Никарагуагийн Элчин сайд өвлийн олимпод зориулж бичсэн захидал

11-р сарын 23, 2017 8:45 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 11
11-23-7

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгост суугаа Никарагуа улсын Элчин сайд БНСУ-д болох өвлийн олимпод зориулж захидал бичсэнийг толилуулж байна.

Тэрээр захидалдаа “Өмнөд Солонгосын Пёнчан хотод ирэх жилийн хоёрдугаар сарын 9-25-нд болох XVIII өвлийн олимпийг зохион байгуулахаар болсон. “Нэгдмэл хүсэл тэмүүлэл” гэсэн уриатай спортын энэ наадмыг 1988 онд Сөүлд болсноос хойш 30 жилийн дараа зохион байгуулах гэж байна. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаас болж Солонгосын хойгийн болон Азийн хооронд үүссэн хурцадмал байдлыг шийдэж, найрамдах сайхан боломж олгож буй арга хэмжээ юм. 1988 онд Сөүлд болсон зуны олимпийн үеэр Өмнөд Солонгос энхтайван, эв найрамдлын тухай захиас илгээж байв. Тэр олимпийг тухайн үед үүсээд байсан мөргөлдөөн болон хүйтэн дайны хурцадмал байдлыг найрамдал, хамтын ажиллагаа болгохын тулд зохион байгуулж байжээ.  Өвлийн олимп зохиож эхэлсэн 94 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Азид, Өмнөд Солонгост зохион байгуулах гэж байна.  Мөн түүхийн ач холбогдол талаасаа энэ тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь 1988 оны зуны олимптой адил зорилгоор хийж байгаа юм. Пёнчан-2018 өвлийн олимпод одоогоор спортын 15 төрөлд 102 ангилалд 92 орон оролцохоор бүртгүүлээд байна. Энэ нь “Сочи-2014” өвлийн олимпод 88 орон оролцсон үзүүлэлтийг эвдэж байна.

НҮБ энэ сарын 13-нд өвлийн олимпийн мөрийн хөтөлбөрийг баталсан шийдвэрийг гаргасан юм. НҮБ 1993 оноос хойш хоёр жил тутамд олимп болохоос долоо хоногийн өмнө, дууссанаас хойш мөн ийм хугацаагаар тус  байгууллагын гишүүн орныг хоорондын дайсагнасан байдлыг хойшлуулах Олимпийн мөрийн хөтөлбөрийн тухай шийдвэрийг баталдаг байна. Олимпийн мөрийн хөтөлбөр нь “Пёнчан-2018” өвлийн олимпийн үеэр найрамдалт харилцааг үүсгэх, тэмцээнд оролцогчдын болон тээврийн аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн ажээ.

Мөн Хойд Солонгосын хурцадмал байдлын улмаас аюулгүй байдалд үүсч болзошгүй байдлын тухайд Өмнөд Солонгос олимп, дэлхийн цомын тэмцээн, дэлхийн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн олон арга хэмжээг ямар ч хүндрэлгүй эсвэл аюулгүй байдалд харшилсан асуудал үүсгэлгүй найдвартай зохион байгуулах чадвартай талаар дурдах хэрэгтэй. Спорт бол дэлхийн бүх орон, хүний үзэл суртал, шашин шүтлэг болон гарал үүслийг арилган нэгтгэж чаддаг гүүр болдог. Тиймээс “Пёнчан-2018” өвлийн олимпийг “Нэгдмэл хүсэл тэмүүлэл” гэсэн уриан доор зохион явуулах юм. Энэ уриагаар  дэлхийн бүх орон бүх бэрхшээлийг даван туулах зорилгоор найрамдал, эв нэгдлийг хүсч бүгд спортод дурласан нэг хүсэл тэмүүлэл, хайраар нэгдэнэ гэсэн утгыг илэрхийлж байна.  Тухайлбал, Никарагуа нь уран гулгалт, цана гэсэн өвлийн спортоор хичээллэдэггүй халуун бүсийн орон.

Гэвч тус улсад өвлийн спортоор хичээллэхийг дурлагсдын тоо нэмэгдсээр байна. Бид Никарагуа улс “Пёнчан-2018” өвлийн олимпийг үзэж сонирхох гэж итгэж байна. Мөн спортын энэ том арга хэмжээг хоорондын зөрчил, ялгаварлан гадуурхах хандлагаа орхисон жинхэнэ нөхөрлөл, хайрын талбар болгох зорилгоор анхаарлаа хандуулж, дэмжихийг дэлхийн бүх улс оронд уриалж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *