“Ну жан” мөрний хамгийн том даланг сэтгүүлчдийн хүчээр зогсоосон

10-р сарын 4, 2012 2:58 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 246

Х.ХУЛАН

    

      Ой, ус, агаар, ургамал, амьтныг, ерөөс хүрээлэн буй орчноо аварч үлдэ­хийн тулд төрийн бодлого, шийдвэр, эрхтэн дархтны үйл ажиллагаатай тэмцэх, шүүмжлэх тохиолдол бишгүй бий. Энэ тийм ч амар даваа биш. Бидний хэдэн сэтгүүлч Хятадын байгаль орчны сэтгүүлчидтэй уулзах боломж олдсон юм. Уулзалтын үеэр хоёр орны сэтгүүлчид байгаль орны асуудал хөндөхөд тулгардаг бэрхшээл, хүндрэлийн талаар ний нуугүй ярилцсан билээ.

    Сүүлийн 10 жилийн турш байгаль орчны чиглэлээр бичиж буй Люү, Хятадын “Гуамин” сонины сэтгүүлч Фэн Юн Фэн нарын ярьсан сонирхолтой түүхийг тэмдэглэж авснаа уншигч танд сийрүүлэн хүргэж байна.

 Люү: “Чи нийтлэлээ гаргавал төрийн дайсан болно шүү” гэсэн

 Хятадын Засгийн газраас сүүлийн 20 жилд байгаль орчныг хамгаалах ажилд онцгойлон анхаарч ирлээ. Үүнд сэтгүүлчдийн оруулсан хувь нэмэр, үүрэг оролцоо  чухал нь байсан гэж боддог юм. Үүнийг батлах цөөхөн хэдэн жишээг та бүхэнд өгүүлье.

Хятадад Усан цахилгаан станцын зориулалтаар барьсан, их, бага хэмжээтэй 8000 гаруй далан бий. Үүнээс хамгийн алдартай нь Хөх мөрний дэргэдэх “Гурван хавцал” төсөл юм. Төслийг эхлүүлэхийг олон хүн эсэргүүцэж, эрдэмтэн судлаачид даланг байгуулснаар гарч болох сөрөг нөлөөг хэлсээр байсан ч тухайн  орон нутгийн иргэдийн хурлаас гаргасан шийдвэр ард иргэдийн болоод, эрдэмтдийн хүсч байсан шийдвэрийг гаргасангүй. Эрдэмтдийн хэлж байсан үр дүн одоо гарч байна. Хөх мөрний усны төвшин багасч, шавар тулдаг болчихсон учраас  усан онгоц тэр хэсгээр явж чадахгүй бүтэн гурав хоног саатах нь бий. Усыг хашсан хэсэгтээ төвшин ихэсч, эргийнхээ шороог идсэнээс болоод олон хүн эндсэн. Зарим гол, нуур ширгээд байна.

Энэ далангийн ажлыг одоогоос арван жилийн өмнө улсын эзэмшлийн компани хариуцдаг байсан учраас сэтгүүлчдийг энэ талаар мэдээлэхийг хориглодог байлаа. Найман жилийн өмнө намайг далангаас болж үүсээд байгаа нөхцөл байдлыг бичихэд төслийн удирдагч нь “Уншуул” гэсэн. Тэгээд уншуултал “Нийтэлж болохгүй шүү” гэж байна. “Яагаад” гэж асуухаар, “Яагаад ч болохгүй” гэнэ. Хамгийн сүүлд дарга нь над руу утасдаад, “Хэрэв чи энэ нийтлэлээ гаргавал төрийн дайсан болно шүү” гэсэн юм. Гэвч  би утсаа унтраагаад нөгөө нийтлэлээ хэвлүүлсэн дээ.

Ингэж сэтгүүлчдэд төрөөс дарамт ирдэг болов. Одоо ч гэсэн ийм зүйл бий. Байгаль орчны чиглэлээр асуудал хөндөж тавьсных нь төлөө шууд ял үүрүүл­дэг тохиолдол байна.

Усан цахилгаан станцын далангийн сөрөг нөлөөг хүртдэг нь тухайн газрын ард иргэд. Түвдийн өндөрлөгөөс эх авч урсдаг Ну Жан нуурт байгуулсан даланг зогсоохын тулд сэтгүүлчид ард иргэд, эрдэмтэн судлаачдыг оролцуулж хүчтэй хөдөлгөөн өрнүүлсний эцэст энэ ажил хэдэн жил зогсч байсан юм. Гэсэн ч энэ мэдээллийг удаа дараа нийтэлснээс болж ажиллаж байсан сонины эрхлэгчид маань дарамт ирж, би ажлаасаа халагдсан. Түүнчлэн энэ тэмцэлд оролцож байсан нэгэн судлаач, зохиолч маань гэнэтхэн зүрхний өвчнөөр нас барчихсан.

    Өнөөдөр Хөх мөрөнд барьсан найман далангийн долоо нь ажиллаж байна. Хамгийн их сөрөг нөлөөөтэй, хор хохиролтой даланг зогсоосон. Шалтгаан нь хэвлэл мэдээллийнхэн тухайн газрын ард иргэдтэй нэгдэж чадсаных юм. 100 мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцож, Засгийн газрыг “бүсэлж” байлаа. Олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан Засгийн газар тэгээд айсан.

    150 жилийн өмнө шатаагдсан, байгалийн дурсгалт газар болох Чин гүрний үеийн цэцэрлэгийн нуурын усыг хөрс рүү нэвчих боломжгүй, болгож, доор нь гялгар уут дэвсэн усан сан байгуулах гэж байсныг сэтгүүлчид иргэдийн тусламжтайгаар мэдэж байв. Ингээд судалтал нэгэн компани аялал жуулчлалын бизнес эрхлэхийн тулд зөвшөөрөлгүйгээр ийм зүйл хийсэн юм билээ. Энэ талаарх мэдээллийг би өөрийн ажиллуулдаг цахим хуудаст нийтэлснээс хойш 20 минутын дараа сайдын тушаал гарч, төсөл хэрэгжих боломжгүй болсон.

 Фэн Юн Фэн: Хятадын засгийн газар тал нутгийг нүүрс болгож хардаг

 Хятадын Засгийн газраас бэлчээр бага ашиглаж байгаа хүмүүст мөнгө өгдөг. 1980 онд иргэдэд газрыг 50 жилээр түрээслүүлэх хуультай болсон. Энэ үеэс эхлээд малчид бэлчээрээ хашаалж, торлодог болсон учраас нүүдлийн соёл устаж, малчдын байгальтайгаа харилцдаг уламжлал үгүй боллоо.

Малчин өрх бүр газраа хашаалж гэр бариад, худаг гаргачихсан. Газар хашаалчихвал тэр дотроо юу ч хийсэн болно гэсэн ойлголттой. Энэ бол газрын доройтлын нэг үндэс юм.

    Өвөрмонголын тал нутагт тулгамдаж байгаа бас нэг бэрхшээл нь уул уурхай. Хятадын Засгийн газар үүнийг тал нутаг, бэлчээр биш, зөвхөн нүүрс гэж хардаг. Яагаад гэхээр манай улсын ихэнх хуульд байгаль орчин талаасаа гэхээсээ илүүтэй эдийн засагт ашигтай талыг нь харсан заалтууд байдаг учраас тэр.

    Өвөрмонголын зүүн захын Жирэм аймагт байгуулсан үйлдвэрийн туаа, тэндээс ялгарч буй хорт бодист хордсон олон мал, амьтан үхсэн. 10 жилийн дотор хон, үхэр хэдэн саяараа ингэж үхсэн юм. Гэсэн ч малчид уурхайгаас хохирлоо нэхэх боломжгүй.

   Тэнд ултай гэж намгархаг газарт далан байгуулснаас болоод цөлжчихсөн. Тэнд уурхайн олборолт хийж байсан нэгэн компани гүний усыг үйлдвэрлэлд ашиглаад, дараа нь хэрэглэсэн усаа худалдахаар төлөвлөж байж. Иргэд нь энэ асуудлыг зохицуулж хүчрэхгүй болчихоод байна. Өнгөрсөн жил өвөрмонголын нэгэн малчинг хүнд даацын машинаар дайрч хөнөөсөн хэрэг энэ явдлаас үүдэлтэй байсан юм.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Kameryn
2016 оны 12-р сарын 1

I’m out of league here. Too much brain power on dialysp!

Bison
2016 оны 12-р сарын 3

Now I know who the brainy one is, I’ll keep loinokg for your posts. http://fvnftutu.com [url=http://evpgfdvwrh.com]evpgfdvwrh[/url] [link=http://fgxocuw.com]fgxocuw[/link]

Rosabel
2018 оны 9-р сарын 19

Your posting really stehtgaienrd me out. Thanks! http://jaxejcc.com [url=http://wtfzxxh.com]wtfzxxh[/url] [link=http://zokgjb.com]zokgjb[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *