа  хулхидсан хэмээн шүүхэд очих  дээрээ тулсан  хэмээж  байсан юм. 

Өмнийн говьд нэр дэвшигчдэд бас нэг онцгой  зүйл  байгааг хэвлэлүүд  байнга мэдээлж буй. Энэ  бол  аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн гуравны  нэг нь  тус газартаа амьдардаггүй, нийслэлээс шилжин  очсон  “нүүдлийн шувууд” байгаа тухай юм. Яагаад  энэ  аймагт “нүүдлийн  шувууд”  олноороо  очсон  бэ  гэдэг нь  өнөөх л  толгойнуудтай  холбоотой  нь маргашгүй байх. Ямар  боловч энэ удаагийн орон нутгийн сонгуулиар  “гал ассан тулаан” өрнөх аймаг  яах аргагүй Өмнөговь  болж  байна. Тус  аймгийн ИТХ-д  өрсөлдөж  буй 105  нэр дэвшигчийг дээр жагсаал­таар нь танилцуулъя.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Susannah
2016 оны 12-р сарын 1

Haha, shouldn’t you be charging for that kind of knlgdeowe?!

Darold
2016 оны 12-р сарын 3

Wow! Great to find a post with such a clear megssae!

Bones
2018 оны 11-р сарын 6

Stay with this guys, you’re helpnig a lot of people.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *