Нислэгийн шинэ чиглэл нээхэд зөвшөөрөл авах шаардлагагүй

1-р сарын 18, 2018 1:11 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 34
01

Х.ОЮУНБОЛД 

Тайваний эрх баригчид БНХАУын  Ерөнхийлөгч Си Жиньпинийг  Тайваны хоолойд иргэний нисэх онгоцны чиглэлийн нэг талаас нь өргөжүүлж байна гэж буруушаасан байнаТүүний хариуд БНХАУын эрх баригчид  нисэх онгоцны шинэ  чиглэл нээхэд  Тайваны зүгээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэжээТайваний асуудлыг хариуцсан хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч  Ма Сяогуан  Бээжингийн зүгээс ийм шийдвэр гаргасныг няцаажэнэ нь хоёр орны хооронд 2015 онд байгуулсан гэрээг зөрчсөн  үйлдэл биш гэсэн байна. Гэвч  энэ нь агаарын шинэ чиглэлийг бий болгоход Тайваниас  зөвшөөрөл авна гэсэн  үг бас биш юм гэвТэрээр одоо олон орны агаарын  нисэх хүчний  байгууллагаас агаарын шинэ нислэгийн замыг батлахыг хүлээж байна гэж онцоллоо. БНХАУын Засгийн газрын шийдвэр нь Бээжин зэвсэгт хүчнээ шинэчлэх хөтөлбөрийг эхлүүлсэнтэй давхцаж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд  хянах самбарт харагддаггүй үл үзэгдэгч сөнөөгч онгоцоор БНХАУын хилийн гадна оршдог газар нутагт  хяналтаа тогтоож, Тайваний эргэн тойронд эргүүл хийх ажлыг эрчимжүүлжээМөн Ма Сяоган энэ шинэ чиглэл нь Тайваний агаарын аюулгүй байдалд хохирол учруулахгүй гэж ярьсан байнаИнгэснээр энэ бүс нутгийн агаарын тээврийн ачааллыг багасгахад их ач холбогдолтой гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *