Ноён уулын мөхөл – I

11-р сарын 13, 2012 10:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 438

Ч.ҮЛ-ОЛДОХ

Бид саяхнаас Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж зан­шихаар бол­лоо. Баахан яарсан, түргэд­сэн боло­хоос  уг нь  буруу зүйл биш л дээ. Ямар ч гэсэн ийм өдөртэй болс­ноор түүх соёлоо сур­талч­лахгүй байлаа гэхэд  “Энэ өдөр их хаан маань төр­сөн юм гэнэ лээ” гэж дур­сах нэг нь дурсч л таарна.

Бид Чингис хаан гэж ярьж, бичиж байгаа ч Төв Азийн цээжнээ түүний  гэрээслэн  үлдээсэн уу­жим цэлгэр нутгаас өнөө­дөр хэчнээн уул толгод үгүй болж,  ус гол ширгэж, тал хөндийнүүд там болс­ныг тэр болгон дурьддаггүй. Эрх мэдэлд хүрсэн нэг нь газар шороогоо гадныханд ли­ценз нэрээр зараад дуус­гасан. Улс төрийн намууд сонгуулийн зард­лаа уул уурхайгаас олдог болсон нь нууц биш. Нэ­гэнт зөв­шөөр­­лөө авсан га­даадын ком­паниуд хаа сай­гүй ухаж, төнхөөд  эхэл­чихсэн.

Тэр дотор нэрнээсээ эхлээд түүхийн олон сэ­жим, таамгийг агуулдаг, зарим сурвалж бичигт Ал­тан уул хэмээн бичигдсэн Ноён уул минь ч алтны  компаниудын ашиглал­тын талбайд орчихсон. Тэр бүү хэл, аль хэдийнэ энд, тэндээс нь ухаж эхэлсэн гэх мэдээлэл сэтгэл сэрд­хийлгэж байна. Д.Нацаг­доржийн шүлэг­лэ­сэнч­лэн “Эцэг өвгө­дийн шарилыг хадгалсан Хүннү, Сүн­нүгийн ну­таг”,  монгол­чуудын түү­хийн голомт  Ноён уулын мөхөл ийнхүү эхэлчихжээ. 

Ноён уул  Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэ­лэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог.  МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэл­лэн амьдарч,төр улсаа цогц­­лоон байгуулж, ман­дан бадарч байсны бодит нотолгоо. Нүүдэлчдийн түүх соёлын голомт  боло­хын зэрэгцээ Хүннү гүр­ний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байс­ныг гэрчлэх баримт билээ.

1901 оноос тэнд Ман­жийн хааны зөвшөөрөл­тэй­гээр  хятадууд алт  ухаж эхэлсэн ч 1920 онд хаагд­сан байдаг. Тухайн үед алтны судал хайсан эрэл­чид 1911 онд анх  Хүннү­гийн язгууртны булшийг нээсэн бол түүнээс ул­баалж 1924-1925 онд Оросын аялагч П.К.Коз­лов Ноён ууланд Хүннү­гийн язгууртны болон жи­рийн иргэдийн нийт 12 булш малтаж  илрүүлсэн нь XX зууны дэлхийн их нээлтийн нэгд тооцогдох болсон юм. Гэвч тэнд хэ­сэг­­чил­сэн  судалгаа хийс­нээс биш мэдээллийн асар том бөгөөд чухал хэсгүүд хаяг­­даж орхигдсон нь цөөн­­­гүй. Мөн тухайн үеийн Оросын судлаачид  өөрс­дийн олж илрүүлсэн ар­хеологийн дурсгалуу­дыг Монголд огт үлдээгээгүй нь харамсал­тай. Түүнээс хойш буюу 1964 оноос 2005 он хүртэл  огт судлагдаагүй байсан Ноён уулнаа ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн  хамтран “Мон­гол нутаг дахь Ноён уулын булшны археологийн су­дал­гаа” эрдэм шинжил­гээ­ний төслийг хэрэг­жүүлж ирсэн юм. Тус хээ­рийн шинжилгээний ан­гийг Монголын талаас доктор Н.Эрдэнэ-Очир, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Сибирийн сал­барын Археологи, Угсаат­ны зүйн хүрээлэнгийн доктор Н.В Полосьмак нар удирдан ажилладаг. Хээ­рийн шинжилгээний анги  одоо ч судалгаагаа үргэлж­лүүлж  буй юм.

Гэтэл бүрэн судлагдаж  амжаагүй,  шинэ үеийн судлаачид дахиад ч шинж­лэх ухааны  нээлтүүд  хийх боломжтой, үүцээ бүрэн задлаагүй Ноён уул маань мөхлийн ирмэгт очоод байна.

Төв аймгийн Мандал сумын иргэд, байгаль хам­­гаалах ТББ-ынхан   “Алт­ны компаниуд  Ноён уулыг тал талаас нь нүх­лэн, зарим нь өөрсдийн тааллаар зам засч алттай шороо, хад чулууг нь буул­­ган машинд ачин бут­лагч цехийн зүг тоос бу­жиг­нуулан оддог болсон”  гэц­гээж  байна. Тэр ха­вийн иргэд, оршин суугч­дын зарим “Сентерра гоулд”-ийн ашиглалтын талбайд Хүннүгийн булш бунхан орчихсон.  Тэнд нь Бороо гоулд компани хай­гуул, ашиглалт явуулж байгаа. Хайгуул, ашиг­лал­тын  аж­лын явцад түү­хийн дурс­галууд  эвдэрч, сүйтгэгдэх аюултай гэл­цэнэ. Харин тус компа­нийн марке­тингийн ажилт­нууд болон Орос-Мон­голын шин­жилгээний ан­гид Мон­голын талаас ажил­лаж буй гэх доктор Н.Эрдэнэ-Очир нар “Сентерра Гоулд”-ийн лицензийн талбайд ямар ч хамааралгүй. Хол оршдог, хоорондын зай нь 7 км шүү дээ. Ер нь олбор­лол­тын нэг ч компани түү­хийн дурсгал бүхий бүст ажиллаагүй” хэмээн хэв­лэл, мэдээллийн хэрэгс­лээр байсхийгээд  тайл­бар цацдаг нь анхаарал тат­на. Тайлбар цацлаа гэж бай­гаа нь ямар учиртай гэвэл, ил гарч ярихгүй  атлаа далдаас ухуулга хийж буй тэрхүү эх сур­валжийг олж уулзахаар сураглахад  мэр­гэжил нэгт­нүүд нь “Со­лонгост бий” гэв.  Сай­тууд түүнээс онлайн ярилц­лага хийсэн нь тэр  гэнэ. Гэтэл нөхцөл байдал тэдний ярьж буй­гаас  өөр байгааг иргэд хэлж байгаа юм. Тухайл­бал,  Ноён уулыг нэг биш компани  тал талаас  нь нүхлэн алт олборлож,  зулз­ган моддыг хугачин ой дундуур том машин явах  зам болон нарийн жимүүд  гаргажээ.

 

Үргэлжлэл бий.

Нийт: 6 Сэтгэгдэл

Linx
2016 оны 12-р сарын 1

This is a neat surymam. Thanks for sharing!

Honey
2016 оны 12-р сарын 3

I aptcireape you taking to time to contribute That’s very helpful. http://callokyh.com [url=http://fydrucwc.com]fydrucwc[/url] [link=http://hmmesl.com]hmmesl[/link]

Jaylyn
2018 оны 9-р сарын 21

What a joy to find such clear thiignnk. Thanks for posting! http://gwihfxhnum.com [url=http://dpreqsfyyd.com]dpreqsfyyd[/url] [link=http://dddaralaeoh.com]dddaralaeoh[/link]

Jennabel
2018 оны 11-р сарын 3

I’m not quite sure how to say this; you made it exleemrty easy for me! http://ysveqgl.com [url=http://rlhcwblk.com]rlhcwblk[/url] [link=http://xuhyzsaf.com]xuhyzsaf[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *