НИЙТИЙН ТЭЭВЭР: Хүүхэд 200 төгрөг, оюутнууд үнэгүй

9-р сарын 11, 2015 8:27 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 44
_MG_8329

Х.МОНГОЛХАТАН

Монголд олон зүйл буруу голдирлоор явж ирсэн. Үүний нэг тод жишээ бол нийтийн тээврийн салбар. Халамжийн бодлого давамгайлсан энэ салбар улс төртэй ураг барилдаад удаж байна.

Тиймээс сонгуулийн эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, оюутнууд, цаг­даагийн албан хаагчдыг үнэ төлбөргүй, хэл үггүй зорчуулдаг хэр нь Ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчид буюу 6-18 насны сон­гуульд санал өгөх эрхгүй бяцхан иргэдээ гадуурхаж үлдээсэн юм.

Учир нь хүүхдүүд томчууд шиг өөрсдийгөө өмөөрч дуугарч чадахгүй. Тэд гудамжинд жагсч, талбай дээр өлсгөлөн зарлахгүй учраас өөрс­дийгөө хамгаалах, өмгөө­лөх, хариуцлага хүлээх чад­варгүй хүүхдүүд хохирсоор байна.

 _MG_8342

ЭРХ МУУРНУУДТАРВАЛЗАЖ, “ЭРВЭЭХЭЙ ХҮҮХДҮҮДБҮЛТЭГНЭНЭ

Нийтийн тээврээр зорчихдоо сургуулийн сурагч 200 төгрөг төлөх ёстой гээд кондуктор хүүхдүүдийн нүдийг бүлтэлзүүлэн загнаж, нааш цааш зулгааж, хөөж буулгахыг олонтаа харсан даа. Харин оюутнууд виза карт үзүүлээд тухтай нь аргагүй суудал эзэгнэн явна. Тэднийг үнэгүй зорч гээд улсаас татвар төлөгч бидний 28.7 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн халаасанд хийдэг учраас тэр шүү дээ. Төрд эрхлээд зогсохгүй тэд эцэг эхээрээ тэжээлгэж, үнэтэй утас барьж, ганган хувцас өмсөнө. Бас болоогүй ээ, сард 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Ийм л баян айлын эрх муур шиг халамж хайранд бөмбөрсөн оюутнууд шинэ хичээлийн жилтэйгээ золголоо. Гэтэл оюутнуудыг автобусаар өдөрт 1000 төгрөгөөр явуулахаар ярьж эхэлмэгц тэд ямба халамжаа алдахаас айн талбай дээр жагсаж эхлэв. Сургуулийн сурагч дүү нар нь хэл үггүй 200 төгрөгөө төлөөд зорчиж байхад өдөр шөнөгүй үнэгүй явахаар санаархаж жагсаал цуглаан хийж суугаа нь ичмээр. ТиймээсБид яах вэ насанд хүрсэн хүмүүс. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, автобусныхаа мөнгийг олчихно. Бидний оронд бяцхан дүү нарыг минь нийтийн тээврээр үнэгүй зорчуулгэх мэтийн өгөөмөр үгсийг тэдний амнаас унана гэж горьдолтгүй юм байна.

Өнгөрсөн намрын чуулганаарЕБСийн хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй явуулах тухайхуулийг хэсэг гишүүд өргөн барьсан байдаг. Гэвч УИХын дарга болон АНын бүлгээс сургууль болгоныг автобусаар хангах нь зөв гэсэн шийдэлд хүрээд хэлэлцэхгүй хуулиудын жагсаалтад оруулжээ. Бүтэн жил өнгөрөөд байхад бахь байдгаараа, сургуулийн автобус ч үлгэр болж, хүүхдүүд нийтийн тээврээр 200 төгрөгөөр зорчсоор байна. Ядаж л сурагчдаа 200 биш 100 төгрөгөөр зорчуулая гэвэл найм орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргачихаад мөнгөгүй гэсэн шалтгаар чимээгүй болчихож. Харин оюутнуудын оронд сурагчдыг үнэгүй явуулах шийдвэр гаргачих эр зоригтон өнөөгийн улстөрчдийн дунд байдаг бол асуудал шийдэгдлээ

30 ГАРУЙ МЯНГАН СУРАГЧ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539 мянга 818 сурагч суралцаж байна. Замын цагдаагийн газраас энэ оны эхээр гаргасан судалгаагаар 30 гаруй мянган сурагч нийтийн тээврээр сургуульдаа явдаг. Тэдний олонхи нь таван кмээс хол зам туулж сургуульдаа хүрдэг гэсэн дүн гаргажээ.

Өнгөрсөн сараас нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлснээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3000 төгрөгөөр карт худалдан авч, 200 төгрөгөөр зорчихоор болсон. Эдгээр бяцхан зорчигчдод эцэг эх нь л мөнгө өгөхгүй бол төр засаг харж үзэхгүй. Өдөр бүр сургууль, гэрийнхээ хооронд 400 төгрөгөөр зорчих сурагчид нийтийн тээврийн алдагдлын тодорхой хувийг нөхдөг болохоор аргагүй биз. Хүүхдүүдийн автобусны мөнгө эцэг эхийн халааснаас гарч байгаа нь угтаа бол татвар төлөгчдийг давхар торгож буй хэлбэр юм.

Монголын сурагчдын холбооСурагчдыг ний­тийн тээврээр үнэгүй зор­чих боломжийг нээх ёстой. Дээрээс нь бага ангийн сурагчид улирал, сараар цэнэглэсэн картныхаа мөнгийг нэг өдөр дуусгах магадлалтайхэмээн эсэргүүцсэн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Өнөөдрийн байдлаарУлаанбаатар смарт карткомпаниас хүүхдийн карт 3000 орчим зарагдсан гэсэн мэдээлэл байна

20 ГАРУЙ ХУВЬ НЬ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХАЛДЛАГАД ӨРТДӨГ

Салбарын яам нь сурагчид өөрсдийн хамран сургах тойргийн сургуульд суралцах ёстой, тиймээс автобусанд зорчих шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Гэвч бодит байдал дээр Ерөнхий боловсролын бүх л сургуульд харъяаллын бус хүүхдүүд сурч байна. Энэ нь сургуулийн хүртээмжгүй байдал, анги танхимын хүрэлцээнээс гадна үр хүүхдээ чанартай сургуульд сургах гэсэн эцэг, эхчүүдийн хүслээс үүдэлтэй. Тиймээс л сургуульд сурахын тулд хотын нэг захаас нөгөө зах руу автобусаар зорчиж буй хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа юм. Энэ нь тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насанд заналхийлж байдаг нь харамсалтай.

Намрын налгар өдрүүд яах вэ, хүн бүрт найртайгаар хандаад сайхан л байна. Харин хахир өвөл ирэхэд сурагчид автобус хүлээн зогсч даарахаас эхлээд, өглөө эрт, үдшийн харанхуйд хальтирч унах, нохойд хөөгдөх, хазуулах, цүнх, утас, ээмэг, хувцасаа дээрэмдүүлэх, зодуулах зэргээр эрсдэлд өртдөг. Автобусны мөнгө ч хүүхдүүдийг халдлагад өртөх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Цагдаагийн газрын мэдээлэлд сурагчдын 20 гаруй хувь нь сургуулийнхаа орчинд ямар нэг халдлагад өртөж байдгийг анхааруулсаар байна

 СУРАГЧДЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧУУЛАХ ЁСГҮЙ

Дэлхийн жишигт хүрсэн боловсрол гэж сургуулиуд ам уралдан ярьж, өөрсдийгөө сурталчилдаг. Тэгвэл тэр боловсролыг олгохын тулд сурагчдынхаа аюулгүй байдалд анхаарах ёстой гэдгийг сануулмаар байна. Хүүхдийн эрхийг дээдлэн хүндэлдэг улс орнуудад сурагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулдаггүй байх юм. Тухайн хүүхдийг алхаад очиж болохоор гэрийнх нь ойролцоо сургуульд сургах юм уу, хол зайтай бол сургуулийн автобусаар зөөвөрлөдөг байна. Харин манайд эсрэгээрээ. Хичээл цуглах, тарах цагаар нийтийн тээврээр дүүрэн хараа хяналтгүй хүүхдүүд зорчиж байна.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг ярихдааНийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд энэ сараас сурагчид 3000 төгрөгөөр цахим карт авч, 200 төгрөгөөр зорчихоор болсон. Дэлхийн бусад орны жишгийг харахад хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдоггүй юм билээ. Тухайн хамран сургах тойрогтоо өөрсдөө алхаж очдог, хэрэв алслагдсан бол тухайн сургууль хүүхдүүдийнхээ тээврийн асуудлыг өөрсдөө хариуцдаг. Бид цаашид энэ систем рүү орох ёстой. Нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдийг хараа хяналтгүй зорчуулна гэдэг нь хүүхэд хулгайлах, дарамтлах, зодох, дээрэмдэх асуудлууд гарахад нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүд нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдээ хараа хяналтгүй зорчуулахгүй байх хэрэгтэй. Манайд энэ асуудлыг бодлогын хэмжээнд үндсээр нь өөрчлөх цаг болсон. Тээврийн газар ч цаашид энэ бодлогоо шахаж ажилланагэсэн юм

Өнөөгийн Монголын төр хүүхэд багачууддаа төмөр нүүрээ үзүүлсээр л байна. Энэ маягаар үргэлжилбэл багачууд маань хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгт бус оюутан насанд хүргэж өгдөг онгоцонд сууна гэж дуулдаг болох вий дээ.

3-126 дугаар ангийн сурагч П.Мөнгөнзол: СУРГУУЛЬДАА ИРЖ, ОЧИХДОО АВТОБУСААР ЯВДАГ

Миний дүү хэддүгээр анги вэ. Гэр чинь сургуулиас хол уу?

Зургадугаар ангид сурдаг. Сургууль гэрийн хооронд гурван буудлын зайтай. Сургуульдаа ирж, очихдоо автобусаар явдаг.

Автобусанд өдөрт хэдэн төгрөг төлдөг вэ?

Автобусанд 200 төгрөгөөр зорчиж байна. Өдөрт 400 төгрөг төлдөг. Саяхан цахим карт авсан. Одоо картаа уншуулаад явж байна.

Өдөрт ээж, аав нь хэдэн төгрөг өгч явуулдаг вэ?

Надад өдөрт 1000-2000 төгрөг өгдөг. Би мөнгөө нэг их үрдэггүй, хадгалдаг.

3-10Б.Энхсайхан: ОХИН МААНЬ ХОЁР АВТОБУС ДАМЖДАГ УЧРААС ӨДӨРТ 800 ТӨГРӨГ ТӨЛДӨГ

Та хүүхдээ сургуулиас нь авч яваа юм уу?

Тиймээ. Гэр маань Салхитад байдаг болохоор охин маань сургууль, гэрийнхээ хооронд хоёр автобус дамжиж явдаг юм. Тиймээс өглөө сургууль руу нь хүргэж өгөөд орой тарахад нь ирж авдаг.

Сургуульд нь сурагчдаа зөөдөг автобус бий юу?

Байхгүй. Уг нь байдаг бол тун зүгээр байна.

Танай охин автобусанд мөнгө төлдөг үү. Өдөрт хэдэн төгрөг өгдөг вэ?

Нэг удаа зорчихдоо 200 төг төлдөг. Хоёр автобус дамждаг учраас өдөрт 800 төгрөг төлдөг. Одоогоор цахим карт авч өгөөгүй байна. Өдөрт автобус, цайны мөнгө гээд 1500-2000 төгрөг өгдөг. Энэ мөнгөнийхөө талыг унаандаа өгөөд таардаг юм.

Охин тань ганцаараа явж байгаад ямар нэг дарамт шахалт, халдлагад өртөж байсан уу?

Утсаа алдаж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд ер нь хулгай их байдаг юм билээ. Хүүхдүүдийг дагаж явж байгаад хулгайлдаг. Одоо ч дулаан байгаа болохоор гайгүй  байгаа ч өвөл болохоор автобус хүлээгээд даардаг.

3-11V дунд сургуулийн Бага ангийг хариуцсан нийгмийн ажилтан Ц.Учрал: ХҮҮХДЭЭ ЗААВАЛ ХҮРГЭЖ ӨГЧ, ХҮЛЭЭЖ АВАХЫГ ШААРДДАГ

Танай сургуульд хэдэн хүүхэд сурдаг вэ?

Нийт 3000 сурагчтай. Харин бага бүлэг 1600 хүүхэдтэй. Дунджаар бага бүлэгт нэг ангид 35-40 хүүхэд суралцаж байна. Манай сургууль сонгон хичээллүүлдэг болохоор эцэг эхчүүд хүүхдээ суралцуулах дуртай байдаг.

Танай сургуульд харьяаллын бус хүүхдүүд олон байдаг уу

Харъялалын бус хүүхдүүд бий. Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Баруун зүүн захаас ч явж байна. Эцэг, эхчүүд зөвхөн танай сургуульд хүүхдээ сургамаар байна гээд ирдэг юм.

Хол гэртэй хүүхдүүдийг эцэг эх нь хүргэж өгч, авдаг уу?

Тиймээ. Хүүхдүүдээ авах гээд ээж, аав нар нь хүлээгээд зогсч байгааг харж байгаа байх. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг заавал хүргэж өгч, хүлээж авахыг шаарддаг.

Холоос явж байгаа хүүхдүүд ямар нэг байдлаар халдлагад өртөх тохиолдол байдаг уу?

Тэр тал дээр эцэг, эхчүүд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Хичээл эхлэхэд нь хүргэж ирээд тарахад нь яг цагтаа тосоод авбал ямар ч асуудал гарахгүй. Хүүхэд ямар ч  хараа хяналтгүй явбал эрсдэлтэй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *