Нохой жилийн эхний барилдаанд Б.Амарзаяа начин түрүүллээ

3-р сарын 6, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 64
219392-19122017-1513647476-1159198531-amarzaya

С.ШИЖИРБААТАР

Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 240 бөх зодоглов. Улсын арслан зургаа гарьд нэг, болон таван харцага цолтон магнайлан оролцсон энэ барилдаан тун сонирхолтой болж  Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Алдар” спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх улсын начин Б.Амарзаяа түрүүлж  Хэнтий аймгийн Өмнө­дэлгэр сумын харьяат  Ханхэнтий аварга дэвжээ “Алтай констракшн”  компанийн бөх улсын арслан Э.Оюунболд үзүүр­лэсэн юм. Энэ ба­рил­даан эхнээсээ л том цолтнуудад  халгаатай  байлаа. 2-ын даваанд гэхэд улсын арслан П.Бүрэнтөгс сумын заан Б.Орхонбаярт,  улсын арслан До. Ганхуяг сумын заан М.Батбаатарт унасан бол дээгүүр даваанд барилдах болов уу гэгдэж байсан улсын харцага М.Бадарч аймгийн начин Ц.Билэгжаргалд тахимаа өглөө. Мөн түрүү­лэх бөхөөр нэрлэг­дэж байсан улсын арс­лан Ц.Содномдорж дөр­вийн даваанд, сар шинийн түрүү бөх улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд Хэнтий аймгийн бөх аймгийн харцага Д.Аззаяад өвдөг шороодсон юм. Залуу бөх Д.Аззаяа энэ  өдөр тун  одтой сайхан барилдаж байсан ч нутгийнхаа арслантай үнэн хүчийг үзэж барилдсангүйгээр даваагаа дуусгасан юм.

Гурвын даваа

  1. у/ар Э.Оюунболд– а/а Г.Батням
  2. у/ар Ц.Содномдорж– с/з Б.Орхонбаяр
  3. у/ар Р.Пүрэвдагва– с/з Д.Батбаатар
  4. у/г Ж.БатЭрдэнэ– а/з Б.Буянмөнх
  5. у/х Ш.Уламбаяр– а/х Т.Түвшинтулга
  6. у/х Т.Баасанхүү– а/х Г.Энхбилэг
  7. у/х Б.БатӨлзий– а/а Т.Сүрэнжав
  8. у/х Х.Гантулга– а/а Т.Ядамсүрэн
  9. у/н Л.Гантулга– а/а Д.Цэвэлсодном
  10. у/н Ч.Баянмөнх– а/н Ц.Билэгжаргал
  11. у/н Б.Амарзаяа– а/х П.Жаргалсайхан
  12. у/н Ч.Цогбаяр– а/х Н.Өсөхбаяр
  13. у/н Ж.Чулуунбат– а/а Г.Төрмөнх
  14. у/н Ц.Одбаяр– а/x/а Б.Мижидсүрэн
  15. у/н Л.ЛхаОчир– а/н Б.Пүрэвдорж
  16. у/н Ш.Шинэбаяр– а/х Н.Энхжаргал
  17. у/н Б.Батжаргал– а/а Б.Ганбаатар
  18. у/н Б.Ганхуяг– а/а Ш.Отгонтөгс
  19. у/н Ч.Хөхчирэнгэр– а/з Г.Хишигбат
  20. у/н Д.Амарсайхан– с/з Х.Бөхбаяр
  21. у/н Э.Ванданцэрэн– а/а Б.Хадбаатар
  22. у/н Б.Чимэдвандан– а/а Н.Мустафа
  23. у/н Б.Хишигбаатар– а/а Б.Батдорж
  24. у/н Б.Серик– а/а Ж.Алтаншагай
  25. а/х/а Ц.БямбаОчир– а/х О.Наранбаатар
  26. а/а Л.Цээсүрэн– а/х Д.Аззаяа
  27. а/а Т.Бэгзсүрэн– а/з Э.Баасанжав
  28. а/а Ц.Сандагдорж– а/з Э.ЭнхАмгалан
  29. а/а П.Батсүх– а/з Б.Түмэндэмбэрэл
  30. а/а Г.Ганбаатар– а/а Э.Мөнхбаатар

 Дөрвийн даваа

  1. у/ар Э.Оюунболд– а/х Г.Энхбилэг
  2. у/ар Ц.Содномдорж– а/х Д.Аззаяа
  3. у/ар Р.Пүрэвдагва– а/з Э.Баасанжав
  4. у/г Ж.БатЭрдэнэ– а/з Г.Хишигбат
  5. у/х Ш.Уламбаяр– а/з Э.ЭнхАмгалан
  6. у/х Б.БатӨлзий– а/з Б.Түмэндэмбэрэл
  7. у/х Х.Гантулга– а/а Ж.Алтаншагай
  8. у/н Л.Гантулга– а/а Г.Ганбаатар
  9. у/н Ч.Баянмөнх– а/а Н.Мустафа
  10. у/н Б.Амарзаяа– а/а Б.Ганбаатар
  11. у/н Ч.Цогбаяр– а/x/а Б.Мижидсүрэн
  12. у/н Ж.Чулуунбат– а/x/а Ц.БямбаОчир
  13. у/н Л.ЛхаОчир– у/н Б.Хишигбаатар
  14. у/н Ш.Шинэбаяр– у/н Э.Ванданцэрэн
  15. у/н Б.Ганхуяг– у/н Д.Амарсайхан

Тавын  даваа

  1. у/ар Э.Оюунболд– гоц мөргөсөн
  2. у/ар Р.Пүрэвдагва– у/н Ч.Цогбаяр
  3. у/г Ж.БатЭрдэнэ– а/а Г.Ганбаатар
  4. у/х Б.БатӨлзий– а/х Д.Аззаяа
  5. у/х Х.Гантулга– у/н Л.ЛхаОчир
  6. у/н Ч.Баянмөнх– у/н Д.Амарсайхан
  7. у/н Б.Амарзаяа– у/н Э.Ванданцэрэн
  8. у/н Ж.Чулуунбат– а/з Э.ЭнхАмгалан

 Зургаагийн даваа

  1. у/ар Э.Оюунболд– а/х Д.Аззаяа
  2. у/ар Р.Пүрэвдагва– у/г Ж.БатЭрдэнэ
  3. у/х Х.Гантулга– у/н Ч.Баянмөнх
  4. у/н Б.Амарзаяа– у/н Ж.Чулуунбат

 Долоогийн даваа

  1. у/ар Э.Оюунболд– у/н Ч.Баянмөнх
  2. у/ар Р.Пүрэвдагва– у/н Б.Амарзаяа

 Наймын даваа

  1. у/ар Э.Оюунболд – у/н Б.Амарзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis 5g Tadalafil Cialis Generico Lasix Purchase Online generic cialis from india Cialis Malaga Comprar Viagra Prix Ed Drugs And India

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *