НИТХ-ын тэргүүлэгч Ц.Баатархүүг сонгогчид нь ингэж дүгнэлээ

12-р сарын 2, 2015 3:10 pm Нийтлэгч: Ангилал Иргэний индэр , Сонгогчийн үг Уншсан: 131
12-2-5h

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Баатархүү нь 2012 онд АН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Тэрээр НИТХ-ын XIX тойрог буюу Чингэлтэй дүүргийн XII, XIII, XV, XVI тойрогт нэр дэвшсэн юм. Ц.Баатархүү “JCI Монгол” ТББ-ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, “Хан-Хэнтийн Залуус” ТББ-ын тэргүүний сонгуульт ажилтай ажээ. Түүнийг сонгогчид нь ингэж дүгнэлээ.

XV хорооны иргэн П.Өлзийбаяр:

-Манай энэ Хайлаастын 17-ийн автобусны буудлаас шинэ эцэс хүртэл 3.1 км авто замыг шинээр тавих ажлыг Ц.Баатархүү төлөөлөгчийн санаачлагаар хэрэгжүүлсэн. Энэ зам өмнө нь их хуучирсан, донсолгоо ихтэй, явахад хүндрэлтэй байдаг байсан бол одоо жолооч бидний хувьд сайхан замаар явж байна. Мөн явган хүний замыг цогцоор шийдсэн нь иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.

XVI хорооны иргэн Т.Буриад:

-Ц.Баатархүүгийн хийж байгаа ажлууд нэлээд байгаа. Зам талбай, явган хүний гарцнаас эхлээд аятайхан сайхан болгосон зүйлүүд байна. Манай хороонд цэцэрлэг сургууль баригдаж байна. Сүүлийн хоёр жилд ажил нь сайн явагдаж байгаа гэж бодож байгаа.

XIII хорооны иргэн Н.Оюунчимэг:

-Төлөөлөгчийн хийж байгаа ажлуудыг сайн мэднэ ээ. Саяхан гэхэд ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан нь олзуурхууштай санагдсан. Манай аав 87 настай хөгшин байдаг. Энэ үзлэгт хамрагдаад сэтгэл хангалуун байсанд баярлаж байна. Үнэнийг хэлэхэд төрийн зүгээс ахмад настнууд руу чиглэсэн үйлчилгээ үнэхээр сул болчихсон. Наад зах нь эмнэлэг дуудлаа гэхэд хөгшин хүмүүсийг бол тоодоггүй. Төлөөлөгч 49 дүгээр сургууль дээр Хүүхдийн ордны дэргэдэх дугуйланг санаачилж ажиллуулсан гэж сонссон.

XIII хорооны иргэн Я.Пүрэвсүрэн:

-Ц.Баатархүү төлөөлөгч миний мэдэж байгаагаар Чингэлтэй рүү дутуу хагас зам тавьсан. Өөр хийж байгаа зүйлүүд нь мэдэгддэггүй. Тэгсэн мөртлөө энэ замыг намар хаачихсан. Хороон дээрээ ирж иргэдтэйгээ уулздаг эсэхийг мэдэхгүй байна. Жишээ нь энэ явган хүний замыг Ц.Баатархүү нь хийж байгаа юм уу, нийслэл нь юм уу, хороо нь юм уу аль нь гэдгийг мэдэхгүй л байна.

XVI хорооны иргэн Д.Түмэнбаяр:

-Яг үнэндээ сайн мэдэхгүй байна. Төлөөлөгч бидэнтэй ерөөсөө биечилж уулздаггүй. Би хорооны уулзалтуудад байнга очдог ч мэдээлэл үнэхээр муу байдаг. Ер нь биднийг төлөөлж гарсан хүмүүс иргэдтэйгээ уулзаж байгаа нь маш ховор. Сонгууль дөхөхөөр л ирж байна шүү дээ. Нэг хүсэлт тавихад манай хороонд хогны ачилт маш муу байдаг. Бас автобусны үйлчилгээ муу байна.

XV хорооны иргэн Д.Гантуяа, Б.Бат-Эрдэнэ: 

-Сайн мэдэхгүй, танихгүй. Гэхдээ хойд талын замыг янзлаад сайхан болгосон байсан.

72 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Цэрэннадмид:

-Манай төлөөлөгч өөрийн санаачлагаар хүүхдийн авъяасыг нээх, эцэг эхийг чадавхижуулах, эцэг эхийн дуу хоолойг сонсож, зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

XV хорооны иргэн Г.Төмөр:

-Ц.Баатархүү гэж хүн байдаг гэж сонссон. Гэхдээ сайн мэдэхгүй. Саяхан телевизээр гарахаар нь л таньж мэдэж авсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Auto Viagra Through The Mail [url=http://cheapciali.com]viagra vs cialis[/url] Comprar Cialis Generico Barato

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *