Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн нэрсийг зарлажээ

10-р сарын 4, 2018 5:14 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 17
43063105_305286623392382_7099318345987522560_n
Зүүн гар талаас : Жорж Смит, Фрэнсис Арнольд болон Грегори Уинтер (Гэрэл зургийг  AFP, EFE, Reuters )

Х.ОЮУНБОЛД

Шведийн  шинжлэх ухааны академиас химийн салбарт нээлт хийсэн эрдэмтэнд гардуулдаг Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Фрэнсис Арнольд, Жорж Смит болон Их Британийн эрдэмтэн Грегори Уинтер нарт хүний биеийн хөгжил, уургийн хөгжил болон түүнийг аж үйлдвэрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгохоор болсноо зарлажээ. Академийн зохион байгуулагчдийн зүгээс  шагнал авсан эрдэмтдийг хүний биеийн хөгжлийн явцыг хянаж, хүн биед тулгарсан химийн асуудлыг генетикийг нь өөрчлөх болон сонгох замаар  шинэ уургийг хөгжүүлэх замаар шийдвэрлэснээр энэ салбарыг хөгжүүлсэн гэж ярьсан байна. Түүнчлэн шинэ нээлт хийхдээ тэдний хэрэглэсэн аргууд нь химийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд  их хэрэгтэй болохыг онцлов. Тухайлбал, Фрэнсис Арнольд биохимийн урвалыг хурдасгадаг ферментийн хувьслыг нээсэн байна. Ингэснээр  биотүлш, эмийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд  ашиглах боломжтой аж. Харин Фрэнсис Арнольд нь  2009 оноос хойш эмэгтэй эрдэмтэн аваагүй шагналыг авсан тав дахь эмэгтэй эрдэмтэн болжээ. Түүний өмнө  Израйлийн эрдэмтэн Ада Ионат бүтэц болон макромолекулын үүргийн тухай судалгаагаараа  хүртсэн байна.

Эх сурвалж: elcomercio.pe

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *