Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

10-р сарын 12, 2018 9:46 am Нийтлэгч: Ангилал Парламент , Сонгууль , Улс төр Уншсан: 36
10-12-4

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж  үзлээ.  Тиймээс Их суудлын хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсч байна.  Их суудлын хуралдаанаас УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл дахин парламентын төвшинд хэлэлцэхгүй. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байх юм. Цэцийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: НЭГ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСНААРАА ЦЭЦ НЭР ХҮНДЭЭ АЛДЛАА

-Үндсэн хуульд хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нэг хүний биш нийтийн төлөө шийдвэр гаргах ёстой. Нэг хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргаснаараа цэц нэр хүндээ алдаж байна. Нөгөөтэйгүүр төрийн албыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг жирийн иргэнтэй дүйцүүлж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн төрийн албан хаагч дахин тухайн ажилдаа томилогддоггүй байх зохицуулалт тусгах нь зөв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ СОНИРХОЛГҮЙ БАЙНА

 -Үндсэн хуулийн Цэц яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг байнгын хорооны хуралдаанд хэлсэн.  42 дугаар  тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очвол ялагдах учраас жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. МАН-ыг сонгогчдын өмнө заавал очуулж, дүнг нь тавиулна. Үүний төлөө АН ажиллана.

УИХ-ынгишүүнД.Лүндээжанцан: 10 МЯНГАНИРГЭНИЙЭРХИЙГХАМГААЛСАНШИЙДВЭРГАРГАЛАА

-Сонгуулийн хуулиар жилд хоёр удаа буюу зургаа болон аравдугаар сард сонгууль явуулах ёстой. Энэ хүрээнд нөхөн сонгуулийг товыг зарласан. Үндсэн хуулийн цэц нэг хүний эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан бол Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй иргэний эрхийг хамгаалах шийдвэр гаргаж байгаа юм. Цаашдаа Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ, Ерөнхийлөгч болон ИТХ-ын сонгуулийн хуулийн загварыг гаргаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин