Нийслэлийн өмчийн байрыг намуудаас буцааж авъя

9-р сарын 11, 2012 10:16 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 151

О.ЧУЛУУТ

 

Мээр Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа эхлэн Нийс­лэлийн хүүхэд, за­луу­чуудын ордны хойд жигүүрт байрлах Нийс­лэлийн МАН-ын хороог “Байрыг минь шалавхан суллаж өг” гэж шаардаж, дарамтлах болжээ. Учир нь нийслэлийн өмчийн бай­ранд улс төрийн нам байр­луулахгүй гэнэ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гаригт намынхаа байрны гадны хийсэн хэвлэлийн хурлын үеэр мээрийн шахалт, шаардлагыг орон нутгийн сонгууль угтсан улстөр­жилт гэж мэдэгдлээ.  Тэр­бээр “Нийслэлийн өм­чийн байрнаас манай намыг хөөж байгаа бол танай нам ч гэсэн биднээс нэг их ялгаагүй нийслэ­лийн, төрийн өмчийн байранд ажиллаж байгаа. 1990 онд АН-ынхан МОНЦАМЭ агент­­лагийн хуучин бай­ранд байрлаж л байсан. Тухайн үедээ шахалт үзүүлж байгаад МАХН-ын Төв хорооны гишүү­дээр шийдвэр гаргуулж хувьчилж авсан түүх хууч­раагүй шүү. СТӨ-ний хүзүүв­чийг одоо бас АН-ынхан нэг мөсөн өөрийн болгох гээд хашаа той­руул­сан. Энэ байр бас л нийслэлийн өмчийн нэг хэсэг. АН-ынхан энэ байранд олон жил толгой хоргодохдоо түрээсийн төлбөр төлөхгүйгээр ашиг­лаж ирснээ мартсан гэж үү. Тэгсэн мөртлөө Улаан­баатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн МАН-ын хороог байраа суллаж өг гэж шаардаж байгаа нь бидэнд таалаг­дах­гүй байна. Шинэ Засаг дарга Э.Бат-Үүл хэрхэн ажиллах мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар оруулж батлуулаагүй байж ингэж жижиг асуудлаар хөөцөлдөж байгаа нь иргэдийг хохироож байна”  хэмээн бухимдаад авсан.

Харамсалтай нь АН ч байна уу, МАН-ынхан ч байсан Ардчилсан нийг­мээр бамбай хийж нийслэлийнхний өмчийн бай­ранд шунах ёсгүй. Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхна гэгчээр нийслэлийн өмчийг хэн ч түрээс­гүйгээр ашиглах эрхгүй. Тэр тусмаа төр, нийслэ­лийн өмчийн байрыг на­мынхаа эрх ашгийн үүд­нээс хууль бусаар үнэгүй­дүүлэн хувьчлах эрхийг улстөрчдөд хэнд ч олгоо­гүй. Тиймээс дээрх өмч хувьчлалыг хууль, хянал­тын байгуул­лагаар хянуу­лах цаг болсон. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд орох оронгүй байхад улс­төрөөр мөнгө угаадаг эрх баригчид Нийс­лэлийн Хүү­хэд, залуучуу­дын орд­ны байрыг хүүх­дүү­дэд эргүүлж өгөх ёстой. Энэ байрыг хүүхэд, залуу­чуу­дын чөлөөт цагийг өнгө­рүү­лэх зориулалтаар ашиг­лах нь зүйн хэрэг шүү дээ. 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Acquista Viagra On Line Cialis 20 Mg Lowest Price cialis 5mg Alli Xenical

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *