“Номын баяр бол оюуны даншиг”

9-р сарын 18, 2015 12:06 pm Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 268
IMG_2677

IMG_2679Р.ОЮУН

Номын соёлт ертөнцТББын тэргүүн Б.СувдыгӨөр мэдээ”-гийн зочноор урилаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай байгууллагаас номын баярыг зохион байгуулж байгаа гэсэн. Энэ баярынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-2012 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар номын баярын үйл ажиллагаа өргөн зохион байгуулдаг болсон. Энэ удаагийн баяр найм дахь жилдээ болох гэж байна. Орон нутгийн номын санчид болон номын баярыг хүсэн хүлээдэг зохиолч, уран бүтээлчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэд энэ баярт оролцож уншигчдадаа уран бүтээлээ хүргэе, баяртаа идэвхтэй оролцож байя гэсэн нэгдсэн зорилготой. Бас уншигчид маань ч энэ баярыг хүлээдэг болжээ. Энэ жил олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

Тухайлбал, ямар ажил вэ?

Маргааш Чингисийн талбайд Ардын уран  зохиолч болон Төрийн соёрхолт, хүүхдийн зохиолч, уншигчдын уулзалт, номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, “Бид өөрсдөө номзохиолын баатруудын тоглолт, “Бид номд дуртайаянд нэгдэгчдийн цугларалт, “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, “Номтой нөхөрлөсөн хүүхэд настанин мэдэхүйн АХА тэмцээн, Монголын зохиолчдын 2015 онд гаргасан уран бүтээлийн үзэсгэлэн гарна. Номын баярын өдөр 21 аймгийн номын санчид ирэхээс гадна Үндэсний болон Улааанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулна. Мөн энэ үеэрНом болсэтгүүлийн маань найм дахь дугаарын нээлт, “Номын ертөнцнэвтрүүлгийн 500 дахь дугаарын баяр болох юм. Улсын хэмжээнд, Статистикийн газарт ч номтой холбоотой мэдээлэл, судалгаа байдаггүй юм билээ. Үүнийг бий болгох зорилгоор гурван төрлийн судалгаа хийхээр бэлдэж байна. Эхнийх ньБид номд дуртайгэсэн санал асуулга байгаа. Энэ судалгаанд 50 мянган хүнийг хамруулахаар асуулга бэлдсэн. Ямар чиглэлээр унших сонирхолтой байна вэ гэдэг судалгааг энэ удаагийн номын баяр дээр хийх гэж байна.

Номын баяр юугаараа онцлог болдог вэ?

Жил жилийн номын баярын онцлог нь ахмад уран бүтээлчид ялангуяа Ардын гэсэн тодотголтой 10 гаруй зохиолч байгаа. Энэ хүмүүс баярыг маань чимж идэвхтэй оролцож, уншигчдаа уриалдаг. Уншигчид зохиолчийн гарын үсэгтэй номыг өөрөөс нь авч, хамтдаа зурагаа авахуулдаг. Бас хүүхдийн зохиолчид идэвхтэй оролцдог. Тэд хүүхэд багачуудтай уулзаж, бяцхан тоглолт хийдэг. Мөн шинэ үеийн залуу уран бүтээлчид оролцож байгаа. Мөн энэ баяраар зохиолчид маань дараагийнхаа уран бүтээлийг хийх мөнгийг олдог болсон.

Бид сүүлийн жилүүдэд номын хандивын аяныг сайн хийдэг болсон. 21 аймгийн номын санчид ирж байгаа болохоор орон нутагтаа номоо хүр­гэчихье гэсэн хүмүүс, биз­несийнхэн номын баярт ирээд хандивын хайр­цагт номоо хийж дэм­жээ­рэй гэж уриалж байна.

Ер нь хөдөө орон нутагт шинэ ном хүргэх боломж хомс байдаг. Тиймээс боломжоороо номоо хандивлаарай. Энэ нь сүүлд гарсан Номын сангийн хуулиа дэмжиж байгаа нэг хэлбэр. Хүмүүнлэгийн тоо 27 гэж манай оюуны салбарынхан нэрлэдэг. 27 гэдэг бүх аймгийн номын санд нэг, Үндэсний болон Төв номын санд гурвыг хандивлахаар 27 болж байгаа юм.

-“Ном болсэтгүүл, “Номын ертөнцнэвтрүүлгийн баяр болно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Номын баярыг 18 удаа зохион байгуулсан хамт олонНом болсэтгүүлийнхээ найм дахь дугаарыг уншигчдадаа хүргэнэ. Номын салбарт хийвэл зохилтой, хийгээсэй гэсэн санаа сэдлийг өгөх олон мэдээ, материалыг энэ сэтгүүлдээ оруулсан. Номын санчдын гарын авлага болсон энэ сэтгүүлийг номд дуртай, номын чиглэлээр бизнес хийх, номын кафе ажиллуулах, уншлагын танхим нээхийг хүсч байгаа хүн бүрт энэ сэтгүүлийг авч уншаарай гэж хэлэх байна.

Номонд дуртай залуусын санаачлагаар 2006 онд төрийн бус байгууллагаа байгуулсан. Өмнө нь бид С1, UBS телевизэдНомын ертөнцнэвтрүүлэг бэлддэг уран бүтээлчид нийгэмд хандсан ажлыг өөрсдөө хийдэг байгууллага болсон. Нэвтрүүлэг маань энэ баяртай зэрэгцээд 500 дахь дугаараа хийсний баяраа хийх гэж байна. Энэ дугаар бидний 10 жилийн хөдөлмөр. Энэ хугацаанд номын салбарт тодорхой хэмжээний гэрэл гэгээг тусгаж чадсан гэдгээрээ бахархдаг. Номын ертөнцийн залуустаа баярын мэнд хүргэе. 500 дахь дугаараа бид хийж чадлаа. 1000 дахь дугаараа хийхийн төлөө гэж хэлмээр байна.

Ном их уншдаг хүүхдүүдийгНомын сайн нөхөртэмдгээр шагнадаг байсан. Одоо ийм тэмдэг байна уу. Ном их уншдаг хүүхэд, залуучуудыг яаж урамшуулж байна вэ?

Жил бүр БСШУЯтай хамтраад тэрүүний уншигчийгНацагдорж”  тэмдгээр шагнадаг байсан. Энэ жил улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас ямар ч тэмдэг хэвлээгүй. Харин ч зарим зардлаа багасгасан. Манай шилдэг ном уншигч 400 хүүхдийг бага хэмжээгээр ч хамаагүй урамшуулаад өгөөч гээд хэд хэдэн байгууллагад хандсан байгаа. Гэхдээ энэ баярыг дэмжих бизнесийн байгууллага гарч ирэх болов уу гэсэн итгэл өвөрлөөд сууж байна.

Баяр зохион байгуулах санхүүжилтээ хаанаас яаж гаргаж байгаа вэ?

Ямар ч том ажлыг хийхэд эдийн засгийн хөшүүрэг төрийн байгууллагаас их байж арга хэмжээ нэлээд сайн болдог. Мөнгөгүйгээр юм хийнэ гэдэг их хэцүү. Энэ удаа бидний санхүү, төсөв хүнд байгаа. Нийгэмд хүлээсэн арга хэмжээ болохоор нэгдүгээрт, зогсоож болохгүй байна. Хоёрдугаарт, хүмүүсийг уриалсан болохоор үүнийхээ ард гарахгүй бол болохгүй. Энэ баярыг хавар, намар хийдэг. Ном уншигч, бүтээгчдийг идэвхтэй байлгах зорилгоор хийж байгаа. Үүнээс ч олон зүйл хий гэж байнга хүсэлт ирдэг.

Бидний боломж одоогоор ийм байна. Энэ болгонд тодорхой хэмжээний мөнгө босгож энэ арга хэмжээнүүдийг хийдэг. Одоо бараг номын ертөнцийг хийдэг бизнесийнхэн биднээс зугтдаг боллоо. Хэрэв бид морь, бөх, миссийн тэмцээн зохион байгуулж байсан бол аль хэдийнэ ивээн тэтгэгчтэй байх байсан. Энэ бол зүгээр оюуны даншиг шүү дээ. Тиймээс үүнийг дэмжмээр байна. Хаврынхаа номын баярын өрийг сая энэ сард төлж дуусчихаад дараагийн номын баяраа хийх гэж байгаа болохоор жаахан хэцүү байна. Гадныхан сонирхоод ирж байхад хүний нүүр улайлгахгүй юм хийхгүй бол улс орны нүүр царай шүү дээ. Тиймээс болгохын төлөө хичээж байна даа.

Манайхаас бусад оронд болдог ийм баярын талаар сонирхуулаач?

Сүүлийн жилүүдэд Солонгос, ОХУд ном унших жил гэж зарлаж байгаа. Бид ч гэсэн олон улсаас хоцрохгүй. Мөн номын баярыг сонирхдог гадны орны уран бүтээлч олон болж байна. Хоёр жилийн өмнө Германы хэвлэлийн хоёр компани ирж оролцож байсан. Энэ удаа Японоос хоёр зохиолч ирж оролцоно. Тиймээс гадныханд яаж ном уншдаг ард түмэн бэ гэдгээ харуулъя. Олон улсын том номын баяр байдаг. Хамгийн алдартай нь Франкфуртын 500-гаад жилийн түүхтэй номын баяр бий.

Б.Бааст, Л.Түдэв гуайд улсын номын санд байдаггүй номууд тоосонд дарагдаад хураагдсан байдаг. Үүнийг өвлүүлдэг газар гэж байна уу?

Ийм юм одоохондоо байхгүй. Харин бизнес хийж байгаа зарим хүн уншлагын танхим энд, тэнд нээж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Вива сити хороололдБяцхан мэргэдгэдэг уншлагын танхим нээгдээд хоёр жил болж байна. Бага насны хүүхдэд л үйлчилдэг. Тэнд орсон хэн ч тухлаад ном унших орчныг нээсэн байна лээ. МөнБуяннэмэх”-ийн нэрэмжит номын өргөө байгаа. Номын салбарыг идвэхжүүлэх тал дээр бид боломжийнхоо хэрээр сэтгэл, зүтгэл гаргаж байна. Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийг хүртэл хүрч ажиллаж чадлаа. Зарилг гаргасан нь бидний хувьд том үр дүн гэж бодож байгаа. Энэ зарлигийг биелүүлэхэд төрийн байгууллагаас хувийн хэвшил хүртэл олон байгууллага дэмжиж ажилладаг байх хэрэгтэй байна. Мэдээж алдаж, оносон нь бий.

ОХУын Ерөнхийлөгч В.Путин залуучуудын заавал унших ёстой 100 номын жагсаалтыг гаргасан шүү дээ. Энэ талаар?

Тийм ээ. Энэ арга хэмжээнд Монголын зохиолчдыг урьж оролцуулж байгаа. Тухайлбал, Г.Аюурзана, Чинбаяр орчуулагч хоёр саяхан очоод ирсэн. Ер нь сүүлийн жилүүдэд бусад оронд ч гэсэн ном унших үйл явц нэлээд явж байгаа. Яагаад гэвэл ухаалаг утас, ухаалаг хэрэглээ ихэссэнээс ном унших хүний тоо багассан. Уншигчаа алдахгүй байхын тулд ямар ажлыг санаачилж хийх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Мөн номын сангууд уншигчдаа татах тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Бид нэг зорилт тавиад олон жил болж байна. Нийслэлийн захирагч Б.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.БатҮүлд хандажБид номын нийслэл болцгооёхэмээн уриалж байгаа. Номын нийслэл болъё гэдэг нь ЮНЕСКОгоос олгодог цол. Энэ цолд хүрэхийн тулд номын, оюуны салбар, төрийн болон төрийн бус байгууллага нийлээд ном унших орчныг бүрдүүлсэн олон ажил хийх хэрэгтэй. Олон баар, кафеныхаа оронд уншлагын танхим нээх гэж байгаа залуучуудаа дэмжиж ажилламаар байна.

Нийт: 3 Сэтгэгдэл

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

Is our most recent project of the new column, we hope you like to drink instant coffee, can in a very short time to know some new tide.
lebron james shoes http://www.6lebron.com

ua shoes
2016 оны 9-р сарын 21

As a result of looking throughout the search engines and coming across ways which were not powerful, I believed my life was over.
ua shoes http://www.underarmourshoes.us.com

Curry 2.5
2016 оны 9-р сарын 21

HELLO!My extensive internet lookup has now been compensated with beneficial ideas to talk about with my guests.
Curry 2.5 http://www.stephencurryshoes.com/stephen-curry-shoes-curry-25-shoes-c-42_46.html

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *