НҮБ хоёр Солонгосын хэлэлцээр энхтайвныг авчирна гэдэгт итгэж байна

1-р сарын 11, 2018 10:35 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 29
1-11-9

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хооронд хийж буй хэлэлцээрээр хоёр оронд энхтайван, найрамдлыг авчрах, Солонгосын хойгийг   цөмийн зэвсэггүй бүс болох асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр түүний хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн гаргасан мэдэгдэлд хоёр Солонгос энэ сарын  9-нд  хийсэн  өндөр төвшний хэлэлцээрээр тэдний харилцаанд ахиц гарсанд талархаж буйгаа дурдсан байна.

Ялангуяа,  хоорондын хямралаа багасгах, цэрэг зэвсгийн асуудлаар уулзалт хийх болон харилцаа холбоогоо шинээр сэргээсэн нь сайшаалтай хэрэг гэжээ. Мөн Хойд Солонгосыг  ПёнЧанд болох өвлийн олимпод  оролцох тамирчдаа  илгээх болсон мэдээг сэтгэл хангалуун хүлээн авсан байна.  Антонио Гутерриш   “Өвлийн олимп нь  улс орнуудын хооронд энхтайван, харилцан  ойлголцол бүрдэх уур амьсгалыг ялангуяа Солонгосын хойгт  бий болгож байгааг  НҮБ-ын  Ерөнхий Ассемблей хүлээн зөвшөөрсөн” гэж онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Sans Ordonnance Suisse cheapest cialis 20mg Propecia Working Regrow Hair Nebenwirkungen Von Viagra Forum

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Cialis Por Gusto Stendra Avanafil Discount Canadian Medicines п»їcialis Levitra Soft Tabs Online Generic Finasteride Pills Discount Hydrochlorothiazide Find Medication Amex

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *