Нобелийн сангийн гэрээслэлд гарын үсэг зуржээ

11-р сарын 27, 2017 11:57 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 8
11-26-8

Х.ОЮУНБОЛД

1895 оны энэ өдөр Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобель Швед, Норвегийн Парис дахь клубт физик, хими, анагаах ухаан, уран зохиол болон энхтайвны салбарт хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнадаг. Түүний хөрөнгө дээр суурилсан Нобелийн санг бий болгох талаар гэрээслэлдээ гарын үсэг зуржээ.

Тухайн үед Альфред Нобель нас барахдаа 33 сая кроны хөрөнгөтөй байснаас 100 мянгыг нь гэр бүлийнхэндээ өвлүүлж үлдээсэн байна. Харин үлдсэнийг нь түүний гэрээслэлийг биелүүлэхэд зориулжээ. Түүний байгуулсан энэ сангийн хамгийн анхны шагналыг 1901 онд  анагаах ухааны салбарт хэрэглэдэг икс туяаг нээсэн Германы физикч Вильхелм Конрад Рентгенд олгосон байна.

Харин одоо энэ шагналыг Нобелийн хөргийг товойлгож сийлсэн дүрстэй алтан медаль, диплом, мөнгө дагалддаг.

Мөнгөн шагналын хэмжээ нь сангийн хөрөнгөнөөс хамаарч 30-70 мянган ам.доллар байдаг ажээ.

1515Энэ өдөр Америкийн анхны хот Гуманаг байгуулжээ.

1520Фернандо Магеллан Америкийн өмнөд нутгаас хөдөлж хожим түүний нэрээр нэрлэсэн хоолойг гаталсан байна.

1935Япон цэргүүд БНХАУын Бээжин, Тяньжин хотыг эзэлжээ.

1940 Тулааны урлагийн нэрт мастер, кино жүжигчин Брюс Ли мэндэлсэн байна.

1978 Туркийн Урфа хотод  Курдистаны ажилчны нам байгуулагджээ.

1980 ОХУын шатарчин, ОУИМ Владимир Малажов мэндэлсэн байна.

2016 Аргентины баг анх удаа “Copa Davis” эрэгтэйчүүдийн теннисний аварга шалгаруулах тэмцээнд Хорватын багийг хожиж түрүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *