Норберто Фуэнтес: Куба илүү амттай, хорхой хүргэм байх болно

11-р сарын 4, 2015 9:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 60
11-4-4

Н.МӨНХЖИН

Норберто Фуэнтес (Гавана, 1943) хоёр удаа тэрс үзэлтэн хэмээн нэрлэгдсэн хүн. 1980-аад онд ах дүү Кастрогийн зөвлөх, анд, итгэлт хүн болж явсан тэрээр сүүлдээ ад үзэгдэж, Майами руу гарчээ. Норберто тэрс үзэлтэн хэмээн зарлагдсаны дараа Кубад байхдаа 1968 онд “Condenados de Condado” буюуГүнлэгийн яллагдагсадхэмээх Кубын дэглэмийг шүүмжилсэн ном бичжээ. 1989 онд Фидель Кастро сэтгэлийн найз Антонио де ла Гуардиа болон өөр хэдэн хүнийг хар тамхи авлигын хэргээр (Очоагийн хэрэг гэдэг) буудан цаазлах тушаал гаргасны дараа тэрээр хоёр дахь номоо гаргасан юм. Тэр үед гэрийн хорионд орчихсон байсан Норберто Фуэнтес өлсгөлөн зарлаж, салаар арлаас зугтах гэж оролджээ. 1994 онд Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсия Маркес зуучилснаар Фуэнтес Америк руу гарчээ. “Фидель үзэл бодлын шалтгаанаар намайг дарамталж, маш өөдгүй зан гаргаж намайг цөлж байсан. Кубын хувьсгалын эсрэг хөдөлгөөн бол Америкаас санхүүждэг бизнес. Би үүнд оролцдоггүйхэмээн өгүүлж байна. Н.Фуэнтес саяханФидель Кастрогийн намтархэмээх ном гаргасан юм. Кубын экс удирдагчийн нууц, далд тал, гэрчүүдийн яриа зэргийг номдоо багтаажээ. АВС сонин түүнтэй уулзсан байна.

Фидель Кастро Куба, Америкийн харилцааны мөсийг яаж хайлуулж чадав аа, юу гэж бодож байна?

Тэд үргэлж үүнийг зөгнөж, хүссээр ирсэн. Хоёр талын харилцааг сэргээх нь эцсийн зорилго байсан.

Кубын кастрист дэглэм АНУынсудсыг нь барьчихавуу даа?

Тийм ээ, яг тэгсэн. Бид ялна, дийлнэ гэж яриад байдаг тэр зүйлээс бас хамаарна л даа. Тэсч, гүрийж үлдэнэ гэдгийг ялалт гэж байгаа бол ялалт л байх. 50 жил тэсч байна гэж Куба орныг сүйрүүлж, эдийн засгийг нь нураах үйл явцыг ялалт гэж хэлэх үү. Өөр олон шалтаг, шалтгаан гаргаж ирж болох ч дийлэнх нь арал дээр л байгаа шүү дээ. Тэр ялалт гэж яриад байгаа зүйл нь Фидель Кастрогийн хувийн ялалт юм. Тэд эрх мэдэлдээ байсаар байгаад үхэх ялалт л байгуулсан.

Барак Обамагийн хүссэнчлэн АНУын Конгресс Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлах болов уу?

АНУ дахь олон хүн аль эртнээс шаардсаар байгаа энэ асуудлыг нэг тийш болгох цаг ирсэн. Барууны нам, кубаамерик Конгрессын гишүүд Кубын асуудлаар наймаа хийхийг л хүсч байгаа юм. Мөнгөний л асуудал л даа.

Хориг арга хэмжээ нь Кубын эрх баригчдын хувьд сайхан шалтаг болж өгдөг, тийм үү. Сул, дорой хөгжилд нь ч юм уу?

Зөвтгөх шалтаг биш, Кубын хувьсгалын нэг чухал механизм юм. Сөрөг цохилт гэсэн үг. Чи намайг цохих юм бол би урагшилна. Кочиносын буланг эзэлсэн нь Кубын хувьсгалын үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ нь Фидель Кастрогийн дэглэмийг үүрд батжуулж өгсөн.

Пап лам Франциско есдүгээр сард Кубад айлчлахдаа Рауль Кастротой уулзаж, Фидель Кастрогийн гэрт нь оччихоод яагаад сөрөг хүчнийхэнтэй уулзаагүй юм бэ?

Сөрөг хүчнийхэн юу ч илэрхийлдэггүй, тэдэнд ямар ч хүч, эрх мэдэл байхгүй. Пап лам улс төрийн хувьд ихэд чадварлаг хүн л дээ. Тэр Куба, Америкийн харилцаа зөөлрөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Франциско эрх мэдэл биш, өөр зүйл харах гэж явсан. Учир нь Фидель ямар ч эрх мэдэлгүй байгаа. Түүнд түүх, хууч сонин санагдаад л Фидельтэй уулзсан. Пап лам чинь латинамерик хүн, тэр үед юу болж, юу өрнөж байсныг мэднэ.

Кастро 1989 онд авлига, хар тамхины хэргээр буруутгагдсан генерал Арналдо Очоаг буудан хороох тушаал өгөөгүй бол Кубад юу болох байсан бол?

Фидель Кастро хаана хүрч чадах вэ гэдгээ л харуулсан. Анд нөхдөө алаад эхэлбэл бүх юм өөр болно. Фидель Кастротой яагаад муудалцсан бэ гэвэл Кубын хувьсгал, замнал ч биш, түүний сонгосон замд байсан юм.

Фидель Кастро Очоагийн хар тамхины мафийн толгойлогч байсан уу?

Фидель хувьдаа нэг ч зоосгүй байсан. Очоагийн мафи Бүгд найрамдах Куба улсаас ч илүү мөнгөтэй байсан. Гэвч эрх мэдэл, мөнгө гэдэг хоёр өөр зүйл юм. Хэн эрх мэдэлтэй нь ялдаг жамаар л явсан.

Та Кубын нууц тагнуулын албанд ажиллаж байсан уу?

Үүнийг домог болгон үлдээе дээ.

Фидель Кастрог тодорхойлооч, сайн, муу тал нь?

Ухаалаг, улс төрийн хувьд их зөнтэй, сүйхээтэй. Юу болох гээд байгааг мэдчихдэг хүн байсан. Улс төрийн ухаанд гаргуу хүн. Бусад нь тэгээд онцгүй тал нь. Сайрхуу, заримдаа их зөрүүд гөжүүд нөхөр. Юмаа дуусгалгүй орхичихдог байсан.

Одоо Кубад хэн эрх барьж байна вэ?

Рауль Кастро, тэр халаагаа өгтлөө захирсаар байх болно. Түүний дараа 2-3 жилд хамтын, хэд хэдэн хүний засаглал байх биз. Бүгд цэргийнхэн. Цэргийн шинж чанар гол суурь нь болсон хувьсгал л даа, Кубын хувьсгал. Хятадтай л адилхан юм болно. Эрх мэдэл шилжихэд онц, гойд юм ер болохгүй. Рауль цэргийнхэн дээр тулгуурлаж, тэднийг бэлтгэж байгаа, гэхдээ одоо тэр дангаараа эрх мэдлийг атгаж байна. Раулийн эрх мэдэл нь Фиделийн амар тайван үхэх баталгаа юм.

Та хэнтэй нь илүү дотно, итгэлтэй байсан бэ?

Хоёулангийнх нь анд байсан ч би Фиделийг их биширдэг байсан. Раультай нэг өөр, Фидельтэй тэс өөр яриа өрнүүлдэг байлаа.

Рауль Кастро 2018 онд эрх мэдлээс бууна гэдгээ хэлсэн. Тэгээд чөлөөт сонгууль зарлах болов уу?

Тэр амьд байвал улс төрөөс бууна. Тэр хэлсэндээ хүрдэг хүн. Шинээр эрх мэдэлд гарч ирсэн хүмүүс чөлөөт сонгууль явуулахыг хүсвэл тэд нарын л мэдэх хэрэг. Чөлөөт сонгууль зарлагдсан үед хувьсгал болон хувьсгалын эсрэг хөдөлгөөний хоорондох тэмцэл байхгүй болно. Тэр үед хэн ч лидер болсон ялгаагүй болно, Гадаад хэргийн сайд Бруно Родригес, эсвэл тэрс үзэлтэн Иоани Санчес ч юм уу.

Арван жилийн дотор Куба ямар болох бол?

Мөнгө баялаг, казино, зочид буудлын төв болно. Бүр наана нь ч ийм болох биз. Эдийн засаг, улс төрийн загвар нь хятад байна уу, вьетнам байна уу хамаагүй. Харин Куба илүү амттай, хорхой хүргэм байх болно, учир нь бид АНУд дэндүү ойрхон.

Майамийн кубууд яах вэ?

-Тэд бизнесийг улстөржүүлдгээ больж чадах нь уу харж байя. Майамийн кубууд бизнесийг улс төртэй хутгахаа боливол Кубын хаалга нээлттэй байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *