НОСК-ийн нэрээр үнэт цаас гаргаж барилгынханд хөнгөлттэй зээл олгоно

5-р сарын 9, 2016 1:12 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 125
Niisleliin hural

Ц.БАЯР

Нийслэлийн хэмжээнд 9 нэгж талбарт газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжихээр болж байршлыг баталсан бол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 19 төсөл хэрэгжүүлэгч 3400 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 117 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд энгийн хаалттай үнэт цаас гаргах замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж тооцжээ. Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, НОСК-ийн нэрээр үнэт цаас гаргахаар болсон байна. Ингэснээр арилжааны банкууд НОСК-ийн үнэт цаасыг худалдан авч, барилгын компаниудад хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох боломж бүрдэж байна.  Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд олгож байгаа санхүүгийн бодит дэмжлэг болох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцуудыг худалдаалах, эрэлтийг нэмэгдүүлэх зэргээр  аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн ИТХ-аас уг шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж:www.zms.mn