НҮБ-ын чуулганаар Палестины тухай хэлэлцэв

12-р сарын 1, 2017 9:23 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 2
pbb-palestina-660x330

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Ерөнхий чуулган Палестинтай холбоотой асуудлаар хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус улсын  ард түмний эрхийн тухай  хорооны илтгэлийг танилцуулсан байна.  Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас хагас зуун жил Палестинд ноёрхсон Израйлийн ноёрхлыг дуусгах, Палестиныг бие даасан орон гэж тунхаглах болон тус хоёр улсын  асуудлыг шийдвэрлэх  зорилгоор мэдээлэл хийжээ.

Тэрээр  Палестины ард түмэнтэй эв нэгдлээ илэрхийлэх олон улсын өдөрт зориулан  хийсэн мэдэгдэлд Палестин болон Израйльтай холбоотой асуудал нь НҮБ-ын хэлэлцэх ёстой асуудлын жагсаалтад ороод удаж байна гэж онцолжээ. Түүнээс гадна  НҮБ-ын Ерөнхий чуулган  Палестиныг бүрэн эрхт тусгаар тогтносон улс болгох 181 дэх тогтоолыг гаргаад 70 жил болсон байна. Гэвч   бүрэн эрхт тусгаар тогтносон орон болоогүй хэвээр Израйлиас хараат хэвээр байсаар байна гэж хэлжээ.

Харин Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас энэ мөргөлдөөн нь  хоёр ард түмний энх тайван, аюулгүй байдал болон хамт оршин тогтнохын тулд яаралтай, зөв шийдвэр гаргахыг шаардаж байна гэжээ.  Мөн тэрээр Палестин 70  оноос хойш олон улсын нийгэмлэгээс эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тусламж дэмжлэг хүсч ирсэн.

Гэвч  тус улсад хүчирхийлэл, шударга бус байдал, дарамтын улмаас Палестиний ард түмэн зовлон зүдгүүр амсч, амь үрэгдэж байна гэжээ.  НҮБ-ын индрээс Израйлийн зэвсэгт хүчний дайралтад өртөж бүслэгдэж, цөлөгдөн эсвэл хоригдсон ч  Палестиний ард түмэн тэмцсээр байх болно гэж  онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *