Ноён уулын мөхөл – 2

11-р сарын 20, 2012 8:50 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 288

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Нүүдэлчин монгол­чуу­дын уугуул нутаг Төв Ази болохыг нотолсон хө­дөлшгүй баримт, нэг ёсондоо язгуурын монгол­чуудын  түүх, соёлын  голомт болсон Ноён уул  алт­ны эрэлчид, уул уур­хайнх­ны хөлд хэрхэн сүй­дэж буй талаар цуврал сур­валж­лага, нийтлэлийг  бид уншигчиддаа  хүргэж бай­гаа билээ.

Ноён ууланд нэг биш  нэлээд хэдэн компани хайгуул, ашиглалт явуулж, нинжа нар тал талаас нь нүхэлсээр аль хэдийнэ  “Нүхэн уул” болгочих­соныг  “Ноён уулын мө­хөл-1”-д тодорхой өгүүл­сэн.Энэ удаа тэрхүү ком­паниудыг тодруулж, ямар үйл ажиллагааг явуулж байгааг дэлгэрэнгүй мэ­дээлэхийг зорилоо. Тэнд одоогоор “Сентерра Гоулд”, “Пураам”, “МРS” зэ­рэг компани хай­гуул, ашиг­лалтын үйл ажил­лагаа явуулж байна.

Түү­ний зэрэгцээ нин­жа нар тоймгүй гэдгийг нут­гийн иргэд хэлж бай­гаа­гаас гадна ой дундуур хэр­сэн олон нарийн жим үүнийг нь гэрчилнэ. Газар дээр нь яваад очиход нэр бү­хий гурван компани бий  гэх ч хууль бусаар алт ухаж буй хэчнээн уурхай бай­гааг хэлэхэд бэрх юм. Учир нь тэрхүү том уулыг  нэг удаагийн явалтаар  бүхэлд нь тойрч ам­жи­хаар­гүй. Оройд нь гарахын тулд морь унахгүй бол ма­шин явахгүй, явлаа гэхэд уурхайнхан нэвт­рүү­лэх­гүй, түүгээр ч үл барам хэв­лэл, мэдээллээс яваа гэ­вэл бүр ч харшилтай юм шиг авирладаг хэмээн замд таарсан нутгийн ир­гэд, байгаль хамгаалах ТББ-ынхан зөвлөв.

Одоо­гоос сарын өмнө тэд уул руу мориор гарч, орчин тойр­ны зургийг баримт­жуулж авсан гэнэ. Ин­гэх­дээ мөн л нууцаар яв­сан тухайгаа хэлж байна. Ба­гаа­саа малын дэргэд өссөн болохоор морь сайн уна­дагаа хэлж, “Уул руу хамт гаръя, замчилж өгөх­гүй юу” гэхэд “Төвийн хэв­лэл, мэдээллээс яваа хүнд нөх­цөл байдлыг газар дээр нь үзүүлж, зургийг нь ава­хуул­маар байгаа юм”  гэц­гээсэн ч “Цас орж халь­тир­гаа үүссэн боло­хоор тий­шээ явахад эрс­дэлтэй” гэ­сэн ахмадуудын үгэнд оров. Гэхдээ газрын ба­рим­жааг харахад уулаа да­га­вал хад асга ихтэй бэрх бо­лохоос цагаан талаас нь явбал айл олон­той, нэлээд дөхчихмөөр санагдсан.  

Дээр өгүүлсэн гурван компани Ноён уулын гур­ван талаас ухаж байна. Хэ­дийгээр намар болж бай­галь дэлхийн өнгө  ган­даж, дээр нь цас орсон ч  ой модод  хатаж, өнгө зү­сээ алдсан, ус булаг шир­гэж хуурай сайр бол­сон хэмээн иргэдийн ярьсныг  өн­гөршиж хатаж харласан моддын мөчир гэрчлэх мэт ёрдойно.

Ихэс дээдсийн ша­рилыг хад­галсан ариун дагшин газ­раас нүдэн ба­рим­жаагаар 50 хүрэхгүй метр газарт уурхай орчих­сон хараг­дана. Түүний цаа­на өвгөд, дээдсийн үл­дээсэн түүх дурсгал хэр­хэн сүйдэж байгаа бол гэ­хээс гол харламаар. Өвөл бол­чих­сон болохоор уур­хай­нууд ажлаа зогсоосон нь илт. Хүн, машины ба­раа хараг­дахгүй эл хуль бол­жээ. “Сентерра гоулд”  ком­панийн хувьд Ноён уулын нэг том амыг уруу­дуу­лан тэр чигээр нь ав­чих­сан юм байна. Зөвхөн хай­гуулын талбай нь гэ­хэд л холоос харахад  уулаа той­роод явчихсан гэмээр ха­раг­дана. Уурхай үйл ажил­­лагаа явуулаагүй, зөв­­хөн бэлтгэлээ базааж байгаа гэх ч уурхайн тос­гон, ажилчдын байр гээд нэ­­лээд том талбайг эзэлж байна. Энд тэнд уулын хажууг тэгшлэн, зарим газарт уулын бөөрнөөс ухаж  нэлээд том талбай   зассан байна. Тэрхүү тал­байн нуруулдсан шороон доор  асар их  мод буулгаж  булсан хэмээн тэр хавийн иргэд хэлж байна. Түүний наана хашаа татаж, ха­руулын байр барьжээ. “Сен­терра гоулд”-ын  эзэм­шилд орсон Ноён уулын өвөр талын том  амнаас Гачууртын гол урсдаг. Түүнээс ууж буй уснаас цианит натри илэр­сэн гэх мэдээлэл өнгөрсөн жил дуулдаж байсан удаа­тай. Зарим нь “Хоёр дахь Хонгор”  гэж нэрлэсэн нь ч бий.

Ноён уулын өвөр та­лын бас нэг аманд “Пу­раам” компани ухаж, уул уурхайн ажил эхлүүлжээ. Байгаль орчныг сүйтгэгч­дийн эсрэг иргэний хөдөл­гөөнийнхөн буун тавьж байсан тэр­хүү газар үнэн­дээ хара­хаас нүд халь­тирмаар. Уурхайн талбайд уулын том машинууд ха­рагдана. Ноён уулын ба­руун энгэр буюу Оросын эрдэмтэн Козловын Хүн­нүгийн анх­ны шарил ол­сон газ­раас холгүй хашаа татаад  авчихсан Авст­ралийн хө­рөнгө оруулалт­тай “МРS” гэх ком­па­нийн уурхай ажилладаг юм байна. Ха­рин уулын ар, өвөр талаас гар аргаар алт олборлогчид саяхныг хүртэл алт ол­бор­лож бай­сан бол түрүүчийн цаснаар буугаад явчихсан гэнэ.

Байгаль хамгаалах ТББ-ынхан өнгөрсөн жил  “Пураам” компанид шаард­­­­­лага хүргүүлэхэд “Бид нэмж ашиглалтын талбай авахгүй. Хуучин талбайдаа нөхөн сэргээлт хийж, овоолгынхоо шо­роог ухаж байна” гэсэн хариу өгчээ.

Нөхөн сэр­гээлт хийж байгаа гэх ч газар ухаж, шороо нь гол ус руу орж ямар гамшиг учирч байгааг хэлэхэд бэрх, тодорхойгүй нөхцөл байдал үүсч бай­гааг ч хэ­лэх хүн байна.

Энэ тухай дараагийн сурвалжлагад тодорхой өгүүлэх болно.

 

Үргэлжлэл бий.

1 Сэтгэгдэлтэй

Amory
2016 оны 12-р сарын 1

Thta’s going to make things a lot easier from here on out.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *